Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 118/ШШ2026/0019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын ******* ******* *******

Хариуцагч: Завхан аймгийн нийгмийн ******* хэлтсийн даргаар ажиллаж байсан С.******* нарын хоорондын төрд учруулсан хохирлыг гаргуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б. /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Баярмэнд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

 1.Завхан аймгийн нийгмийн ******* хэлтсийн даргаар ажиллаж байсан С.*******т холбогдуулан, төрд учруулсан хохирол болох 4 256 725 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон.  

Хоёр. Хэргийн талаар:

2.1.Хариуцагч С.******* нь Завхан аймгийн ******* ******* хэлтэс /тухайн үеийн нэршил/-ийн даргаар ажиллаж байхдаа 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаар тус газрын жолооч Б.ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Б. нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 140/ШШ2024/00392 дугаар шийдвэр, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 205/МА2024/00018 дугаар магадлалаар маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож, Б.т ажилгүй байсан хугацаанд ногдох /сул зогсолт/ олговор 4 400 000 төгрөгийг Завхан аймгийн нийгмийн ******* хэлтсээс гаргуулан олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Хүчин төгөлдөр болсон дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Завхан аймгийн нийгмийн ******* газраас Б.т 4 256 725 төгрөгийг 2025 онд олгосон.

 2.3.******* ******* ******* нь ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн ******* төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасныг үндэслэн 4 256 725 төгрөгийг төрийн сангийн дансанд төлөхийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04/446 дугаар албан бичгээр С.*******т мэдэгдсэн боловч хариуцагч нөхөн төлөөгүй байна.

2.4.******* ******* ******* нь С.*******т холбогдуулан 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гурав. Хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл.

3.1 Нэхэмжлэгч “…Завхан аймгийн нийгмийн ******* хэлтсийн даргаар ажиллаж байхдаа С.******* нь тус газрын жолооч Б.ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн хууль бус тушаал гаргасан болохыг шүүхээс тогтоосон бөгөөд тухайн тушаалын улмаас төрд 4 256 725 төгрөгийн хохирол учирсан нь нэгэнт баримтаар тогтоогдсон тул хууль бус шийдвэр гаргасан С.*******аар нөхөн төлүүлэх үндэстэй…” хэмээн тайлбарласан.

3.2. Хариуцагч “…******* ******* ******* газраас өгсөн чиглэл, шаардлагын дагуу ******* хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж ажилласан, төрд хохирол учруулаагүй, ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан буруутай албан тушаалтанд хамаарахгүй тул 4 256 725 төгрөгийг төлөх үндэслэлгүй…” хэмээн тайлбарлан маргасан.

