Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 118/ШШ2026/0020

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй, Г.*******, Т.******* нарт холбогдох “Төрд учирсан хохирол 70.206.910 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Г.Эрдэнэжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Г.*******, Т.******* нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ******* *******ийн 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 01/1379 дүгээр нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч *******ын *******, *******ын ******* бид нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу тогтоосон 70.206.910 төгрөгийг нөхөн төлж, төрийг хохиролгүй болгох асуудлыг бид хариуцан шийдвэрлэх болно. Иймд тус нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Хариуцагч нарын зөвшөөрөл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хариуцагч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба энэ тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй, Г.*******, Т.******* нарт холбогдох “Төрд учирсан хохирол 70.206.910 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай

       ШҮҮГЧ                           Ч.ЦЭНД-ОЧИР