Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 303/ШШ2025/00672

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *****дугаар хороо, *** дугаар хороолол, 17Б байр, МИД оффист байрлах, ****** регистрийн дугаартай, ******* утасны дугаартай, *******,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, Номгон, 74 дүгээр байр, 7 тоотод оршин суух, ******** регистрийн дугаартай, ******** утасны дугаартай, ******* овогт ******ийн *********холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 37,293,581.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч П.Золбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 37,293,581.31 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Золбаяр нь зээлийн гэрээний үүргийн 37,293,581.31 төгрөгийг нэхэмжлэгч *******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч П.Золбаяр нь  дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн ************** тоот данснаас 172,209 төгрөг,  хариуцагч П.Золбаяраас 172,209 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Золбаяр нь зээлийн гэрээний үүргийн 37,293,581.31 төгрөгийг нэхэмжлэгч *******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн ***********тоот данснаас 172,209 төгрөг,  хариуцагч П.Золбаяраас 172,209 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ          Д.БАТЦЭНГЭЛ