Дөрөв. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Захиргааны ******* хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т "Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй", 102 дугаар зүйлийн 102.1-т "Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно", 103 дугаар зүйлийн 103.1-т "Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ" гэж, ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн ******* төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ", 50.2-т "******* ******* төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж тус тус заасан. С.******* нь Завхан аймгийн ******* ******* хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаараа тус хэлтсийн жолооч Б.ыг төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Иргэн Б. нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 140/ШШ2024/00392 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 205/МА2024/00018 дугаар магадлалаар нэхэмжлэгч Б.т 4,400,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн ******* шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Завхан аймгийн ******* ******* хэлтэс болох хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу Завхан аймгийн нийгмийн ******* газраас 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нийт 4,256,725 төгрөгийг цалин хөлс болон нийгмийн ******* шимтгэлд олгосон байна. ******* ******* *******өөс хариуцагч С.*******т 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн "Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай" 04/446 дугаар албан бичгийг хүргүүлсэн боловч эс зөвшөөрсөн болно. Иймд хууль бус шийдвэр гаргасан С.*******аас төрд учирсан хохирол болох 4,256,725 төгрөгийг гаргуулж ******* сангийн 100900021501 тоот дансанд төвлөрүүлэхээр Улсын Дээд шүүхийн 2024 оны 25 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэл гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  С.******* нь Завхан аймгийн ******* ******* хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2023 оны Б/51 дугаартай тушаалаар жолооч ыг төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байдаг. Уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. 2 шатны шүүхийн шийдвэрээр ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн ******* шимтгэлийг Завхан аймгийн нийгмийн ******* хэлтсээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсний дагуу т 4,256,725 төгрөгийг цалин хөлс болон нийгмийн ******* шимтгэлийг төлсөн. ******* ******* *******өөс С.*******т төрд учирсан хохиролтой холбоотойгоор мэдэгдлийг хүргүүлсэн боловч төрд учирсан хохирлыг сайн дураараа төлөөгүй учраас шүүхэд хандсан. С.******* нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу ыг төрийн албанаас чөлөөлсөн гэсэн хариу тайлбарыг гаргасан. Завхан аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал дээр “ыг ажлаас чөлөөлсөн шийдвэр гарснаас хойш 8 сарын дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ******* ******* ******* газрын даргын А/51 дугаартай тушаалын 6 дугаар хавсралтаар Завхан аймгийн ******* ******* хэлтсийн орон тооны хязгаарт жолоочийн ажлын байр багтаагүй хассан нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн. ыг ажлаас чөлөөлсөн тухайн цаг хугацаанд эрх бүхий байгууллагаас ажлын байрны орон тоон хязгаартай холбоотой ямар нэгэн тушаал, шийдвэр гараагүй байдаг. Ямар нэгэн байдлаар тушаал, шийдвэр гараагүй байхад ыг ажлаас нь чөлөөлсөн. Үүний үр дагавар нь ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн ******* шимтгэл төлөлтийг  2 шатны шүүх шийдвэрлэсэн. Иймд ******* ******* *******өөс төрд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа юм. ******* ******* *******өөс өөрийн санаачлагчаар төрд учирсан хохирлыг нэхэмжлээгүй. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01/508 дугаартай албан бичгээр ******* ******* *******д хүсэлт ирсэн. Уг хүсэлтийн дагуу ******* ******* ******* холбогдох ажиллагааг хийж шүүхэд нэхэмжлэл гаргасан... ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасны дагуу нэхэмжлэлийг  гаргасан. ыг чөлөөлсөн тушаалд үндэслэсэн ******* ******* ******* газрын холбогдох албан бичиг, тушаалуудад жолоочийн албан тушаал хасагдсан гэсэн шийдвэр тэр дотор байгаагүйг шүүхийн шийдвэрт дүгнэсэн байдаг... энэ хэрэгт ыг төрийн албанаас халсантай холбоотой маргаагүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байдаг. ыг төрийн албанаас халсантай холбоотой маргаан нь нэгэнт 2 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Төрөөс т ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн ******* шимтгэлд 4,250,726 төгрөгийг төлсөн байна. Энэ нь зориулалтын бусаар зарцуулагдсан байгаа тул төрд хохирол учирсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй... Иймд иргэн т төрөөс 4,256,725 төгрөгийг төлсөнтэй холбоотой гэм хорын хохирол учирсан болох нь холбогдох баримтуудаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү  гэв.

4. Хариуцагч С.******* шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын төрийн ******* *******ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Тус газрын жолоочоор ажиллаж байсан Б.ын нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 140/ШШ2024/00392 шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 205/ МА2024/00018 дугаар магадлалаар нэхэмжлэгч Б.ыг жолоочийн ажилд нь эргүүлэн тогтоогоогүй, харин ******* ******* ******* газрын даргын 2024 оны А/51 дугаартай тушаал хугацаандаа гараагүйн улмаас хүлээгдсэн хугацааны сул зогсолтын нөхөн олговрыг ******* ******* хэлтсээс гаргуулан олгох, урьд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох тухай Б.ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Б.ыг хууль бусаар чөлөөлөөгүй, халаагүйг нотолж байгаа бөгөөд цалин хөлс олгоогүй болно. Миний бие төрд хохирол учруулаагүй, буруутай албан тушаалтан нь биш бөгөөд эрх бүхий дээд байгууллагын үүрэг даалгавар, албан шаардлага тушаал, шүүхийн шийдвэрийн дагуу сул зогсолтын мөнгийг олгосон нь хууль зөрчөөгүй. ******* ******* ******* ******* нь төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх талаар 2022, 2023 онуудад удаа дараа үүрэг чиглэл өгч байсан боловч бүтэц орон тоо баталсан 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр А/51 дүгээр тушаал гаргасан, цаг хугацаандаа салбар нэгжүүддээ хүргүүлээгүйн улмаас сул зогсолт бий болгосон нь буруутай юм… Б.т дээд газрын шийдвэрт үндэслэн сул зогсолтын нөхөн олговрыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1, 116.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. ******* ******* ******* газрын Дотоод аудит, мониторингийн газраас 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 02/3144 албан тоотоор хууль бусаар ажлаас халагдсан нь тогтоогдож шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон олгосон нөхөн олговор, түүнийг буруутай алба ажилтнуудад 2025 онд тушаалтнаар буцаан төлүүлсэн судалгааг авсан байна. Уг судалгааг ******* ******* ******* *******, шүүхийн шийдвэртэй тулган бодитой үнэлээгүй, үнэн зөв мэдээллийг яаманд хүргүүлээгүй байна. Манай ******* судалгааг гаргахдаа тус хэлтсийн жолооч Д. орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн, Б.ын ажилдаа эргүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон тул буруутай албан тушаалтныг дурдаагүй, харин Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу гаргасан шүүхийн шийдвэрийг үндэслэн олгосон сул зогсолтын нөхөн олговрыг судалгаанд тусган хүргүүлсэн.  Иймд энэхүү нөхцөл байдал нь ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би 2025 оны 12 сарын 25-ны өдрөөс өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. 2024 онд ослын улмаас нуруу, гарын хагалгаанд орсон, эрүүл мэндийн байдал хүнд эмчилгээтэй байгаа болно гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугийн санаатай болон илтэд болгоомжгүй үйлдэл тогтоогдоогүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д гэм буруутай этгээдээр төлүүлнэ гэсэн байдаг. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан. Монгол Улсын дээд шүүхийн практикаар төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа гаргасан шийдвэртээ хувийн сэдэл, шууд санаатай үйлдэл, болгоомжгүй үйлдэл гэж шийдсэн. Энэ кейс дээр үндэслэлгүйгээр чөлөөлсөн асуудал байхгүй. Иргэн ыг шууд чөлөөлөөгүй. Шат дараалсан захиргааны арга хэмжээ авч шийдвэрлэсэн. С.******* нь хувь хүнийхээ хувьд шийдвэр гаргаагүй. Албаны нэрийн өмнөөс шийдвэр гаргасан. Шууд санаатай болон илтэд болгоомжгүй зүйл байхгүй. ******* албан хаагчийг хууль бусаар чөлөөлж, томилсон асуудал яригддаг. Жолооч нь төрийн үйлчилгээний гэрээт албан хаагч байдаг. С.******* нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор шийдвэр гаргасан, төрийг хохироох санаатай үйлдэл үйлдэл хийгээгүй... Гэм буруутай нь тогтоогдсон гэж яриад байна. Гэм буруу гэдэг нь гэм буруугийн  санаатай хэлбэртэй байх ёстой. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон байх ёстой. Өөрийн эрх зүйн мэдлэггүйгээсээ болоод хариуцагч  хохирсон. Нотлох баримтаа өөрөө цуглуулах ёстой байсан. Энэ талаар мэдэхгүй байсан учраас хохирсон. Шууд санаатай, гэм буруутай үйлдэл гэдийг нотолсон баримт байхгүй. Дээд шатны байгууллагаас ирсэн албан бичгүүдийг үндэслэж С.******* шийдвэрээ гаргасан. ******* нэрийн өмнөөс хийгдэж байгаа ажиллагаа нь аль болох зардлыг хэмнэх ёстой байдаг. Дээд шатны байгууллагаас ирсэн албан бичиг болон шийдвэрүүдийг үндэслэж ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй... Төрд хохирол учруулсныг нотолсон баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.******* ******* *******ийн нэхэмжлэл гаргах эрх болон С.*******ыг хариуцагчаар оролцуулах эрх зүйн үндэслэлийн тухайд:

1.1.******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн  50.1-т “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн ******* төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2-т “******* ******* төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан.

