| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/01604/И |
| Дугаар | 309/ШШ2025/01036 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 309/ШШ2025/01036
| 2025 оны 09 сарын 29 өдөр | Дугаар 309/ШШ2025/01036 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “******* *******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ийн *******д холбогдох,
“Актын төлбөр 3,270,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны “Хууль бус ажлаас халагдсан албан хаагчид төсвөөс олгосон нөхөн олговрыг хууль бус шийдвэр гаргасан буруутай этгээдээр нөхөн төлүүлж, төсөвт төвлөрүүлэх тухай” 25/01/03 дугаартай акт, “Хууль бусаар зарцуулсан хөрөнгийг нөхөн төлүүлж, төсвийн орлого болгох тухай” 25-01-04 дугаартай актыг тус тус үндэслэн А.*******ээр төлүүлэхээр тогтоосон 3,270,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахгүй байна. Иймд А.*******ээс санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас тогтоосон актын төлбөр болох 3,270,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* *******” ОНӨҮГ-ын гаргасан нэхэмжлэлийн дагуу А.******* миний бие 3,270,000 төгрөгийг 2025 оны 09 сард багтаан бүрэн төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч А.*******д холбогдуулан “Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн актын төлбөр 3,270,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.******* нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын “Актын төлбөр 3,270,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч А.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 33,635 төгрөгийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.ПАГМА