| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/08195/И |
| Дугаар | 197/ШШ2025/10406 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 197/ШШ2025/10406
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /рд:РБ75111009/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овогт ийн /рд:/-д холбогдох,
4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.д холбогдуулан 4,200,000 төгрөг шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 4,000,000 төгрөг болгож шаардлагаа тодорхойлсон.
Хариуцагч А. эд хөрөнгөд учруулсан гэм буруутай үйлдэл хийгээгүй, хөргөгчийн үнийг бүхэлд нь төлөх үүрэггүй хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.
2. Хариуцагч 2021 оны 06 дугаар сарын 08-ний өдрөөс 6 сарын хугацаатай нэхэмжлэгчийн Хан-Уул дүүрэг 24 дүгээр хороо, хотхоны байр, тоот 3 өрөө орон сууцыг зарим тавилгын хамт хөлсөлсөн, амаар тохиролцож гэрээг сунгасаар 2022 оны 12 дугаар сарын 27-ний өдөр орон сууцыг суллан өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
3. Б.******* нь 2017 оны 04 дүгээр сард -с 1610038411 сериалтай, загварын хаалгатай хөргөгчийг 4,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн болох нь Б.*******ийн дансны хуулга, -с ирүүлсэн тодорхойлолтоор нотлогдож байна.
Мөн дээрх хөргөгчийг бүрэн ажиллагаатай байдлаар 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр А.д хүлээлгэн өгсөн, орон сууцыг хүлээн авах үед /2022.12.27/ хөргөгч ажиллахгүй буюу хөргөхгүй байсан талаар зохигч хэн аль нь маргаагүй.
4. Хариуцагч талаас хөргөгчийн төлбөрийг хувь хүний дансаар авсан, хувийн харилцаатай байх боломжтой гэж маргах боловч төлбөрөө ямар дансаар хүлээн авах нь худалагчийн эрх учир дээрх тодорхойлолтыг үнэн зөв гэж үзнэ.
5. А.Алтанхундагын ...2022 оны 10 сард хэд хоногоор хөдөө яваад ирэхэд манай зурагт болон уг хөргөгч ажиллахгүй болсон байсан, цахилгааны хэлбэлзлээс болж хөргөгч эвдэрсэн байх гэх боловч тайлбараа баримтаар нотлоогүй, мөн нэхэмжлэгч Б.*******ийн ...хариуцагч хөргөгчийн эвдээд засварлуулах гэж оролдож хүн дуудаад ар талыг нь задлуулсан байдалтай байсан гэх тайлбарт хариуцагч талаас ...хүн дуудаж засварлуулахаар болсон ч инвэтертэй тул худалдан авсан газартаа хандаарай гээд хөргөгчийг задлаагүй гэх тайлбар гаргаснаас үзэхэд А. тухайн эд хөрөнгийг хөлслөх явцад хөргөгчид эвдрэл учирсан байна, энэ үйл баримтыг хариуцагч няцаагаагүй.
6. Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-т хөлслүүлэгч эд хөрөнгийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр, хөлслөгч эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдон гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр гэрээ дуусгавар болсноос хойш зургаан сарын дотор тус тус нэхэмжлэл гаргах эрхтэй тул хөөн хэлэлцэх хугацаа дуусан хэмээн хариуцагч татгалзсан.
Тэрээр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа..ашиглаж байсан хүний хувьд үүссэн гэмтлийг нь засварлуулах зардлыг төлье гэдэг санал тавьсан гэх, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...-н засварын төвөөс хөргөгч засварлахад гарах зардал 150,000-200,000 төгрөг гэснийг бид зөвшөөрч өөрт нь төлье гэдгээ хэлдэг гэтэл бүтэн хөргөгчний үнэ төлүүлнэ гээд шаардаад байдаг гэх тайлбаруудаас үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.
7. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т зааснаар А. хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүрэг, 288.2.2-т зааснаар Б.******* хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
8. Нэхэмжлэгч тухайн үед хөргөгчийг 4,000,000 төгрөгөөр худалдан авсан, одоо энэ төрлийн үзүүлэлттэй хөргөгч 6,0 сая орчим төгрөгөөр авахаар байгаа учир 4,000,000 төгрөг шаардаж байгаа гэх боловч хэрэгт авагдсан Некст электроникс ХХК-н 22-12-19-010 дугаартай инженерийн дүгнэлтэд хөргөгчийн инвэтер плат гэмтэлтэй, тус гэмтэл нь механик буюу хүний оролцоотойгоор үүсэх гэмтэл биш бөгөөд цахилгааны хэлбэлзэл, ашиглалтын хугацаа, элэгдэл хорогдол нөлөөлсөн байж болно, гэмтэлтэй эд ангийг солихгүйгээр засвар хийх боломжтой, манай засварын төвд 150,000-200,000 төгрөгөөр засварлана, сэлбэг шинээр захиалан солиулах бол 4-5 сарын хугацаанд ирнэ 600,000 төгрөг болно гэжээ.
Дээрх дүгнэлтээс үзэхэд 2017 оноос 2022 оны 12 дугаар сар хүртэл хэрэглээнд байсан хуучин хөргөгчөө шинэ хөргөгч авч байсан үнээр шаардаж байна, засварлах боломжтой гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.
9. Иймд дээрх үндэслэлүүдээр, тодорхой цаг хугацаа өнгөрсөн байгааг харгалзан үзээд инженерийн дүгнэлтэд дурдсан сэлбэг шинээр захиалан солиулах 600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн зардал: Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, шаардлагаас хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т заасныг баримтлан хариуцагч А.ас 600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.ас 18,650 төгрөг гаргууланж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЦОЛМОН