Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2025/10405

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, ******* давхар ******* тоотод байрлах ******* ХХК /рд:*******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, ******* гудамж, ******* тоотод оршин суух *******ийн ******* /рд:*******/-т холбогдох,

4,118,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч т холбогдуулан 05 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,908,152 төгрөг, хүү 1,919,867 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 279,430 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 4,118,450 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн оршин суугаа гэх /Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжилж олж тогтоосон/ хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас, мөн нэхэмжлэлийн хувийг холбогдох баримтуудын хамт хүргүүлснийг Ц.******* өөрөө хүлээн авсан боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

2. ******* ХХК болон т болон нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр 1,999,900 төгрөгийг жилийн 36,0 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, зээлийн эргэн төлөх хуваарьт заасны дагуу төлбөрийг төлөх үүргийг хариуцагч хүлээсэн болох нь хэрэгт авагдсан 05 тоот зээлийн гэрээ болон зээл эргэн төлөх хуваариар тогтоогдож байна.

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.

4. Хариуцагч зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, төлбөрийг төлсөн болохоо нотлоогүй тул дээрх зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч зээл болон түүний хүү, хугацаа хэтрүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч тал Ц.*******аас нотариатын зардалд 11,000 төгрөг шаардах эрхтэй, мөн хэрэгт нотариатын зардлын баримт эх хувиар авагдсан байна.

5. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч Ц.******* нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбараа шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэжээ.

6. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ц.*******аас нийт 4,118,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.

7.Хариуцагчид хуульд заасан журмаар 2025 оны 08 дугаар сарын 22-ний өдөр шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

8. Шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.*******аас нийт 4,118,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,846 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас 80,846 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН