| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/04752/И |
| Дугаар | 197/ШШ2025/10148 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/10148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, ******* гудамж, ******* тоотод байрлах ******* ББСБ ХХК /рд:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* гудамж ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /рд:ПО850*******2701/-д холбогдох,
1,425,574 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч Ц.*******д холбогдуулан ЗГ1510101438 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,172,30******* төгрөг, хүү 240,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,764 төгрөг, нийт 1,425,574 төгрөг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн оршин суугаа гэх хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас 2025 оны 03 дугаар сарын 07-ний өдөр хүргүүлснийг 13-ний өдөр хариуцагч өөрөө гардан авсан боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753.2-т зааснаар 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг холбогдох баримтуудын хамт хариуцагчид хүргүүлснийг 2025 оны 07 дугаар сарын 08-ний өдөр Ц.******* хүлээн авсан боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
2. ******* ББСБ ХХК болон Ц.******* нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хэрэглээний зээлийн эрх нээх эрээ байгуулагдаж, 2,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлсэн болох нь хэрэгт авагдсан ЗГ/1510101438 тоот зээлийн эрх нээх гэрээ, зээл хүсэгчийн анкет, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 1*******6 дугаар зүйлийн 1*******6.1.2 дахь хэсэгт нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
4. Хариуцагч зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, төлбөрийг төлсөн болохоо нотлоогүй тул дээрх зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч зээл болон түүний хүү, хугацаа хэтрүүлсэн хүүг шаардах эрхтэй.
5. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч Ц.******* нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбараа шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэжээ.
6. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ц.*******ээс нийт 1,425,574 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.
7.Хариуцагчид хуульд заасан журмаар 2025 оны 08 дугаар сарын 20-ний өдөр шүүх хуралдааны товийг /гэрийн хаягаар, утсаар тус тус/ мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
8. Шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75******* дүгээр зүйлийн 75*******.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 75*******.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.*******ээс нийт 1,425,574 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,760 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******ээс 37,760 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН