Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 309/ШШ2025/01093

 

 

 

 

 

     
 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: “******* барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* овогт *******ын *******ад холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,641,349.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “******* барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* барьцаалан зээлдүүлэх газар” ХХК нь Хан-Уул дүүрэг 18 дугаар хороо, Фидес тауэр 503 тоотод барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэн Г.******* нь 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 831024091702 тоот дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулан 4,598,800 төгрөгийг сарын 2,95 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар ширээ, сандал, гар утас, индүү, битүү чанагч зэргийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. “******* барьцаалан зээлдүүлэх газар” ХХК нь зээлдэгч Г.*******ад 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дээрх бараануудыг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч Г.******* нь зээл авснаас хойш үндсэн зээл 2,308,804.19 төгрөг, зээлийн хүү 776,173.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,262.64 төгрөг, нийт 3,092,240 төгрөг төлсөн. 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин 144 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно.

            Иймд зээлдэгч Г.*******тай байгуулсан В31024091702 тоот дугаартай барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2,641,349.50 төгрөгийн өр төлбөрийг “******* барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-д гаргуулж өгнө  үү гэжээ.

 

           Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Г.******* би 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “******* барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-иас зээл авсан ба 2025 оны 5 сараас хойш зээл төлөлт хийгээгүй. Тус компаниас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэлийн шаардлага буюу 2,641,349.50 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “******* барьцаалан зээлдүүлэх газар” ХХК нь хариуцагч Г.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,641,349.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь зээлийн гэрээний үүрэг 2,641,349.50 төгрөгийг нэхэмжлэгч “******* барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-д төлөхийг   хүлээн   зөвшөөрсөн  нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

 

 

          Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Хариуцагч Г.******* нь зээлийн гэрээний үүрэг 2,641,349.50 төгрөгийг нэхэмжлэгч “******* барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,213 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 28,606.5 төгрөг, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 28,606.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “******* барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-д  олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

             ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА