| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/03610/И |
| Дугаар | 197/ШШ2025/10403 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 197/ШШ2025/10403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, *******, ******* давхарт байрлах ******* ХК /рд:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, ******* тоотод оршин суух *******ийн ******* /рд:УП8901*******27/-д холбогдох,
1,718,751 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч Б.*******д холбогдуулан 6000197400 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1,510,609 төгрөг, зээлийн хүү 187,993 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,149 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 1,718,751 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Б.Оюун-Эрдэнийн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлснийг өөрөө хүлээн авсан болов шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т зааснаар 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг хувийг, хуульд заасан хариуцагчийн эрх, үүргийн хамт мөн хаягаар хүргүүлснийг 2025 оны 02 дугаар сарын 20-ний өдөр Б.******* хүлээн авсан боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.
2. ******* ХК болон Б.******* нарын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр дугаартай үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ, мөн өдөр дугаартай хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ болон 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 6000197400 дугаартай цахим зээлийн гэрээ тус тус байгуулагдаж, цахим зээлийн гэрээгээр 1,670,000 төгрөгийг жилийн 24,48 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу зээлийн төлбөрийг хариуцагч төлөх үүргийг хүлээсэн, мөн өдөр зээл 1,670,000 төгрөгийг хариуцагчийн 80108901******* тоот дансанд шилжүүлсэн болох нь зээлийн гэрээ, гүйлгээний баримт зэргээр тогтоогдож байна.
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч ******* ХК нь зээлийн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасанд тус тус нийцэж байна.
Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, төлбөрийг төлсөн болохоо нотлоогүй тул нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.17.8-д зааснаар нэхэмжлэгч тал гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж тус тус заасан тул нотариатын зардал 17,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
4. Иймд хариуцагч Б.*******эс зээлийн үндсэн төлбөрт 1,510,609 төгрөг, зээлийн хүү 187,993 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,149 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 1,718,751 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн, хариуцагчийн хаягаар шүүх хуралдааны товийг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т зааснаар зохигчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно
6. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 759 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******эс 1,718,751 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******эс 42,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН