| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
| Хэргийн индекс | 118/2026/0026/З |
| Дугаар | 118/ШШ2026/0017 |
| Огноо | 2026-08-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 118/ШШ2026/0017
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг би Завхан аймгийн ******* газрын дарга Д.*******од холбогдох, хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 9 500 000 төгрөгийг гаргуулж, нөхөн төлүүлэх шаардлага бүхий Монгол Улсын ******* ******* ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Завхан аймгийн Боловсролын газрын дарга Д.******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар сумын ******* ******* ******* ******* Д.ыг төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Д. нь тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 311/ШШ2025/00303 дугаар захирамжаар дээрх 2025 оны Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.ыг өмнөх албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч зөвшөөрснийг баталж шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу сумын ******* ******* сургуулиас Д.д 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3 200 000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 6 300 000 төгрөг, нийт 9 500 000 төгрөгийг улсын төсвөөс нөхөн олгосон нь нотлох баримтаар тогтоогдсон. Захиргааны ******* хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т "Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй", 102 дугаар зүйлийн 102.1-т "Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно", 103 дугаар зүйлийн 103.1-т "Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ" гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т "хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх" гэж, ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн ******* төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ", 50.2-т "******* ******* төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж тус тус заасан. ******* албан хаагчийг төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн болохыг иргэний хэргийн шүүх тогтоож, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу сумын ******* ******* сургуулиас Д.д 9 500 000 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд олгосон. ******* байгууллага улсын төсвөөс иргэнд учирсан хохирлыг төлснөөр төр хохирсон гэж үзнэ. ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасны дагуу ******* ******* д төрийг төлөөлж, шүүхэд нэхэмжлэл гаргах хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргаж байна. Захиргааны ******* хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу Д.д ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг улсын төсвөөс олгосны улмаас төрд хохирол учирсныг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан болох Д.*******оор учирсан хохирлыг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгохоор байна. ******* ******* өөс 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 04/1138 дугаap албан бичгийг хариуцагч Д.*******од хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй байна. Иймд Улсын Дээд шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолын дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д "Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх” гэж заасны дагуу Д.*******ын гаргасан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 9 500 000 төгрөгийг төрийн сангийн ******* тоот дансанд нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Завхан аймгийн сумын ******* ******* ******* ******* Д.ыг ажил төрлөө сайжруулах чиглэлийг удаа дараа өгсөн боловч ажил нь сайжраагүй тул ажлаас чөлөөлсөн нь үнэн. нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 311/ШШ2025/00303 дугаар захирамжаар дээрх 2025 оны Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.ыг өмнөх албан тушаалд нь эгүүлэн томилсон. ******* ******* өөс 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 04/1138 дугаар албан бичгийг ...ирүүлсэн. Төрийг хохиролгүй болгож, нийт 9 500 000 төгрөгийг төрийн сангийн ******* тоот дансанд 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуул гэсэн утгатай бичиг ирүүлсэн. Төлөхгүй гээгүй бөгөөд хугацааг нь 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулж өгнө үү гэсэн албан тоотыг 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 02/201 албан тоотоор ******* ******* д хүргүүлсэн болно. Энэ бичгийн хариуг ******* ******* өөс надад ирүүлээгүй болно. Учир нь миний бие төрийн жинхэнэ албан хаагчийн 5 жилд олгодог нэг удаагийн тэтгэмжийг 10 сард авах тул түүгээрээ төлөх саналыг ******* ******* д хүргүүлсэн юм. Түүнээс биш төлж барихгүй гэсэн асуудал тавиагүй. Миний энэ хугацааг нь хойшлуулах саналыг хүндэтгэн хүлээн авахыг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн Боловсролын газрын дарга Д.******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар тус аймгийн сумын ******* ******* ******* ******* Д.ыг ажлаас чөлөөлсөн байх ба тухайн захиргааны актыг хүчингүй болгуулах тухай иргэн Д.ын нэхэмжлэлийг хариуцагчаас хүлээн зөвшөөрснийг баталсан Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 311/ШШ2025/00303 дугаар захирамжийн дагуу Д.ын ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний нөхөн олговорт 9 500 000 төгрөгийг улсын төсвөөс олгосон нь хэрэгт авагдсан баримтууд /тушаал, шүүхийн шийдвэр, төлбөрийн хүсэлт/-аар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч ******* ******* нь ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн ******* төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч Завхан аймгийн ******* газрын дарга Д.*******од холбогдуулан төрд учруулсан гэм хорын хохирол болох 9 500 000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Дээрх хуулийн “... уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтан ...” гэдэгт төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан шийдвэрийг бичгэн хэлбэрээр гаргасан этгээдээс хууль бус шийдвэрийнхээ үр дагаврыг арилгахгүй буюу хууль ёсны шийдвэрийг биелүүлэхгүй байгаа албан тушаалтан хамаарах ба уг зохицуулалтын дагуу нэхэмжлэгч ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ хариуцагчаар Завхан аймгийн ******* газрын дарга Д.*******ыг тодорхойлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь ******* ******* ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төрд учруулсан хохирол гэх 9 500 000 төгрөгийг 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн хариуцагч Д.*******оос нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол болох 9 500 000 төгрөгийг гаргуулж, нөхөн төлүүлэх шаардлага бүхий Монгол улсын ******* ******* ийн нэхэмжлэлийг хариуцагч Завхан аймгийн Боловсролын газрын дарга Д.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн /төрд учруулсан хохирол болох 9 500 000 төгрөгийг 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах/-ийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