Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/01

 

Б........ холбогдох эрүүгийн

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр

          Прокурор                                                                     Б.Ч.......... /цахимаар/

          Шүүгдэгч                                                                     Б.Ц..........

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Б.А......

                                                                                                Б.Ч...... /цахимаар/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Ц........ийн давж заалдах гомдлоор Б.Ц........ид холбогдох 2324000180038 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн ,,,,,,,, суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.........” ХХК-ний захирал ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ....... багт оршин суух бүртгэлтэй, ............ багийн ........ ............ тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /......... регистрийн дугаартай/, ....... овогт ...........гийн ..............,

Шүүгдэгч Б.Ц......... нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын ........ багийн нутаг “.................” гэх Тарвагатайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 155 ширхэг буюу 14.1422 метр куб мод бэлтгэж ойн санд 4,293,274 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч ........ овогт ...........гийн ............ийг зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б..............ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ц..........ид оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Завхан аймгийн ******* сумын төвийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Ц...........ид оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч Б.Ц............ид оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тоолж, хяналтдаа байлгахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Ц............жийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөөний үнэ 110,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ........ ............ улсын дугаартай ............ маркийн тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 155 ширхэг буюу 14.1422 метр куб модыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ц........ давж заалдах шатны шүүхэд  ирүүлсэн гомдол болон тайлбартаа: ... Б.Ц........ намайг 2023 оны 01 сард Г.Г......, Э.М.........н нартай Улаанбаатар хотоос утсаар холбогдож, манай тусгаарлалтын талбайгаас мод бэлтгээд өгөөч хэмээн ярьж, улмаар Г.Г.........., Э.М........, Э.А........, Г.Э.......д, Ц.М.........т нараар 2023 оны 01 сарын 13-17-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын багийн нутаг .......... гэх Тарвагатайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 155 ширхэг буюу 14.1422 метр куб модыг бэлтгүүлсэн гэмт хэргийн гүйцэтгэгч хэмээн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн шүүхээс дүгнэсэн. Нэг. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд: Шүүхээс намайг гэм буруутай гэж дүгнэхдээ гэрч Г.Г........., Э.М..........., Д.Ц......, Г.Т.........., Г.О.........., Г.Б........, Э.А.........., Г.Э........... Ц.М.........., Д.М........., Л.А........, У.С.........., Р.У.......... болон Иргэний нэхэмжлэгч О.О......., Шинжээч Б.Д....... нарын мэдүүлэг болон Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 01. 05 дугаартай дүгнэлтүүдийг тус тус үндэслэсэн байдаг. Хэрэгт гол ач холбогдолтой мэдүүлэг өгсөн гэрчүүд болох Г.Г........, Э.М........., Э.А.........., Г.Э..........., Ц.М........., У.С........., Р.У......... нараас мөрдөн шалгах ажиллагаанд авсан мэдүүлгийг ахлах мөрдөгч. Цагдаагийн ахмад М. нь "тулган шаардаж, ингээд мэдүүлчих, тэгээд танд ямар нэгэн асуудал үүсгэхгүй, өмнөх хүний мэдүүлгийг уншиж өгөөд ийм үйл баримт болсон уу гэж хөтөлж асуух" зэргээр хууль зөрчиж, мэдүүлэг авсан болохыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч Г.Г......... мэдүүлэхдээ: "Оноос өмнө мод бэлтгэсэн, оноос хойш мод бэлтгээгүй 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд мод бэлтгэсэн. ........... намайг өглөөнөөс орой болтол суулгасан. Оноос хойш мод бэлтгээгүй гэдгээ хэлсэн. 2023 оны 01 сарын 13-17-ны өдрийн хооронд Б.Ц......... гэх хүн мод бэлтгэх үүрэг өгч байсан уу? гэх өмгөөлөгчийн асуултад гэрч Г.Г..........р: Үгүй гэв гэх мэдүүлэг", Гэрч Э.М.......... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ

-Та мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар мэдүүлэг өгсөн бэ? гэх улсын яллагчийн асуултад Г.........тэй адилхан мэдүүлэг өгсөн гэв, 2023 оны 01 сарын 13-наас 17-ны өдөр хооронд “............” гэх газарт шинээр уулын мод огтлоод ир гэж Б.Ц............ж үүрэг даалгавар өгсөн үү? гэх өмгөөлөгчийн асуултад гэрч Э.М...........: үгүй гэх мэдүүлэг, мэдүүлэг авсан мөрдөгч хэлэхдээ Г..........өөс ерөнхий рамаа босгочихлоо, чи миний асуултад тийм, үгүй гээд явчих, Г.........ийн мэдүүлгээс зөрөхгүй өгчихвөл асуудалгүй гэж хэлсэн гэх мэдүүлэг, Би бодит байдлаа хэлж байна. Г..........ийн мэдүүлэг дээр үндэслээд асуулт асууя, үүнээс зөрөхгүй өгвөл болно гэж хэлсэн. Шүүхэд өгч байгаа мэдүүлэг зөв, Даргалагчаас, Г.........ийн мэдүүлгийг хуулж тавиад та гарын үсэг зурсан юм уу? гэхэд гэрч Э.М........: Тийм гэх мэдүүлгүүдээс үзэхэд гэрчүүдээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 5-т "Мэдүүлгийг газар дээр нь шалгаж байхад хөндлөнгөөс оролцох, хотлох, сануулах асуулт тавихыг хориглоно" гэж заасныг ноцтой зөрчсөн болох нь тогтоогддог.

Мөн хэрэгт авагдсан бусад гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр ч 2023 оны 01 дүгээр сард гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газарт шинээр мод бэлтгэгдсэн гэдэг нь нотлогдоогүй мөн шүүх хуралдааны явцад гэрчээр оролцсон Г.Г.........., Э.М...........н нарын мэдүүлэгтээ Б.Ц.........ийн зүгээс шинээр мод бэлтгээд тайраад ир гэж үүрэг даалгавар өгөөгүй, байгаль хамгаалагч С.О........... нар мэдүүлэг өгөхдөө 2023 оны 01 сарын 13-17-ны хооронд шинээр мод бэлтгэгдээгүй гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанд тээвэрлэж ирсэн 155 ширхэг мод "............" ХХК-ийн 2022 оны 12 сарын сард ойн ангитай гэрээ хийж төлбөрийг төлж зөвшөөрөлтэй байх хугацаанд бэлтгэгдсэн мод, хэмээн мэдүүлсээр байхад анхан шатны шүүхээс дээрх ач холбогдол бүхий нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй тус хугацаанд намайг бусдад үүрэг даалгавар өгч мод бэлтгүүлсэн гэж дүгнэсэн нь тогтоогдохгүй байна. Намайг 2023 оны 01 сард бусдад үүрэг даалгавар өгч 155 ширхэг модыг Завхан аймгийн ******* сумын багийн нутаг ........... гэх газраас мод бэлтгээд ир хэмээн үүрэг даалгавар өгсөн талаарх ярианы бичлэг хавтас хэрэгт байдаггүй тус хугацаанд шинээр мод бэлтгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн шүүх хуралдааны шатанд дахин өгсөн мэдүүлгээр нотлогддог. Гэтэл анхан шатны шүүхээс хууль зөрчиж авсан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг шүүхээс гэм буруугийн талаарх дүгнэлтийн үндэслэл болгож, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хууль сануулсны үндсэн дээр авсан гэрчийн мэдүүлгүүдийг шүүхийн дүгнэлтийн үндэслэлд огт дурдалгүй Б.Ц...........ийг гэм буруутай хэмээн дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.2-т заасан "дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан", мөн хуулийн 1.3-т "дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй" анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэлд бүрэн хамаарч байна.

Хоёр: Зохих зөвшөөрөлтэй байх хугацаандаа бэлтгэсэн модыг хугацаа хожимдуулан тээвэрлэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох тухайд: Улсын дээд шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 64 дүгээр тогтоолд "ЭХ- ийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн диспозицид заагдсан гарал үүслийн гэрчилгээгүйгээр, мод модон материалыг тээвэрлэсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн мод, модон материал нь ойд зөвшөөрөлгүйгээр бэлтгэгдсэн эсэхийг зайлшгүй давхар шалгаж, зохих зөвшөөрлийн дагуу ойд бэлтгэгдсэн эсэхийг зайлшгүй давхар шалгаж, зохих зөвшөөрлийн дагуу ойд бэлтгэгдсэн, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ойд мод бэлтгэсэн үйлдэлтэй шалтгаант холбоогүй болох нь тогтоогдвол тухайн мод, модон материал тээвэрлэсэн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ хэмээн хэрэг хянан шийдвэрлэх замаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг тайлбарласан байдаг. "............" ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/229 дугаартай захирамжаар ******* сумын багийн нутаг “............” гэх газраас 5 га талбайгаас мод бэлтгэх зөвшөөрлийг, мөн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дээрх талбай тусгаарлалтыг сум дундын ойн ангиар хийлгэе. Мөн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* сумын багийн нутаг дэвсгэрт "Мод бэлтгэх эрхийн ............. дугаартай бичиг" авсан бөгөөд дээрх хугацаанд багтааж, мод бэлтгэх буюу модыг тайрч, хураах ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ талаар гэрч 3.М..............ны мэдүүлэгт "...Б.Ц........... нь 2022 оны 12 сарын 23, 24-ний үед надтай уулзаад хөдөө тусгаарлалт хийлгэчихсэн мод бэлтгэмээр байна жолоочоор яваад хүмүүстэй хамт мод бэлтгээд өгөөч гэж гуйсан. Тухайн үед би гэртээ зүгээр байж байхаар гэж бодоод ажлын хөлс тохироод тухайн компанийн тусгаарлалтын талбайгаас мод бэлтгэхээр болсон" гэж,

гэрч Р.У...........ын мэдүүлэгт"... ........... гэдэг залуу 2022 оны 12 дугаар сарын 20-ны үеэр над руу утсаар залгаад бид нар .......ийн хөрөө рамны мод бэлтгэх гэж байна хамт мод хийхгүй юм уу гэж асуусан. Тэгээд би зөвшөөрөөд хамт мод бэлтгэж байсан юм" гэх зэрэг мэдүүлгээр тодорхой харж болно. Үүнээс үзэхэд тус компани хугацаандаа мод бэлтгэх ажлыг зохион байгуулж, хийж гүйцэтгэсэн бөгөөд гагцхүү тээвэрлэхдээ цаг уурын нөхцөл байдлын улмаас хоцорч тээвэрлэсэн үйл баримт байдаг. Мөн намайг хугацаандаа мод бэлтгэсэн болохыг Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд "Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх боломжтой, Модны тайралт бүгд жигд байна... тухайн моднуудыг 2023 оны 01 дүгээр сард бэлтгэсэн талаар тогтооход тайрсан модны хожуул дээр цас тогтсон учир цаг хугацааг тогтооход боломжгүй байна. 4 метрээр тайрсан хэрэглээний модыг 2023 оны 01 сapд ойгоос тээвэр хийж ойн захад цагаалга хийсэн газар дээр нь модыг хэмжилт хийхэд тодорхой харагдаж байна" гэж нарийн тусгаснаас харагдана. Өмнө нь бэлтгэсэн байсан модыг цагаалж, тээвэрлэсэн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийн обьектив шинжийг хангахгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус гэмт хэргийн шинжид ой, ойн сан бүхий газарт ургасан модыг зохих зөвшөөрөлгүйгээр шууд санаатай, шунахайн сэдэлтээр халдаж, хөрөөдөх, тасдах үйлдэл хамаардаг бөгөөд тус үйлдлийг Б.Ц........ би хийгээгүй болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Харин миний бие цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн 2022 оны 12 сарын 09-24-ний хооронд бэлтгэсэн модоо, хугацаа хожимдуулж тээвэрлэсэн үйлдэл нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016.12.13-ны өдрийн А/133 дугаартай тушаалаар баталсан Мод бэлтгэх гэрээний 4.3-т "Мод бэлтгэгч ойгоос бэлтгэсэн модоо гэрээний хугацаанд бүрэн татаж тээвэрлэсэн байна" гэсэн гэрээний үүргийн зөрчил байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-т заасан гэрээний нөхцөл, болзлыг зөрчин үйл ажиллагаа явуулсан үйлдэлд гэм буруутай байж болохоор зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан байдаг. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А-153 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам"-ын 4.1-т "Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг бүрэн төлсний дараа Ойн тухай хуулийн 34.1-д заасны дагуу эрхийн бичгийг олгоно" Ойн тухай хуулийн 34.1.Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно" хэмээн тус тус заасан байна. Дээрх хууль, журмын хүрээнд "..........." ХХК нь Мод бэлтгэх, тусгаарлах гэрээг Тосонцэнгэл сум дахь ойн ангийн даргатай 2022.12.09-31-ний хооронд гэрээг хийсэн байна. Ойд цэвэрлэгээ хийх технологийн картыг авсан байна, Тарвагатайн нурууны Байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаатай гэрээ хийсэн мөн Ойн нөөц ашигласны төлбөр 1,240,878 төгрөг төлсөн үйл баримтууд авагдсан.

