| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/01615/И |
| Дугаар | 309/ШШ2025/01083 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 309/ШШ2025/01083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг *******ын *******-9 тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ын “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч П.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ховороо
ТОДОРХОЙЛОХ нь:
*******. Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ийн ******* миний бие 20*******5 онд ын той танилцаж, хамтран амьдарсан бөгөөд бидний дундаас 20*******7 оны 0******* дүгээр сарын **************-ний өдөр хүү Хассаан мэндэлж, аав болох *******оор овоглуулж төрсний гэрчилгээг нь авсан. Бид хамт амьдарч байх хугацаандаа авто угаалга ажиллуулж амьдрал ахуйгаа болгодог байсан. Гэтэл нэг л өдөр ******* нь “би машин угааж ажил хийж амьдармааргүй байна” гэж уурлаж бухимдах болсон. Тэгээд “би өөр газар ажил хийе” гэж хэлээд “IPHONE-*******2 PROMAX” маркийн гар утас авхуулсан. Мөн алт хайх төхөөрөмж авна гэж 2,000,000 төгрөг аваад 07-3******* ДОР улсын дугаартай машин жолоодон 2022 оны 02 сард гэрээсээ яваад холбоо сураггүй байж байгаад 2022 оны 04 сард хүү Хассааны сэвлэг үргээх баярт ирээд буцаад явсан. Түүнээс хойш огт сураггүй байж байгаад 2022 оны *******2 сард манай ээжийн дугаар руу залгаж, хүүдээ “аав нь удахгүй очно” гэж ярьсан байсан. Тус утасны дугаар руу нь эргэж залгахаар утас нь холбогдохгүй болчихдог. 2022 оны 04 сараас хойш гэртээ ирээгүй бөгөөд найз нөхдөөс нь асуухад Дорнод аймагт ирж очин байгаа ба “NISSAN PATROL” маркийн 83-*******9 ДОА улсын дугаартай шаргал өнгийн машин унаж яваа сураг сонссон. ...Тиймээс би хүү Хассаанд хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч ийн оршин суугаа хаяг тодорхойгүй учраас уг асуудлаар нэхэмжлэл гаргах боломжгүй байна.
...Хатгин овогт ын нь 40 настай, *******75 см орчим өндөртэй, 85 кг жинтэй, ЖИ850626************** регистрийн дугаартай, дугуй цагаан царайтай, хар өнгийн богино халимаг үстэй, өтгөн хар хөмсөгтэй, хүзүүндээ шивээстэй. Дорнод аймгийн сумын ******* дүгээр баг гэх газарт оршин суух бүртгэлтэй байсан ба уг хаягт түүний ээж болох нь хамт амьдардаг. Ээж нь тус суманд малын эмчээр ажилладаг. Түүний дүү нь ******* сумын ************** дүгээр баг хотхоны ******* байр ******* тоотод оршин суудаг. Иймд *******ийг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг тодруулах хүсэлтэй байна гэв.
2. Нэхэмжлэгчээс: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр багийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тодорхойлолт, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Дэлгэрмаагийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүний болзол хангасан эсэхийг тодорхойлох тодорхойлолт, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
*******. Нэхэмжлэгч П.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
2. ******* нь Дорнод аймгийн сумын ******* дүгээр баг гэх газарт оршин суух бүртгэлтэй бөгөөд тус хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь тогтоогдохгүй, мөн нэхэмжлэгч түүнд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргах шаардлагатай гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан нь *******ийг эрэн сурвалжлах үндэслэл болж байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. ******* нь 40 настай, эрэгтэй, ЖИ850626************** регистрийн дугаартай, *******75 см орчим өндөртэй, 85 кг жинтэй, дугуй цагаан царайтай, хар өнгийн богино халимаг үстэй, өтгөн хар хөмсөгтэй, хүзүүндээ шивээстэй. Дорнод аймгийн сумын ******* дүгээр баг гэх газарт оршин суух бүртгэлтэй байсан ба уг хаягт түүний ээж болох нь хамт амьдардаг. Ээж нь тус суманд малын эмчээр ажилладаг. Түүний дүү болох нь Дорнод аймгийн ******* сумын ************** дүгээр баг хотхоны ******* байр ******* тоотод оршин суудаг байна.
4. Иймд *******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг Дорнод аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /РД:ЖИ850626**************/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.4-т зааснаар *******ийг эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч П.******* /утас:/-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч П.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА