Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 303/ШШ2025/00679

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, Бууцагаан сум, 6 дугаар баг, **** дүгээр гудамж, *** тоотод оршин суух, ******** регистрийн дугаартай, ******** утасны дугаартай, * овогт*******ын****** *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1970 онд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн. Одоо 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч, шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний 1986 оноос 1989 оны хооронд ЗХУ-д томилогдон мэргэшлийн сургалт дадлагад хамрагдсан үеийг оруулан тогтоолгох, мөн 1989 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс томилогдон ажилласан хугацааг нөхөн тогтоолгох хүсэлтэй байна. Мөн 1989 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл миний ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, зөвлөмжийн хуудас, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3037 болон 3038 дугаартай архивын лавлагаанууд, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн 326005 дугаартай дэвтрийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1996 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай тушаал, Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1998 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаартай тушаал, 1996-1998 онуудад шимтгэл төлсөн архивын лавлагаа, 0313000776 дугаартай баталгаажилтын хуудас, Түүх бүтээлцсэн үе үеийнхэн номын хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч Д.Түмэнгийн мэдүүлэг, ХААТР-1 маягт зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч *******ын 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бууцагаан сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1986-1989 онуудад ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3.Учир нь: Хүсэлт гаргагч *******ын 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бууцагаан сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан болох нь түүнийг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн талаар бичиж тэмдэглэсэн хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн 326005 дугаартай дэвтрийн хуулбар, архиваас баримт шүүлгэсэн талаарх Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3037 болон 3038 дугаартай архивын лавлагаанууд, Бууцагаан сумын Нийтийн аж ахуй үйлчилгээнд оёдолчин байсан талаарх намтарыг тэмдэглэсэн Түүх бүтээлцсэн үе үеийнхэн номын хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Д.Түмэнгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4.Харин хүсэлт гаргагч ******* нь 1986-1989 оны хооронд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчноор ажиллаж байсан талаарх баримт болон цалин архиваас гараагүй, бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй, хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд ЗХУ-д суралцсан талаар тайлбар гаргадаг, суралцсан хугацааг ажиллаж байснаар тооцохгүй тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгов.

5.Иймд хүсэлт гаргагч *******ын 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бууцагаан сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1986-1989 онуудад ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ***** овогт ******ын *****ын 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бууцагаан сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1986-1989 онуудад ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Г.БАТЗАЯА