Дээрх эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээ, мод бэлтгэх зөвшөөрлийн хүрээнд "........." ХХК нь нийт 400 гаруй модыг бэлтгэх хугацаандаа тээвэрлэсэн байдаг. Харин зөвшөөрлийн хугацаандаа бэлтгээд тээвэрлэж чадаагүй 150 гаруй модыг дундын цагаалгийн талбайд татаж байршуулан акт тэмдэглэл үйлдсэн. Энэхүү гарал үүслийн гэрчилгээтэй модоо хугацаандаа тээвэрлэж чадаагүй дундын цагаалгийн бүсэд хураасан модоо байгаль хамгаалагчдаа мэдэгдэж тоолуулж зургаар баримтжуулсны дараа тээвэрлэх арга хэмжээг авч байгаа нь Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 6.1-т заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг хангахгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Б.Ц........... намайг Эрүүгийн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-т. "Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэж, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ" хэмээн заасны заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан ...гэмт хэргийн гүйцэтгэгч хэмээн дүгнэж гэм буруутай гэж үзэхдээ гэрч Г.Г........., Э.М............ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг үндэслэж буруутгасан байдаг. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ тус 2 гэрч: 2023 оны 01 сард Б.Ц......... утсаар ярьж бидэнд мод бэлтгээд тайраад ир гэж үүрэг даалгавар өгч байгаагүй талаар мэдүүлсэн нь Б.Ц..........ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн гүйцэтгэгч хэмээн гэж үзэх ямар ч боломжгүй юм. Шүүхээс гэм буруутай гэж дүгнэсэн дүгнэлтийн гол нотлох баримт болсон 2 гэрч шүүхийн шатанд, мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2 өөрөөр мэдүүлж дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий байх хуулийн нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг шийтгэх тогтоолд заагаагүй нь шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий шаардлагыг хангаж чадахгүй байна. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/45 дугаар шийтгэх хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч....... давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүгдэгч Б.Ц........ийн хувьд анхан шатны шүүхээр 2024 оны 6 сарын 21-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.6 зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн. Б.Ц.......ийг 2023 оны 1 дүгээр сарын 13-аас 17-ны хооронд иргэн Д.Г........р, Э.М......... нартай Улаанбаатар хотоос утсаар холбогдож тусгаарлалтын талбайгаас мод бэлтгээд өгөөч ярьж иргэн Д.Г......., Э.М.........., ......... нар тус хугацаанд Завхан аймгийн ******* сумын “” багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газраас зохих зөвшөөрөлгүй 155 ширхэг модыг бэлтгэсэн гэх хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэм буруутай хэмээн үзсэн. Энэхүү гэм буруутай гэж үзсэн шүүхийн шийтгэх тогтоол хавтаст хэрэгт авагдсан хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь тус хугацаан дахь 2023 оны 1 дүгээр сарын 13-аас 17-ны хоорондох 155 ширхэг модыг зөвшөөрөлгүй бэлтгүүлсэн Б.Ц............ийг бэлтгүүлсэн гэж үзсэн нь тус 155 ширхэг мод нь яг зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод байсан юм уу гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон уу гэх нөхцөл байдал дээр анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Тухайн 155 ширхэг модыг иргэн Б.Ц.......... нь 2022 оны 12 дугаар сарын 23-аас 30-ны хооронд Завхан аймгийн засаг даргын захирамжийн хүрээнд болон тухайн сумын ойн байцаагчтай хийсэн гэрээний хүрээнд тусгаарлалтын талбайгаас бэлтгэсэн 155 ширхэг мод байсан. Тус бэлтгэсэн модыг 2023 оны 12 сард мод бэлтгээд өгөөч гэж гуйсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд, 155 ширхэг мод нь 12 сарын 23-аас  30-ны хооронд хийсэн гэрээний улмаас бэлтгэсэн байгаа. Тодорхой цаг агаарын улмаас татаж авч чадаагүй улмаас цаг хугацаа алдсаныг шүүх харж үзээгүй байна. 1 сард үйлдэгдсэн гэх шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байна. Тухайн газар нутгаас бэлтгэсэн модны цаг нь хэргийн нөхцөл байдалтай нийцэхгүй гэж үзэж байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг харахад Б.Ц.......... тухайн цаг хугацаанд хотод эмнэлэгт хэвтсэн байсан. 2023 оны 1 сарын 13-аас 17-ны хооронд ямар ч мэдүүлэг өгөөгүй, мэдүүлэг нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрч ........, .......... нарын мэдүүлгийг харж үзэх хэрэгтэй  байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогч төлбөр барагдуулах гэрээг харж үзэх хэрэгтэй байсан. Тиймээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. хохирол нөхөн төлбөрийг тодорхой цаг хугацаанд заасан хугацаанд барагдуулна гэсэн байгаа. Тухайн гэмт хэрэг үйлдэнэ гэдгийг шинжийг хангасан юм уу гэдгийг тогтоомоор байна. Хууль бусаар гэмт хэрэг үйлдэнэ гэдгийг Улсын Дээд Шүүхээс тайлбарласан тайлбар байдаг. Хэрэгт авагдсан баримт нь гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Тухайн модыг зөвшөөрөлгүй байх хугацаанд бэлтгэсэн гэж үзээд субьектыг нь Б.Ц.......... мөн гэдэг байдлаар анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Б.Ц..........гэдэг хүн үүрэг даалгавар өгөөд бэлтгүүлсэн гэдэг нөхцөл байдал дээр иргэн ........, ........... нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг харгалзан үзээд Б.Ц.............ид холбогдох хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А........... давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт “Элэгний сероц” буюу ВС вирусийн тархалт гэсэн оноштой. Байнгын эмчийн хяналтад сар болгон хот руу явж үзлэгт ордог. Хувийн байдлын хувьд ийм байна. Малын тодорхойлолт гаргаж өгсөн, хохирол төлөх бүрэн боломжтой байгаа. Анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Гэрээ гээд яриад байна, бодит хохирол бүрэн төлөгдсөн үү гэдэг асуудал яригдана. Мөн Б.Ч........ өмгөөлөгчийн саналыг харж үзээд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Шүүгдэгч Б.Ц....... хуульч хүн биш учраас тухайн гэмт хэргийг санаатай хийсэн гэж үзэхгүй байна. гэмт хэргийг үйлдэх гэсэн санаа зорилго байхгүй байна. Өөрөө тухайн үеийн нөхцөл байдлыг юу гэж ойлгосон бэ гэхээр, зөвшөөрөлтэй талбайгаас мод хийсэн гэж үзсэн. Ийм нөхцөл байдал байгаа учраас хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэсэн саналтай байна. хэрвээ хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулахгүй боломжгүй гэж үзвэл тухай хулийн зүйл ангийн хамгийн доод ялыг оногдуулж өгөхийг хүсч байна гэв.

