Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 120/ШШ2026/0042

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярмаа би, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох “Хохирол 250,000,000 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...хэргийн зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан.

Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...“*******” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

          “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох “Хохирол 250,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар нь шүүхээс гадуур тохиролцож, эвлэрсэн болохоо илэрхийлж, эвлэрлийн гэрээ болон хүсэлтээ 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

          Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар хариуцагчтай эвлэрэх эрхтэй, нэхэмжлэгч “*******” ХХК (гүйцэтгэх захирал *******) болон хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар (*******) нар нь 2026 оны 08 дугаар сарын 13-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.4-д нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, эсхүл бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу талууд харилцан тохиролцож, эвлэрлийн  гэрээ байгуулсан нь  бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөхөөргүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамжид давж заалдах болох хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг нэхэмжлэгч “*******” ХХК (гүйцэтгэх захирал *******), хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар (*******) нарт тайлбарласан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх заалтыг тус тус баримтлан “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох “Хохирол 250,000,000 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч нарын 2026 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                          Ч.БАЯРМАА