| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/01210/И |
| Дугаар | 309/ШШ2025/00992 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 309/ШШ2025/00992
| 2025 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 309/ШШ2025/00992 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: “Омни капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогтой ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 571 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Омни капитал ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь ******* овогтой ******* 2024.08.30-ний өдөр 20240830-30009 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024.09.01-ний өдрийн 400 000 төгрөгийн 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000523956 тоот зээлийг Хаан банк дахь 5407060734 тоот дансанд зээлдэгч ******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025.04.17-ны өдрийн байдлаар үлдэгдэл дүн 400 000 төгрөг, нийт идэвхитэй ашигласан 228 хоногийн хүү 167 200 төгрөг, шимтгэл 4000 төгрөг нийт хүү 171 200 төгрөг нийт 571 200 төгрөг гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие Омни капиталын нэхэмжлэлийн шаардлагыг 571 200 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Төлнө гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Омни капитал ББСБ” ХХК нь хариуцагч М.******* холбогдуулан “571 200 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 571 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Омни капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 571 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 786 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 8 893 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8 893 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