Шүүгдэгч Б.Ц....... давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Намайг анхан шатны шүүхээр гэм буруутай гэж тооцсон. 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Шүүхээс намайг гэм буруутай тооцож байгаа бол гэм буруугаа хүлээнэ. Миний хувийн байдлын тухайд эмнэлэгт байнга үзүүлдэг. Хөдөө мал малладаг гэм буруугаа хүлээгээд намайг хамгийн бага тэнсэн ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Хохирлыг бол барагдуулна гэв.

Прокурор Б.Ч......... давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Зохих зөвшөөрөлгүйгээр бусдаар 2023 оны 1 дүгээр сарын 13-аас 17-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт .......... гэх байгалийн тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос хууль бусаар мод бэлтгүүлж өөрийн хариуцан ажиллуулж байсан хөрөө рамын хашаанд зарим хэсгийг нь буулгаад, үлдсэн хэсгийг нь тээврийн хэрэгслээр тээвэрлэж явж байгаад Цагдаагийн албан хаагчид баригдаж тухайн гэмт хэргээр шалгагдсан байгаа. Шүүхээс Б.Ц...........ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...энэ гэмт хэргийг бусдаар өөрөө ял оногдуулах насанд хүрээгүй хүнээр, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийн талаар хамтран үйлдээгүй, гэмт хэрэг үйлдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг мал амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн үйлдэгч гэж тодорхойлжээ. Шүүгдэгч Б.Ц.........ийн тухайд өөрөө уулын модонд очоод хэдийгээр хөрөө бариад, мод бэлтгэх хэргийг үйлдээгүй ч гэсэн бусдаар энэ хэргийг хууль бусаар мод бэлтгүүлж бусдыг хөлслөн гүйцэтгүүлсэн учир шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж тооцон, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял оногдуулсан нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж прокурорын зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйл анги байна. Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан эсвэл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэж заасан байдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь анхан шатны шүүх хуралдаанаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тохиолдолд шүүхээс намайг гэмт хэрэг үйлдсэнд тооцож байгаа болохоор би гэм буруугаа хүлээн зөвшөөрье гэсэн агуулга биш гэж ойлгож байна. Анхнаасаа мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, гэм хэргийг шалгаж нотлоход дэмжлэг үзүүлсэн, хохирол төлөх талаар идэвхтэй үйлдэл санал санаачилга гаргасан байдал тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна гэх ойлголтоор хуульчилсан байгаа учраас тухайн шүүгдэгчийн тухайд бол Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй талаар дүгнэсэн нь анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үйлдээх саналыг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан бүх ажиллагаа, шийдвэрийг хянахын зэрэгцээгээр, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судаллаа.

2. Шүүгдэгч Б.Ц......... нь 2023 оны 01 дүгээр сард Г.Г........, Э.М.......... нартай Улаанбаатар хотоос утсаар холбогдон манай тусгаарлалтын талбайгаас мод бэлтгээд өгөөч гэж ярьж, улмаар  Г.Г......., Э.М............, Э.А............., Г.Э.........., Ц.Мө....... нар нь шүүгдэгч Б.Ц.........ийг “................” ХХК-ны захирал учраас тухайн ойгоос мод бэлтгэх зөвшөөрөлтэй гэж ойлгон түүнтэй ажлын хөлс тохирч Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “...........” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 155 ширхэг буюу 14.1422 метр куб мод бэлтгэж, “............ ХХК-ны тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байна.

