Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/15234

 

 

 

 

 

20251107197/ШШ2025/15234

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Г.Т нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б ХК-Д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны олговорт 77,126,665 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нарийн бичгийн дарга Ж.Медине нар оролцов.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч БИ ХХК-д холбогдуулан Ажилгүй байсан хугацааны олговорт 77,126,665 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ./ хх 124-125/

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн **** дугаар захирамжаар хариуцагч БИ ХХК-ийг Б ХК-иар сольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татан оролцуулав. / хх 126-129,132-133/

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч талаас: Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101**** дугаартай шийдвэрээр Г.Т намайг БИ ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 12,803,333,28 төгрөгийг гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч БИ ХХК-д даалгаж шийдвэрлэсэн энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 77,126,665 төгрөг мөн холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ гэж шаардсан. / хх 4-5,124-127/

 

1.1. Хариуцагч талаас эс зөвшөөрч: БИ ХХК нь Б ХК-ийн охин компани бөгөөд Б ХК-ийн ТУЗ-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ** дугаар тогтоолоор компанийг Б ХК -д нэгтгэх шийдвэр гарсны дагуу БИ ХХК-ийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө,тавилга эд хогшил, машин техник, санхүүгийн тайлан, холбогдох баримт бичгүүдийг хүлээлцэх ажил хийгдэж, одоо хоёр компанийн санхүүгийн тайланг нэгтгэхээр Б дүүргийн Татварын хэлтэст хүсэлт хүргүүлсэн, хоёр компанийг нэгтгэх шийдвэр гарсан боловч БИ ХХК хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасагдаж, татан буугдаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. / хх 29-35,135 /

 

2. Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар: Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/*** дугаартай шийдвэрээр Г.Тын нэхэмжлэлтэй хариуцагч БИ ХХК-д холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. / хх 9-12/

 

3. Нэхэмжлэгч Г.Тыг БИ ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн томилох тухай шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон ч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 101/**** дугаар захирамжаар 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/*** дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэн шүүхийн 101/НХ2***** тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа үйл баримт нотлогдов. /х 7-8,95-111/

 

4. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж тус тус заасан ба шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч Г.Тыг гүйцэтгэх захирлын албан тушаал эгүүлэн томилсноос хойш 2025 оны 04 дүгээр сарын 01-нд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны ажилгүй байсан олговорт 77,126,665 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах- аар шаардах эрхтэй байна.

5. Хариуцагч талаас хоёр компанийн санхүүгийн тайланг нэгтгэхээр Б дүүргийн Татварын хэлтэст хүсэлт хүргүүлсэн боловч Б дүүргийн татварын хэлтэст өр төлбөрийн асуудал маргаантай холбоотойгоор одоог хүртэл нэгтгэх ажиллагаа хийгдэж дуусаагүй, нөгөө талаар Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-д зааснаар өнөөдрийг хүртэлх хугацаанд БИ ХХК- нь улсын бүртгэлээс хасагдаж, татан буугдаагүй байгаа, эрх үүрэг шилжээгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд манайх хариуцагчаар оролцох боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

6. Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг компанийг нэгтгэх гэнэ гэж заасан ба БИ ХХК нь Б ХК-ийн охин компани бөгөөд Б ХК-ийн ТУЗ-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар тогтоолоор компанийг толгой компани Б ХК-д нэгтгэх тухай тогтоол гарсан, тогтоолд гомдол гаргаагүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Г.Тыг БИ ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101**** дугаар шийдвэр гарснаас хойш 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Б ХК-ийн ТУЗ-ийн **** дугаар тогтоолоор хоёр компанийг нэгтгэх шийдвэр гарсан, тогтоолын дагуу охин компани БИ ХХК-ийн үйл ажиллагааг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон тогтоолд заасан ажиллагаа хийгдэж, компанийн эрх үүрэг хариуцлагыг толгой компани болох Б ХК нь шилжүүлэн авсан бөгөөд харин тогтоолын 2.6-д заасан 2 компанийн санхүү, татварын тайланг нэгтгэх ажиллагаа тодорхой шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл бүрэн биелэгдээгүй тухайд талууд маргаагүй.

 

7.Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-д Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас тогтоол гаргах бөгөөд түүнд төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын дарга гарын үсэг зурна гэж зааснаар толгой компани Б ХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ТУЗ-ийн хурлаас охин компани БИ ХХК-ийг толгой компани Б ХК-д нэгтгэх тогтоол гарсан, тус *** дугаар тогтоолд дарга Ч.Д гарын үсэг зурсан байх бөгөөд тогтоолын дагуу охин компанийн эрх үүрэг, хариуцлагыг толгой компани Б ХК нь шилжүүлж авсан болох нь тогтоогдсон.

 

Иймд Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар толгой компани Б ХК хариуцах үндэслэлтэй.

 

8.Түүнчлэн хариуцагч талаас өнөөдрийг хүртэлх хугацаанд БИ ХХК- нь улсын бүртгэлээс хасагдаж, татан буугдаагүй, эрх үүрэг шилжээгүй гэж тайлбарлах боловч Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-д зааснаар нэгтгэсэн компани болох Б ХК-ийн дүрэмд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс хойш өөрчлөлт ороогүй гэдгээ нотлоогүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Иймд хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзлээ.

 

9.Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаад хариуцагч Б ХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 77,126,665 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Тт олгож, холбогдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас шүүх үнэлээд хэргийг хянан шийдвэрлэсэн ба хэргийн 24-26,38 талд авагдсан баримтууд хуульд заасан шаардлага хангаагүй тул үнэлээгүй болно.

 

10. Шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ****** дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Б ХК /регистрийн дугаар: *******/-ийн арилжааны банкны харилцах данснуудын зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 77,126,665 төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсныг хэвээр үлдээв. /хх 141/

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 543,583 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 543,583 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Тт олгов. / хх 94 /

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 77,126,665 гаргуулан нэхэмжлэгч Г.Тт олгож, холбогдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 543,583 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 543,583 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Тт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаар захирамжаар хариуцагч Б ХК /регистрийн дугаар: ****************/-ийн арилжааны банкны харилцах данснуудын зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 77,126,665 төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсныг хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан онсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