Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/02

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Манлайбаатар, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            рокурор *******

Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны *******24 оны 10 дугаар сарын 0-ний өдрийн 4*******4 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 24100160*******6 дугаартай эрүүгийн хэргийг *******24 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******22 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4*******0.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Шүүгдэгч ******* нь *******24 оны 04 дүгээр сарын 2-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн ******* гээгдүүлсэн “Айфоне 1******* промакс” загварын гар утсыг олсон атлаа эзнийг олох талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр бусдад зарж борлуулсан, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 3.00.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн рокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* 13*******0 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.3*******0.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4., ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 1.3*******0.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ******* сарын хугацаанд, сар бүр .000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

-Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.1, *******10 дугаар зүйлийн *******10.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 3.00.000 /гурван сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг, *******- дугаар байрны ******* тоотод оршин суух овогт /.*******, утас: , *******/-д олгохоор,

-Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36. дугаар зүйлийн 1.******* дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр зааж шийдвэрлэжээ.

Хохирогч . давж заалдах гомдолдоо:

... ******* гэгч нь миний гээгдүүлсэн “Айпоне 1******* промакс” загварын гар утсыг олж аваад Улаанбаатар хот руу авч явж 3.2*******0.000 төгрөгөөр бусдад худалдсан гэж шүүх хуралдаанд өөрөө хэлж байсан. Би гээгдүүлсэн утсаа “Сайн электроникс”-оос *******.300.000 төгрөгөөр *******24.01.10-ны өдөр Голомт банкны лизингээр 1 жил 6 сарын хугацаатайгаар зээлээр авсан. Миний утасны үнэлгээ 3.00.000 төгрөг гэж гарсан. Би одоо хүртэл зээлээ төлж дуусаагүй байна. мөнгөө авчихвал лизингээ төлж, хүү төлөхөөс чөлөөлөгдвөл миний ажил амьдралд ч бас хэрэгтэй байгаа юм.

Шүүх хуралдаан дээр ******* нь “миний эхнэрийн цалин удахгүй бууна, би эхнэрийн цалин буухаар хохирлын 3.00.000 төгрөгийг төлөөд өгчихнө, мөн би 3 хоногийн дараа Дулааны цахилгаан станцад ажилд орох гэж байгаа” гэж худлаа хэлээд өөрийгөө боломжтой мэт харагдуулж торгох шийтгэл авсан. Гэтэл шүүх хурал ороод бүтэн сар болж байхад миний хохирлыг барагдуулж өгөхгүй байна. Хурал дууссанаас хойш би маш олон удаа утас руу нь залгасан боловч миний дуудлагыг нэг ч удаа авахгүй байна. Эхнэртэй нь ярихад “ ажилд орно гэсэн нь худлаа, би бол өөрийнхөө цалингаас чиний төлбөрийг төлж чадахгүй” гэж хэлээд, нөхрийгөө хаана байгааг нь ч хэлэхгүй, уурлаад утсаа салгасан.

******* нь залуу хүн байж ажил хийх сонирхолгүй, буруу зүйл хийж намайг хохироосон байж хохирол төлбөрөө ч төлөхгүй байгаа нь энэ хүн гэмт хэрэг хийсэндээ огт гэмшихгүй байгааг харуулж байна.

Мөн ажилгүй, орлогогүй, миний хохирлыг ч төлөх чадваргүй хүнд 1.3*******0.000 төгрөгийн торгууль оногдуулсан нь буруу гэж бодож байна. Иймээс ******* нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах байдлаар гэм бурууд нь тохирсон шийтгэл оногдуулж өгнө үү ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Хохирлын хэмжээ болох 3,00,000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлж байсан. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар явах учраас шийтгэх тогтоолыг ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл болохгүй. Анхан шатны шүүх ******* шийтгэл оногдуулахдаа 1,3*******0,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогчийн хохирол төлбөр барагдуулах асуудлыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоход шийдвэр гүйцэтгэх журмаар гаргуулах ажиллагаа явагдана. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хохирогч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч ******* нь *******24 оны 04 дүгээр сарын 2-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн ******* гээгдүүлсэн “Айфоне 1******* промакс” загварын гар утсыг олсон атлаа эзнийг олох талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр бусдад зарж борлуулсан, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 3.00.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

рокуророос шүүгдэгч *******гийн үйлдлийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгчийн үйлдэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, тэрээр гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлийн зүйл гэдгийг мэдсээр атлаа уг эд хөрөнгийн эзнийг олох талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй, энэ талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүйгээр шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшилдээ авч завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч ******* нь хохирол, төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн гэж гэм буруутайд тооцож 1.3*******0.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ******* сарын хугацаанд, сар бүр .000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчээс 3.00.000 төгрөг гаргуулж, хохирогч .т олгохоор шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон журам, зарчим, шаардлагыг хэрхэн хангаж биелүүлсэн, шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг заавал хянах үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар давж заалдах шатны шүүхэд хүлээлгэсэн.

Ийнхүү давж заалдах шатны шүүх хууль хэрэглээ, хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэх, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон эсэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийдэг.

Мөн хуулийн 3.******* дугаар зүйлийн 1.д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй зохицуулалт юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад анхан шатны шүүх шүүгдэгч ******* нь хохирогч ******* гээгдүүлсэн “Айфоне 1******* промакс” загварын гар утсыг олсон атлаа уг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлийн зүйл гэдгийг мэдсээр байж эзнийг нь олох талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй, энэ талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүйгээр шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшилдээ авч бусдад зарж борлуулан завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж хэргийг зөв зүйлчилж, болсон хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Гэхдээ хохирогч . нь гээгдүүлсэн гар утсаа “Сайн электроникс” ХХК-иас *******.300.000 төгрөгөөр *******24.01.10-ны өдөр Голомт банкны лизингээр 1 жил 6 сарын хугацаатайгаар зээлээр авсан, уг зээл одоог хүртэл төлөгдөж дуусаагүй талаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн байхад энэ тухай баримтыг авч хохирлын үнэлгээг тогтоохгүйгээр үнэлгээний байгууллагаар үнэлүүлж утасны үнийг 3.00.000 төгрөгөөр үнэлсэн нь эргэлзээтэй, бодитой биш гэж үзэхээр байна.

Учир нь үнэхээр утсыг лизингээр авсан, үнэ нь төлөгдөж дуусаагүй бол төлөгдөж дуустал утасны үнэ зээлээр /лизингээр/ авсан үеийн үнээр үнэлэгдэх нь бодит байдалд нийцэх байжээ.

Хохирогч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо энэ талаар дурдсан байна.  

Мөн шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хэдийд яаж, хэрхэн, ямар баримт, нөхцөл, гэрээ, хэлцлээр нөхөн төлөхөө үндэслэлтэй илэрхийлээгүй, энэ талаар ямар ч баримт шүүхэд гаргаж өгөөгүй, тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байхад анхан шатны шүүх нөхөн төлөх нөхцөл, боломж нь бодитой эсэхэд дүгнэлт хийхгүйгээр зөвхөн “хохирлоо төлнө” гэж хэлснээр нь хохирол, төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн гэж дүгнээд торгох шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.      

Шүүгдэгч ******* нь анхан шатны шүүх хуралдаанд хохирол төлбөрөө төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг *******24 оны 10 сарын 2-ны өдрөөс *******24 оны 10 сарын 0-ны өдөр хүртэл ажлын ******* өдрөөр завсарлуулсан боловч энэ хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй, улмаар шийтгэх тогтоол гарсан *******24 оны 10 сарын 0-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч нь ...Би маргааш Дулааны цахилгаан станцад ажилд орж байгаа, энэ сардаа буюу *******24 оны 10 сарын 1-нд 1.00.000 төгрөг төлөөд *******24 оны 10 сарын 26-нд 1.00.000 төгрөг төлөх боломжтой...гэж мэдүүлж байсан атлаа төлөөгүй, мөн давж заалдах шатны шүүх хуралдаан болсон энэ өдөр ч төлөөгүй байна.

Иймд  дээрх  хоёр үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгох үндэслэл болж байна.

Энэ талаар гаргасан хохирогчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 3. дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******24 оны 10 дугаар сарын 0-ний өдрийн 4*******4 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

         3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ТӨМӨРХҮҮ

           ШҮҮГЧ                                                        Б.МАНЛАЙБААТАР

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