Энэ  үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иргэний нэхэмжлэгч О.О..........ийн: “...Манай ******* суманд "..........." ХХК нь үйл ажиллагаа явуулдаг. Тухайн компани Байгаль орчны яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу ******* суманд ойд үйл ажиллагаа явуулдаг юм... Тухайн ойн мэргэжлийн байгууллагыг өмнө нь Д.Ц......... гэдэг хүн ажиллуулж байгаад больсон юм. Харин 2021 оноос хойш Б.Ц......... гэх хүн хариуцан ажиллуулж байгаа юм. Харин хоорондоо шилжүүлэг хийлгэсэн эсэх талаар мэдэхгүй байна... Тухайн компани миний өөрийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/229 дугаартай захирамжаар багийн нутаг .......... гэх газраас 5 га талбайд мод бэлтгэх зөвшөөрлийг авсан. Харин тухайн ойн мэргэжлийн байгууллагын зүгээс 2022 оны 12 дугаар сард Тосонцэнгэл сумын сум дахь дундын Ойн ангиар талбай тусгаарлалт хийлгэсэн байх. Миний зүгээс захирамж гаргахдаа сумын ИТХ-ын 2022 оны 02 дугаар сарын 31-ний өдрийн G/05 дугаар тогтоол, мөн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн дээрх захирамжийг гаргаж байсан... 2023 оны 01 дүгээр сард манай ******* суманд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичгийг олгоогүй байсан... Ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн хэрэгт сумын Засаг даргын зүгээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд төрийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцдог. Миний зүгээс тухайн хэрэгт Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилнэ. Харин өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Г........ийн: “............. ХХК-ны захирал Б.Ц........... 2023 оны 01 дүгээр сарын 11, 12-ны үеэр надтай уулзаад модонд гармаар байна гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны үед сумын төвөөс хөрөө рамны ........... маркийн автомашинтай ............, ............. хоёр яваад харин би .............., ..............., .............. бид нар хар өнгийн ............... маркийн автомашинаар орой 18-19 цагийн хооронд ******* сумын төвөөс яваад багт "............." гэх газарт очиж хоносон. Бид нарын сумын төвөөс явсан автомашин нь ..........ийн эзэмшлийн автомашин байсан юм. Тэгээд ............, ............., ................., ..........., ............. бид нар 2023 оны 01 дүгээр сарын 13-17-ний өдрийн хооронд багийн нутаг ................ аманд .................ХХК-ны тусгаарлалт хийсэн талбайгаас тухайн компанид 4 метрийн урттай шинэс төрлийн 200 орчим модыг бэлтгэсэн юм. Тухайн үед хөдөө ............ маркийн автомашины тэвшний арам тасраад хөдөөнөөс тухайн автомашинаар сумын төв рүү ............, .............., ............. бид нар орсон. Төв рүү орохдоо ямар нэгэн мод ачаагүй хоосон орсон. Харин ............, ............. хоёр хөдөө модоо хараад манаачаар үлдсэн юм. Тэгээд жолооч Э.М........... сумын төвд машиныхаа тэвшийг зассан юм. Тэгсэн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хөдөөнөөс ................, ........ хоёр сумын төвд машинтайгаа орж ирсэн юм. Тэгсэн хөрөө рамны эзэн Б.Ц............. 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос утсаар .......... бид хоёрт хөдөө яваад мод чулуугаа ач гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ........... гэх газраас мод ачихаар явсан. Хөдөө явахдаа би ...........ийн тэй ..........., .., ........... бид нар хамт явсан. Явахдаа гүүрээр замын постоор орой бүрий болж байхад гарсан. Хөрөө рамны ......... маркийн автомашинтай голын араар ........., ............ нар явж байсан юм. Харин 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө ........... маркийн автомашин дээр 100 орчим ширхэг 4 метрийн модыг ........... ХХК-ны ............ маркийн автомашинд бид нар ачиж өгөөд сумын төв рүү явуулсан. Сумын төв рүү автомашиныг ............. жолоодоод ............. гэдэг хүн хамт явж байсан юм. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ........... маркийн автомашиныг сумын төв рүү явах замдаа ..........ын аманд голоор гарах гэж байгаад эвдэрснийг .......... утсаар ярьж мэдээд ..........., ..........., ............ бид 4 сумын төв рүү ............ийн маркийн автомашинаар орсон юм. Тэгээд дахиж хөдөө яваагүй... Би өмнө мэдүүлэг өгөхдөө мод бэлтгэсэн өдрийг жаахан андуурсан байна бид нар 2023 оны 01 дүгээр сарын 13-17-ны өдрийн хооронд .......... ХХК-ны тусгаарлалтын талбайгаас нийтдээ 150 гаран тооны 4 метрийн урттай хэрэглээний модыг ойгоос бэлтгэсэн. Бид нарын мод бэлтгэсэн газрын нэрийг би сүүлд нь хүнээс сонсоход багийн нутаг айн ............ газар байсан байна лээ...Бид нарын зүгээс .......... ХХК-ны захирал Б.Ц.........ийг модонд яваад өг гэхээр нь ажлын хөлс тохиролцоод модыг нь бэлтгэж байсан юм. Миний хувьд амьдар ахуйд мөнгө хэрэгтэй болоод тухайн моднуудыг бэлтгэж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.М........ы: “...Би .......... ХХК-ний эзэмшлийн ............. маркийн ........ ........... улсын дугаартай автомашиныг 2022 оны 12 дугаар сар, мөн 2023 оны 01 дүгээр сард жолоодсон. ............й ХХК-ний эзэн Б.Ц......... 2022 оны 12 дугаар сарын 23, 24-ний үед надтай уулзаад хөдөө тусгаарлалт хийлгэчихсэн мод бэлтгэмээр байна жолоочоор яваад хүмүүстэй хамт мод бэлтгэлцээд өгөөч гэж гуйсан. Тухайн үед би гэрт зүгээр байж байхаар гэж бодоод Б.Ц...........той ажлын хөлс тохироод тухайн компанийн тусгаарлалтын талбайгаас мод бэлтгэхээр болсон... Тэгсэн хөрөө рамны эзэн Б.Ц.......... 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос надтай утсаар яриад эрхийн бичиг авчихсан байгаа хөдөө модонд яваарай гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ".............." гэх газраас .............. ХХК-ний 01 дүгээр сард бэлтгүүлсэн 4 метрийн моднуудыг сумын төвд ачиж ирэхээр явсан. Хөдөө явахдаа ...........,..........., ..........., ........... нар ...........ийн хар өнгийн 30 маркийн /улсын дугаарыг мэдэхгүй/ автомашинтай явсан. Харин би хөрөө рамны .......... маркийн ........... ....... улсын дугаартай автомашиныг жолоодоод голын араар ......... гэх хүний хамт яваад .........ын ам гэх газраар голын мөсөн дээгүүр гараад .........ай гэх газарт очиж байсан юм. Тэгээд би 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр "........." гэх газраас ............ ХХК-ны Зил-131 маркийн .......... улсын дугаартай чиргүүлтэй автомашинаар 100 орчим ширхэг модыг ачаад сумын төв рүү явах замдаа ...... гэх газарт автомашины кроп эвдэрсэн юм. Тэгээд 2023.01.25-ны шөнө модтой автомашинаа сумын төвд ......... ХХК-ний хөрөө рамны хашаанд оруулсан одоо модтойгоо байгаа юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Т............ийн: “...Хуучин оны мод бэлтгэх асуудал хуучин ондоо дуусах ёстой. Хэрэв 2022 оны мод бэлтгэх талбай тусгаарлалтын гэрээгээр 2023 онд мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ... Мод бэлтгэх гэрээ байгуулсан ондоо багтаж гэрээг 1 удаа сунгаж болно. Түүнээс дараа онд буюу 2023 онд 2022 оны гэрээг сунгана гэсэн ойлголт байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч С.О.........ийн: “...******* суманд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар ойн мэргэжлийн байгууллага, иргэдэд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй байгаа... Хуучин оны эрхийн бичгээр дараа онд мод бэлтгэж болохгүй. Хэрэв 2022 оны мод бэлтгэх эрхийн бичгээр 2023 онд мод бэлтгэсэн байвал хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Ойн мэргэжлийн байгууллага, иргэн эрхийн бичигт заасан хугацаанд заагдсан газраас модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Б......ын: “...