| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/01029/И |
| Дугаар | 309/ШШ2025/00918 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 309/ШШ2025/00918
| 2025 оны 08 сарын 27 өдөр | Дугаар 309/ШШ2025/00918 | Дорнод аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* холбогдох,
3,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* овогтой ******* нь миний машиныг худалдан авахаар тохиролцож авч яваад 2 сар өнгөрсөн боловч машиныг минь явахгүй болгож, согтуугаар айлын хашаа мөргөж, маш олон сэв суулгаж, 7-8 хоног гадаа гудамжинд хаяж тонуулж хохироогоод өөрөө сураггүй алга болсон. Иймээс машин засуулах 3,000,000 төгрөгийг Ж.*******аас нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* нь 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ж.*******аас 3,000,000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ж.******* холбогдуулан 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ж.******* холбогдуулан гаргасан 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийн 50 хувь болох 31,475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 31,475 төгрөгийг, хариуцагч Ж.*******аас 31,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