Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 303/ШШ2025/00680

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, Заг сум, 4 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ********н овгт ******** ***********,

Хүсэлтийн шаардлага: ******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюун-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь ******* хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1989 онд ******* гэр бүл болсон. Түүнээс хойш 2025 он хүртэл хамт амьдарсан. Миний хань өвчний улмаас нас барсан. Бид гэрлэлтээ батлуулж чадаагүй тул хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, зөвлөмжийн хуудас, Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багийн засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаартай албан бичиг, хүүхдүүдийн иргэний үнэмлэхийн болон төрсний гэрчилгээний хуулбарууд, нас барсны бүртгэлийн лавлагаанууд, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Заг сумын Залаа-Овоо багийн 2021, 2022, 2023, 2024 онуудын хүн амын дэлгэрэнгүй лавлагаанууд, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч Э.Өлзийсайхан, М.Түмэннасан нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

2.Хүсэлт гаргагч ******* 1989 оноос 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ******* хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авчээ.

4. Хүсэлт гаргагч ******* нь Баянхонгор аймгийн Заг суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.

5. Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь ******* 1989 оноос эхлэн гэр бүл болж хамтран амьдарч байх хугацаанд 1987 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Батбаяр, 1990 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр охин Б.Мөнхцэцэг, 1992 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүү Б.Отгонбаяр нар төрж аав С.Болдоор овоглосон, өрхийн ам бүлийн бүртгэлд нэг ам бүлээр бүртгүүлдэг байсан болох нь Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багийн засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаартай албан бичиг, хүүхдүүдийн иргэний үнэмлэхийн болон төрсний гэрчилгээний хуулбарууд, нас барсны бүртгэлийн лавлагаанууд, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Заг сумын Залаа-Овоо багийн 2021, 2022, 2023, 2024 онуудын хүн амын дэлгэрэнгүй лавлагаанууд зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7. Хүсэлт гаргагч *******, С.Болд нарыг үр хүүхэд төрүүлэн өсгөн хамтран амьдарч байсан талаар гэрч Э.Өлзийсайхан, М.Түмэннасан нар мэдүүлдэг болно.

8. Иймд хүсэлт гаргагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* 1989 оноос 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан****** овогт *********н *********, ********овогт *******н ******* 1989 оноос 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Г.БАТЗАЯА