Тухайн ойн мэргэжлийн байгууллага нь ойд арчилгаа цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх, ойжуулах нөхөн сэргээх чиглэлээр Байгаль орчны яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу ******* суманд үйл ажиллагаа явуулдаг юм...Би байгаль хамгаалагчаар 2018 онд ажилд ороход ******* суманд .........ХХК-нь үйл ажиллагаа явуулдаг байсан. Тухайн ойн мэргэжлийн байгууллагыг өмнө нь Д.Ц.......р гэдэг хүн ажиллуулж байгаад 2021 оны 06 дугаар сараас хойш болиод одоо ........гийн ............ гэх хүн хариуцан ажиллуулж байгаа юм. Харин тухайн ойн мэргэжлийн байгууллага бичиг баримт дээрээ хэний нэр дээр явдгийг би хэлж мэдэхгүй байна... Тухайн компани 2023 он гараад ойд тусгаарлалт хийлгээгүй байгаа. ............ ХХК-ны үйл ажиллагааг хариуцаж байгаа Б.Ц........ 2022 оны 12 дугаар сарын 10-дийн үеэр надад ярихдаа багт талбай тусгаарлалт хийлгэнэ гэж байсан учир хийлгэсэн байх... Миний зүгээс ямар нэгэн эрхийн бичиг олгоогүй. Их- Уул суманд үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллагуудад байгаль хамгаалагч С.О.......... 2022 онд мод бэлтгэх эрхийн бичиг олгосон... Ойн мэргэжлийн байгууллагын зүгээс Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангитай ойгоос мод бэлтгэх гэрээ байгуулаад байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авсны дараагаар ойн сангаас тусгаарлалт хийлгэсэн талбайгаас технологийн картын дагуу модоо бэлтгэх ёстой.Ойн мэргэжлийн байгууллага мод бэлтгэх гэрээнд заасан хугацаанд эрхийн бичгийн дагуу модоо бэлтгэж эрхийн бичигт заасан хугацаанд тээвэрлэх ёстой. Тухайн ойн мэргэжлийн байгууллага 2022 оны мод бэлтгэх гэрээгээр 2023 онд ойгоос мод бэлтгэж болохгүй... Хуучин оны эрхийн бичгээр дараа онд мод бэлтгэж болохгүй. Хэрэв 2022 оны мод бэлтгэх эрхийн бичгээр 2023 онд мод бэлтгэсэн байвал хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.А.........ын: “...Миний одоо санаж байгаагаар 2023.01.24-ний өдөр Б.Ц............ Улаанбаатар хотоос над руу утсаар залгаад багаас тусгаарлалтын талбайгаас мод ачиж ирмээр байна грүшгээр яваад өгөөч гэж гуйгаад би явж өгөхөөр зөвшөөрсөн юм. Тэгээд би Э.М........ы хамт Б.Ц............ийн хөрөө рамны модыг ачиж ирэх ажлаар 2023.01.24-ний өдөр хөдөө ........... ХХК-ний хөрөө рамны .... маркийн чиргүүлтэй автомашинаар явж байсан юм... Би 2023 оны 01 дүгээр сард .........., ........, ..........., ............., ...............н нарын хамт "...........” ХХК-ны Б.Ц............ийн хөрөө рамны модонд хөлсөөр явж ойгоос мод бэлтгэж байсан. Би 2023 оны 01 дүгээр сард бэлтгэсэн модныхоо ажлын хөлсийг 2023 оны 03 дугаар сард Б.Ц............оос 400 гаран мянган төгрөгийг бэлнээр авс байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Э...........ын: “...Миний хувьд 2023 оны 01 дүгээр сарын 13-15-ны өдрийн хооронд ..........., ............., .............., .............., .............., ............ нарын хамт ................. ХХК-нд 100 гаран тооны 4 метрийн хэрэглээний моднуудыг бэлтгэж өгсөн. Тэгээд би ............ машинаа үзлэгт оруулна аймаг явна гээд сумын төв рүү явах үед би хамт яваад дахиж гарч ирээгүй юм. Намайг сумын төв рүү явснаас хойш тэнд үлдсэн хүмүүс дахиж мод бэлтгэсэн эсэхийг би мэдэхгүй...Би 2023 оны 01 дүгээр сард ажлын хөлсөндөө 100 гаран мянган төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.М...........ын: “..............." ХХК-нд 2023 оны 01 дүгээр сард ............, .............., ................ ............... .............. бид нар хэрэглээний 4 метрийн урттай хуурай шинэс төрлийн моднуудыг ажлын хөлс тохироод ойгоос бэлтгэж байсан...............,............., С...........э, М............, У............ бид нар ............. ХХК-ны модыг бэлтгэхээр 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр багт очоод тусгаарлалтын талбай дээрээс бид нар 01 сарын 13,14,15-ны өдрүүдэд шинэс төрлийн 100 гаран тооны хэрэглээний 4 метрийн модыг бэлтгэсэн. Мод бэлтгэх үед хөрөөчнөөр Г............. мод тайрч бэлтгэсэн. А.........., С............, М............., У.............. бид нар тайрч унагасан моднуудыг өнхрүүлж цагаалаад ........... маркийн автомашины тэвшин дээр ачиж өгөөд жолооч М............ автомашинаар цагаалаад уулын бэлд дундын цагаалга гэх газарт буулгасан. Миний автомашины үзлэг оношлогоо 2023.01.17-ны өдөр дуусах гээд би багаас 2023 оны 01 дүгээр сарын 15-ны орой 17 цагийн үед С..............най авга ах У............ /У.............. гэж дууддаг/ ах ******* сумын төвд 2023 оны 1 сарын 10-дийн үеэр надад багаас хөрөө рамны Ц........... гэдэг хүн мод хийлгэх сураг байна грүшик өдрийн 50.000 төгрөгөөр явах юм байна чи явахгүй юм уу гэж надад анх хэлсэн. Тэгээд би явахаар болж зөвшөөрөөд У...........р, М............, А..........., Г............., М........... гэх хүмүүсийн хамт 2023 оны 01 дүгээр сарын 12-17-ны өдрийн хооронд багийн ...............гэх газраас 4 метрийн урттай шинэс төрлийн 100 гаран тооны хуурай модыг бэлтгэхэд би хамт байсан. Ямар ч байсан .............. амнаас мод бэлтгэсэн яг мод бэлтгэсэн газар нь .............. аманд байдаг өөр нэршилтэй газар байх гэж бодож байна. Мод бэлтгэх үед ............ маркийн автомашины тэвш нь эвдрээд түүнийг сумын төв оруулж засуулах гээд У..........., М............., Г............., А............. ах нар хамт явсан. Харин М............ ах бид хоёр бэлтгэсэн моднуудаа хараад хөдөө үлдсэн. Тэгээд ............ маркийн автомашин ирэхгүй 2-3 хонохоор нь М............. ах бид хоёр сумын төв рүү араас нь орсон. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байх хөдөөнөөс модоо ачиж ирэх гээд манай ээжийн ......... маркийн .......... улсын дугаартай автомашинаар У..........р, Г............, М............ ах бид нар хамт явсан. Харин Ц.............ийн хөрөө рамны ............ маркийн чиргүүлтэй автомашинтай А........., жолооч М........... нар хамт явж байсан юм. Бид нар багт очоод 100 орчим ширхэг модыг хөрөө рамны ..........маркийн автомашинд ачаад сумын төв рүү 01 дүгээр сарын 25-ны өдөр явуулсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Р.У.........ын: “...Бид нар 2023 оны 01 дүгээр сард .............. ХХК-ны хөрөө раманд 100 гаран тооны 4 метрийн моднуудыг бэлтгэсэн юм. Мөн бид нар 2022 оны 12 дугаар сард ууланд бэлтгээд хаячихсан цагаалаагүй байсан 4 метрийн 50 ширхэг модыг, мөн өмнө бэлтгэсэн байсан болов уу гэмээр хуучин огтлолттой 4 метрийн 50 ширхэг мод зэргийг 2023 оны 01 дүгээр сард ойгоос цагаалж байсан юм. Яг бид нарын 2023 оны 01 дүгээр сард ойгоос бэлтгэсэн моднууд 100 гаран тооны л мод байгаа. Бид нар 2023 оны 01 сарын 13,14,15-ны үед ойгоос мод бэлтгэж байсан юм...М........... гэдэг залуу 2022 оны 12 дугаар сарын 20-ны үеэр над руу утсаар залгаад бид нар Ц..........ийн хөрөө рамны мод бэлтгэх гэж байна хамт мод хийхгүй юм уу гэж асуусан. Тухайн үед би М............аас тэгээд хөрөө рам газар дээр нь 1 ширхэг модыг ямар үнээр бэлтгүүлэх юм бол гээд асуухад 1 ширхэг модыг 10,000 төгрөгөөр бэлтгүүлнэ гэнээ гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд хамт мод бэлтгэж байсан юм. Харин 2023 оны 01 дүгээр сард М........ надтай утсаар яриад хөрөө рамны эзэн Ц.......... модондоо гар гэж над руу утсаар ярилаа гэж хэлсэн. Тэгээд би хамт явж байсан юм. Бид нарын хувьд хөлсөөр ............. ХХК-д мод бэлтгэж байсан юм...Би 2022 оны 12 дугаар сард бэлтгэсэн модны хөлс гэж 400,000 төгрөгийг өөрийнхөө ............. банкны дансаар авч байсан. Харин 2023 оны 01 сард ойгоос бэлтгэсэн модны хөлс гэж 250,000 төгрөгийг манай эхнэр Б.......... 2023 оны 03 дугаар сарын 10-ны үеэр авсан гэж надад хэлсэн... Тухайн хөрөө рамны эзэн нь Ц.......... гэдэг хүн байдаг юм. Ц........... тэр хөрөө рамыг Ц........... гэх хүнээс худалдан авсан гэж би сонссон...” гэсэн мэдүүлэг,

