Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 309/ШШ2025/01066

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 309/ШШ2025/01066

Дорнод аймаг

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар ******* ******* /РД:*******/, ******* ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү *******ын *******/РД:*******/ эцэг Ж.*******ын асрамжинд, 2019 оны 11 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин *******ын /РД: /-ийг эх Д.*******гийн асрамжинд тус тус үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, гэрчлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26.2, 26.4-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хуулинд заасан эцэг, эхийн үүрэг хэвээр хадгалагдах ба энэ үүргээ биелүүлэхэд нь хэн аль нь саад учруулахгүй болохыг тайлбарласугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.

6.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