1.2. ******* ******* ******* нь төрийн ******* төв байгууллага болохын хувьд дээрх хуулиар олгосон эрхийн хүрээнд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 140/ШШ2024/00392 дугаар шийдвэр, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 205/МА2024/00018 дугаар магадлалыг үндэслэн төрд учруулсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг С.*******т холбогдуулан тус шүүхэд гаргасан нь үндэстэй байна.

1.3.Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолын “Тайлбарлах нь” хэсгийн 1.3-т “…хариуцагч нь захиргааны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч харьяалан шийдвэрлэнэ…” гэж хэргийн харьяаллыг нэг мөр болгон тайлбарласан.

1.4.Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасан.

1.5.Нэхэмжлэгч ******* ******* ******* нь нэхэмжлэлдээ С.*******ыг хариуцагчаар нэрлэн зааж тодорхойлсон бөгөөд хариуцагч С.******* нь Завхан аймгийн нийгмийн ******* хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн хэдий ч ажиллаж байх хугацаандаа нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан шийдвэр, явуулсан үйл ажиллагааных нь хувьд энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулах үндэслэлтэй.

1.6.Мөн ******* ******* тухай хуулийн 4 дүгээр зүйлд уг хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлсон ба 4.3-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан ба төрийн үйлчилгээний албан тушаалын удирдах албан тушаалд ажиллаж захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасныхаа хувьд хариуцагч С.******* ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан зохицуулалтад хамаарахаар байх тул уг зохицуулалт зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай, С.*******т хамаарахгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тухайд:

2.1.Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт тулгуурлан Завхан аймгийн нийгмийн ******* хэлтсийн даргаар ажиллаж байсан С.*******т холбогдох, төрд учруулсан хохирол 4 256 725 /дөрвөн сая хоёр зуун тавин зургаан мянга долоон зуун хорин тав/ төгрөгийг гаргуулах тухай ******* ******* *******ийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.1.Хариуцагч С.******* нь Завхан аймгийн ******* ******* хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаар “...Хэлтсийн албан хэрэгцээний автомашиныг ашиглахыг хориглож, ашиглах журмыг хүчингүй болгож, жолоочийн цалин хөлс, шатахууны санхүүжилтийг зогсоож, ажлын байр хасагдаж, орон тоог цөөрүүлсэн бөгөөд энэ тухай ажилтанд 2023 оны 06 дугаар сарын 13-нд хуулийн дагуу мэдэгдсэн” гэх үндэслэлээр тус газрын жолооч Б.ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. (Хавтаст хэргийн 131 дүгээр тал)

2.2.Улмаар Б. нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан бөгөөд Завхан аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 140/ШШ2024/00392 дугаар шийдвэр, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 205/МА2024/00018 дугаар магадлалаар маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож, Б.ыг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ногдох /жолооч Б.ыг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550 000 төгрөгөөр тооцож сул зогсолтын олговрыг авах ёстой байсан гэж дүгнэсэн/ ажилгүй байсан хугацааны олговор 4 400 000 төгрөгийг Завхан аймгийн нийгмийн ******* газраас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. (Хавтаст хэргийн 9-27 дугаар тал)

2.3.Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар С.******* оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар илэрхийлсэн үйл баримт хэрэгт авагдсан Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 140/ШШ2024/00392 дугаар шийдвэрийн “Тодорхойлох” хэсгээр тогтоогдсон. (Хавтаст хэргийн 9 дүгээр тал)

2.4.Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Завхан аймгийн нийгмийн ******* ******* /шинэчилсэн нэршлээр/-аас 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хоёр удаа /3 789 225 төгрөг+467500 төгрөг/-ийн гүйлгээгээр Б.т Хаан банкин дахь ******* тоот дансаар 4 256 725 төгрөгийг олгосон нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 28, 29 дүгээр тал)

2.5.******* ******* ******* дээрх хохирлыг нөхөн төлөхийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07/446 дугаар албан бичгээр мэдэгдсэн боловч хариуцагч С.******* нөхөн төлөөгүй байна. (Хавтаст хэргийн 30, 31 дүгээр тал)

2.6.Энэ маргааны тухайд, “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн ******* төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгээс гадна тухайн харилцааны нийтлэг зохицуулалт болох Захиргааны ******* хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ” гэсэн зохицуулалтыг хамтатган хэрэглэхээр байна.

2.7.Уг зохицуулалтын “гэм буруутай этгээд” гэдэгт хууль бус шийдвэр, үйл ажиллагаа буюу үйлдэл, эс үйлдэхүй гаргасан захиргааны байгууллагын албан тушаалтан хамаарна.  

2.8.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”,  498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заажээ.

2.9.Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд, төрийн албан хаагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учирсныг төрийн ******* төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон тохиолдолд бусдад учруулсан гэм хорыг тухайн этгээдийн ажиллаж байсан байгууллага, эсхүл төр хариуцаж арилгахаар, харин уг гэм хорыг хариуцаж арилгасан байгууллагад болон төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах асуудлуудыг зохицуулсан байна.

2.10.******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан “төрд учруулсан хохирол” гэх ойлголтод төрийн албан хаагчийн буруутай шийдвэрийн улмаас төрд алдагдал үүссэн буюу төрийн ******* тухай хуулийг зөрчсөн хууль бус шийдвэрийн улмаас төрийн ******* мөн чанар, ашиг сонирхол алдагдах тухай ойлголт багтана.

2.11.******* ******* мөн чанар, ашиг сонирхол алдагдуулсан шийдвэрийг гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцож, хууль бус шийдвэрийн үр дагавар болж төсвөөс гарсан зардлыг нөхөн төлүүлэх нь төрийн ******* хариуцлагатай байх зорилт, зорилгод нийцэх бөгөөд төрийн албан хаагчийг хууль бусаар чөлөөлсөн шийдвэрийн үр дагавар болох төрөөс олгогдсон цалин хөлсийг “төрд учруулсан хохирол”-д тооцох үндэслэлтэй.

2.12.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар төрийн албан хаагч өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол хохирлыг хариуцах бөгөөд хариуцагч Завхан аймгийн нийгмийн ******* хэлтсийн даргаар ажиллаж байсан С.******* нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Б.ыг үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай” Б/51 дүгээр тушаалыг гаргасан үйлдэл нь санаатай үйлдэлд хамаарахаар байна.

2.13.Өөрөөр хэлбэл, Завхан аймгийн нийгмийн ******* газрын бүтэц орон тоонд өөрчлөлт оруулаагүй, жолоочийн орон тоог хасаж тогтоосон захиргааны акт гараагүй байхад ажилтныг ажлаас чөлөөлж хууль бус шийдвэр гаргасан нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд уг шийдвэрийн дагуу Б. /тухайн үед жолооч Б.т  сул зогсолтын олговор олгохоор байсан/-т цалин хөлсний олговорт тооцож 4 256 725 төгрөгийг төрөөс буюу Завхан аймгийн нийгмийн ******* ******* /одоогийн нэршил/-ын 2025 оны цалин хөлсний сангаас гаргаж олгосон шалтгаант холбоотой байна.

2.14.******* ******* ******* газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалын 5, 6 дугаар хавсралтаар аймгийн нийгмийн ******* хэлтсийн зохион байгуулалтын бүтэц болон орон нутгийн салбар нэгжийн орон тооны дээд хязгаарыг баталсан байх ба Завхан аймгийн нийгмийн ******* хэлтсийг 50 орон тоотойгоор тогтоосны дотор “жолоочийн орон тоог 1” байхаар тусгажээ. (Хавтаст хэргийн 117 дугаар тал)

2.15.Үүний дараа ******* ******* ******* газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/51 дүгээр тушаалын  6 дугаар хавсралтаар Завхан аймгийн нийгмийн ******* *******, нэгжүүдийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлахдаа нийт 50 орон тоотойгоор тогтоосны дотор жолоочийн орон тоо байхгүй байна. Тодруулбал, жолоочийн ажлын байр 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хасагдсан байна. (Хавтаст хэргийн 71-72 дугаар тал)

2.16.Гэтэл хариуцагч С.*******ын тухайд дээрх бүтэц, орон тоог дээд шатны байгууллагаас шинэчлэн тогтоохоос өмнө буюу жолоочийн ажлын байр хасагдаагүй байхад “...орон тоо хасагдсан...” гэх үндэслэлээр Б.ыг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаар ажлаас хууль бусаар чөлөөлснийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон, уг шийдвэрийн дагуу 2025 оны улсын төсвөөс Б.т 4 256 725 төгрөгийн олговрыг олгосон нь баримтаар тогтоогдож байгаа тул хууль бус шийдвэр гаргасан С.*******аас дээрх 4 256 725 төгрөгийг гаргуулж, төсвийн дансанд төлүүлэх нь зүйтэй.

2.17.Түүнчлэн С.******* нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаар Б.ыг ажлаас чөлөөлөхдөө дээд шатны байгууллагаас ирүүлсэн шийдвэрийг үндэслэсэн хэмээн тайлбарласан ба тэдгээр эрх зүйн актын агуулгыг нэг бүрчлэн тодруулж үзвэл:

2.18.******* ******* ******* газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/33 дугаар тушаалаар “Эрүүл мэнд, нийгмийн ******* байгууллагуудын автомашин ашиглалтын журам”-ыг хүчингүй болгосон;

2.19.******* ******* ******* газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/82 дугаар тушаалаар “******* ******* байгууллагуудын дотоод албан хэрэгцээнд ашиглах дуудлагын автомашины ажлын нэг өдрийн норматив” болон “Сумын нийгмийн ******* байцаагчид шатахууны зардал олгох журам”-ыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болгосон;

2.20.******* ******* ******* газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 05/880 дугаар албан бичгээр аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн ******* хэлтэст 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Журам хүчингүй болгох тухай” А/33 дугаар тушаалыг хүргүүлж, гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөн ажиллаагүй тохиолдолд ******* хэмнэлтийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэх тухай мэдэгдсэн;

2.21.******* ******* ******* газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01/1081 дүгээр албан бичгээр ******* хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой долоон чиглэлийг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн ******* хэлтэст хүргүүлсний дотор нийгмийн ******* байгууллага нь суудлын автомашин ашиглахыг хориглосон байгууллагад хамаарах тул жолоочийн цалин хөлс, шатахууны, автомашины засвар үйлчилгээтэй холбоотой зардал гаргахгүй, зөвхөн автомашины татвар, ******* төлбөрийг төлөх, орон нутагт томилолтоор болон хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн авто тээврийн байгууллагаар үйлчлүүлэх, энэ тохиолдолд шатахууны зардлыг төсвөөс зарцуулахыг мэдэгдсэн байна. (Хавтаст хэргийн 108, 110, 111, 134 дүгээр тал)

2.22.Өөрөөр хэлбэл, ******* ******* ******* газраас ирүүлсэн дээрх тушаал, албан бичгүүдэд жолоочийн орон тоог хассан, жолоочийг ажлаас чөлөөлөх тухай агуулга байхгүй тул С.*******ыг дээд шатны байгууллагын чиглэл шаардлагын дагуу  хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул гаргасан шийдвэрийнх нь үр дагаврыг хариуцуулж, хууль бус шийдвэрийнх нь улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй.

3.Улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх тухайд:

3.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.1-т “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно”, 48.2-т “Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө: …41.1.3.төсвийн байгууллагын нэхэмжлэл…” гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.*******аас 70 200 төгрөгийг гаргуулж төсвийн дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, Захиргааны ******* хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Монгол Улсын ******* ******* *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн нийгмийн ******* хэлтэс /тухайн үеийн нэршлээр/-ийн даргаар ажиллаж байсан С.*******аас төрд учруулсан хохирол болох 4 256 725 /дөрвөн сая хоёр зуун тавин зургаан мянга долоон зуун хорин тав/ төгрөгийг гаргуулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.*******аас 70 200 төгрөгийг гаргуулан төсвийн дансанд төлүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ТУНГАЛАГ