Шинжээч Б.Д........ийн: “...Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтоодог. ............ ХХК-ны ойгоос бэлтгэсэн гэх моднуудад хэмжилт хийхэд сумын төвд автомашины тэвш, чиргүүл дээр 104 ширхэг, хөдөө ........... гэх газарт 106 ширхэг, нийт 210 ширхэг хэрэглээний 4 метрийн хуурай шинэс төрлийн моднууд хэмжилт хийж дүгнэлт гаргасан. Дээрх моднууд дотор хуучин огтлолттой 55 ширхэг мод сумын төвд автомашины тэвшин дээр байсан. Харин үлдсэн 155 ширхэг мод бүгд жигд тайралттай шинэ огтлолттой моднууд байсан. Хэмжилт үзлэг хийхэд хуучин огтлолттой 55 ширхэг мод нь 7,119 метр куб, шинэ огтлолттой 155 ширхэг мод нь 14,1422 куб метр, нийт 21,2612 метр куб болсон. Мод бэлтгэсэн газар болох ............... гэх газар нь Тарвагатай нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу ойн 01 дүгээр мужлалд хамаарна. Тухайн мужлалд 1 метр, куб шинэс төрлийн хэрэглээний модонд 168500 төгрөг байдаг бөгөөд үүнийг итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож экологи эдийн засгийн үнэлгээг гаргасан. Экологи эдийн засгийн үнэлгээг тооцож гаргахад 155 ширхэг буюу 14,1422 метр куб модны үнэлгээ 4,293,274 төгрөг болсон.Тухайн моднуудад хэмжилт хийхэд тайралтууд бүгд шинэвтэр тайралттай жигд байсан учир шинжээчийн дүгнэлтэд тусгасан...Дүгнэлт гаргахдаа мод бэлтгэсэн гэх газарт очиж 2023 оны 01 дүгээр сард бэлтгэх гэх модны хожуулуудын тайралтуудыг 2022 оны 12 дугаар сард бэлтгэсэн гэх хожуулын тайралттай харьцуулж харахад цаг агаарын нөхцөл хүйтний улирлын байдлаас шалтгаалж хаталт явагдаагүй ерөнхийдөө ижил байсан учир тогтоох боломжгүй байна гэж хариулсан...” гэсэн мэдүүлэг,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай: “...Ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ мод хуурай хэрэглээний мод байна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний модонд хамаарна. 220 дээш урттай бөөрөнхий мод хэрэглээний модонд хамаарна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх боломжтой. модны тайралт бүгд жигд байна. Тухайн моднуудыг 2023 оны 01 сард бэлтгэсэн талаар тогтооход тайрсан модны жуул дээр цас тогтсон учир цаг хугацааг тогтооход боломжгүй байна. 4 метрээр тайрсан хэрэглээний модыг 2023 оны 1 сард ойгоос тээвэр хийж ойн захад цагаалга хийсэн байдал газар дээр нь модыг хэмжилт хийхэд тодорхой харагдаж байна. Тухайн бэлтгэсэн моднууд дотор хуучин огтлолттой мод .......... машины тэвшин дээр 54 ширхэг 6,967 метр куб мод, чиргүүл дээр шинэ модтой хамт ачсан 1 ширхэг 0,152 метр куб мод, нийт 55 ширхэг 3,119 метр куб мод байна. Хуучин модыг 2022 оны 05 дугаар сард бэлтгэсэн байх боломжтой. ........ ХХК-ны ойгоос шинэ хийсэн мод сумын төвд авто машины чиргүүл дээр 49 ширхэг 5,6785 метр куб, багийн нутаг “ айн бадарчийн” ард 106 ширхэг 8,4637 метр куб нийт 155 ширхэг 14,1422 метр куб мод, Хуучин мод 55 ширхэг 7,119 метр куб, шинэ мод 155 ширхэг 14,1422 метр куб нийт 210 ширхэг 21,2612 метр куб мод бэлтгэсэн байна. Хэргийн газрын үзлэгээр GFS төхөөрөмжөөр тогтоосон N48.2236.67-Е 098.54.26.05. N48.22.35.73.-E098.54.29.05. N48.22.33.27-E098.54.37.51. цэгүүдээр мод бэлтгэсэн газар ******* сумын багийн нутаг “............" гэх газар байна. Мод бэлтгэсэн газар ойн 1 дүгээр мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1-метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг байна. ............ ХХК-ны ойгоос  бэлтгэсэн нийт модны экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 1-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168,655 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 303,579 төгрөг болж. бэлтгэсэн мод 14,1422 метр, кубээр үржин экологи эдийн засгийн Үнэлгээ нь 4293,274 төгрөг болж байна. ............... ХХК-нь ойгоо мод бэлтгэх талбай тусгаарлалтаас гадна талбайгаас мод бэлтгээгүй байна....” гэсэн дүгнэлт, тоолуурын хүснэгт ,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай: “................. ХХК-ний 2022 оны 05 дугаар сард ойгоос бэлтгэсэн гэх хуучин огтлолттой 55 ширхэг модыг 2021 онд бэлтгэсэн байх боломжгүй. ............... ХХК-ны 2022 оны 05 дугаар сард ойгоос бэлтгэсэн гэх хуучин огтлолттой 55 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 1-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168,655 рег, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 303,579 төгрөг болж. Бэлтгэсэн мод 7,119 метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 2161,178 төгрөг болж байна. ........... ХХК-ны ойгоос бэлтгэсэн гэх 155 ширхэг модыг нэг цаг хугацаанд бэлтгэсэн модны тайралт жигд шинэвтэр байна. үүнээс харахад 2023  оны 01 сард бэлтгэсэн байх магадлалтай байна. ........... ХХК-ны ойгоос бэлтгэсэн гэх 155 ширхэг 14,1422 метр, куб - экологи эдийн засгийн үнэлгээ, БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 1-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168,655 төгрөг, итгэлцүүр 18-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 303,579  төгрөг  болж бэлтгэсэн мод 14,1422 метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 4,293,274 төгрөг болж байна. Ойгоос модыг тээвэр хийж ойн захад цагаалга хийсэн үйлдлийг ойгоос мод бэлтгэсэн гэж үзэхгүй...” гэсэн дүгнэлт,

Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаартай албан бичиг хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7-16/ зэргээр тогтоогдсон байна.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.” гэж заажээ.

4. Шүүгдэгч Б.Ц........ нь тухайн цаг хугацаанд, тухайн газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүй байж Г.Г........., Э.М.........., Э.А............, Г.Э........, Ц.М........... нарт зөвшөөрөлтэй гэсэн итгэл төрүүлэн тэд нартай ажлын хөлс тохиролцон мод бэлтгүүлж, тээвэрлүүлсэн үйл баримтаас харахад шүүгдэгч Б.Ц.......... нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзэхээр байна.

5. Анхан шатны хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ. Энэ талаарх шүүгдэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

6. Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс  өөрчлөх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

7. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц..........ийн дээрхи нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц...........ид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Ц........ийг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй гэж,

Тогтоолын 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд Б.Ц......... нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй” гэж,

Тогтоолын 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б.Ц..........ид шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай” гэж,

Тогтоолын 5 дахь заалтыг ”Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц...........ид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай ” гэж

Тогтоолын 10 дахь заалтад шүүгдэгч Б.Ц............. нь 12.879.822 төгрөгийг 1 жилийн хугацаанд нөхөн төлөхийг даалгасугай” гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулж,  тогтоолын 6, 7, 8, 9, 10, 11, 12 дахь заалтыг 7, 8, 9, 10, 11, 12, 13 гэж тус тус дугаарлаж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц..............ийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД                                                     Б.НАМХАЙДОРЖ

                                                                        Б.АРИУНБАЯР