| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/01078/И |
| Дугаар | 309/ШШ2025/00915 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 309/ШШ2025/00915
| 2025 оны 08 сарын 27 өдөр | Дугаар 309/ШШ2025/00915 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******,
Хариуцагч: ******* ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 15,458,783.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой *******, ******* овогтой ******* нар нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ******* банктай дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ******* банктай дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10,360,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ******* банктай дугаартай зээлийн гэрээ байгуулж, 8,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ******* банктай дугаартай гэрээ байгуулж, 13,500,000 төгрөгийг жилийн 17.4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээл авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байх тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн төлбөр 14,078,008.07 төгрөг, зээлийн хүү 1,337,478.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,296.87 төгрөг, нийт 15,458,783.34 төгрөгийг ******* овогтой *******, ******* овогтой ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.******* /утас /, Б.******* /утас / нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* овогтой *******, хамтран зээлдэгч ******* овогтой ******* миний бие ******* банкнаас авсан цалингийн зээл болох 15,458,783.34 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Н.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,458,783.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 15,458,783.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.*******, Б.******* нар нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.*******, Б.******* нар нь зээлийн гэрээний үүрэгт 15,458,783.34 төгрөгийг нэхэмжлэгч ******* банк ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,244 төгрөгийн 50 хувь болох 117,622 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 117,622 төгрөгийг, хариуцагч Н.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 117,622 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