| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 197/2025/09630/И |
| Дугаар | 197/ШШ2025/12925 |
| Огноо | 2025-10-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 197/ШШ2025/12925
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******, ******* од байрлах ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч Н.******* 2024 оны 01 сарын 29-ний өдөр ХХК-ий гүйцэтгэх захирал, багийн найз ийн нөхөр ийн гуйлтаар ХХК-д 5,000,000 төгрөгийг зээлсэн зээлээ гаргуулах гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Н.*******, ХХК-ий хооронд зээлийн өр төлбөртэй холбоотой авлага, өглөгийн асуудал байхгүй, зээл аваагүй тул төлөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Н.******* 2024 оны 01 сарын 29-ний өдөр өөрийн хаан банкны дугаар данснаас хариуцагчийн гэх дугаар дансанд 5,000,000 төгрөгийг *******аас зээл гэх утгаар шилжүүлсэн байна. /хх 7 дахь тал/
4.2. Нэхэмжлэгч Н.******* нь ХХК-ий гүйцэтгэх захирал, ХХК-ий эцсийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч Н.*******ы хүүхэд , хариуцагч ХХК-ий захирал ийн хүүхэд , ХХК болон ХХК нар нь хоорондоо үйл ажиллагааны хувьд харилцан хамтран ажилладаг, хаан банкны дугаар данс нь ХХК-ий данс болох талаар талууд маргаагүй байна.
4.3. Гэрч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ 2024 оны 01 сарын 29-ны өдөр Н.*******аас мөнгө зээлээч гэж яриагүй, түүнээс хойш манай комданиас зээлсэн мөнгөө төл гэж нэхэж байгаагүй, 2024 оны 01 сарын 29-ны өдрийн гүйлгээний талаар мэдэхгүй гэх мэдүүлэг өгсөн. /хурлын тэмдэглэл/
4.4. ХХК-ий 2022.01.01-ний өдрөөс 2025.10.07-ны өдрийг хүртэлх Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангаар өглөг, авлага 0 төгрөг гэсэн байна.
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн харилцан илэрхийлэл бөгөөд нэг талаас зээлдүүлэгч нь зээлдэгчийн хүссэн мөнгийг чөлөөтэй, эсхүл тодорхой зорилгоор захиран зарцуулах эрхтэй шилжүүлэх, нөгөө талаас зээлдэгч нь хүлээн авсан мөнгийг тодорхой хугацааны дараа хүүтэй эсхүл хүүгүйгээр буцаан төлөхөөр харилцан тохиролцдог. Хэргийн баримтаар зохигч талуудын хүсэл зоригийн дээрх илэрхийлэл тогтоогдож байх тул зээлийн гэрээг байгуулагдсан байна гэж үзэх үндэстэй.
6. Зээлдэгч, нэхэмжлэгч Н.******* нь 2024 оны 01 сарын 29-ний өдөр ХХК-ий дансанд ийн хүсэлтээр *******аас зээл гэсэн утгатай зээлийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа болов гэрч ийн мэдүүлгээр түүнээс зээл авах хүсэлт гаргаагүй гэж тайлбарласан; ХХК-ий 2022.01.01-ний өдрөөс 2025.10.07-ны өдрийг хүртэлх Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангаар өглөг, авлага 0 төгрөг гэсэн нөхцөл байдал зэргээс дүгнэхэд зээл авах, зээл өгөх хоёр талын зээлийн гэрээний хүсэл зориг харилцан илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байна.
7. Мөнгийг шилжүүлэх утгад *******аас зээл гэж бичсэн байх бөгөөд зээл гэсэн утга нь зээлүүлсэн гэх утгыг шууд илэрхийлэхгүй.
Иймд нэхэмжлэгч Н.*******аас хариуцагч ХХК-д 5,000,000 төгрөгийг зээлүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН