| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/01547/И |
| Дугаар | 309/ШШ2025/01035 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 309/ШШ2025/01035
| 2025 оны 09 сарын 29 өдөр | Дугаар 309/ШШ2025/01035 | Дорнод аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн *******, ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******гийн *******,
Хариуцагч: ******* овогт *******гийн нарт холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.*******, Б. нар нь тус ******* ******* эрхлэлтийг дэмжих сангийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрөөс 2022 оны 06 дугаар сард Эко урлан чиглэлээр 5,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд хүүгүй 100 хувийн эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулан авсан.
Гэвч санхүүгийн дэмжлэгт хамрагдагчийн гэрээний хугацаа дуусаж, зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийн төлөлт хийлгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Б.*******, Б. нараас зээлийн гэрээний үүрэг болох 5,000,000 төгрөг гаргуулан Дорнод аймгийн ******* эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан дахь 440090100070037010 тоот дансанд төлүүлж өгөхийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.*******, Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхболд нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ******* нэхэмжилж буй 5 сая төгрөгийг зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, ******* ******* ******* нь хариуцагч Б.*******, Б. нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, Б. нар нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, ******* ******* ******* “Зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, Б. нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.*******, Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 47,475 төгрөгийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.ПАГМА