Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/02

 

Н.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: О.Батнасан,

Шүүгдэгч Н.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх, Э.Дөлгөөн

Хохирогч: Э.*******,

Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Э.*******н-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны  2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх, хохирогч Э.******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.*******д холбогдох 2428000000143 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 20-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "******* *******" ХХК-ний кемпийн амрах байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.*******ыг үл ялих зүйлээр шалтаглан хөлөөрөө нуруу, бөгс рүү нь өшиглөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь ахар сүүл ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн шүүгдэгч Н.******* нь 2024 оны 05 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Малчны хорооллын ******* тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.*******ыг үл ялих зүйлээс шалтаглан нүүр, хацар, гуя хэсэгт гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь тархины доргилт, хамар яс, дух, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Малчны хорооллын ******* тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.*******ыг үл ялих зүйлээс шалтаглан нүүр, хацар, гуя хэсэгт гараараа цохиж зодсон, 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлах "*******" машин угаалгын газарт хэл амаар доромжилж, өөрийнх нь эзэмшлийн гар утсыг булааж авч явж хуваарьт эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын О.Батнасан нь Н.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Шүүгдэгч ******* овогт *******гийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1,3-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хуваарьт эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 Шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.0 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,3-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 180 хоног буюу 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1.200.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 80 хоног буюу 2 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар оногдуулсан 6  сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялын төрөл, хэмжээг 1 жил 2 сар 20  хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 1 жил 2 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч Н.******* хохирогч, иргэний нэхэмжпэгч Э.*******д гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 8.000.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 3.580.0 /гурван сая таван зуун наян мянга/ төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлж гэрээ байгуулсан болохыг дурдаж,

Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч Н.******* нь гэр бүлийн хамааралтай хамтран амьдарч байсан эхнэр *******ын эрх чөлөөнд халдаж гэмтэл учруүлсан гэмт хэрэгтэй гэм буруутайгаа гүнээ ухамсарлан ойлгож гэмшиж хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлбөр болох 11,580,000 төгрөгнөөс 8.000.000 төгрөгийг төлж үлдэх 3,580,000 төгрөгийг 2025 оны 2 дугаар 25-ны дотор төлөхөөр илэрхийлж эвлэрэлийн гэрээ байгуулсан.

Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг тухай бүр нь төлж байх болно гэдгээ илэрхийлж байгаа билээ. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг эдлэхзд хохирогчид төлөх төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй болоод байгаа бөгөөд Н.Батэрдэнэ нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохирогчоос уучлал гуйж эвлэрсэн цаашид дахин ямар нэгэн хэрэг зөрчил гаргахгүй ажил хөдөлмөр эрхлэн засарч хүмүүлэхээ илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан нийт эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 , 6.8-р зүйлийг журамлан тусгай ангийн 11.4, 11.7-р зүйлийн 1.1, 1.3 т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж уг ялыг торгох ялаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.

Н.Батэрдэнэ нь “******* ” ХХК-д жолоочоор ажилладаг түл торгуулийн ялыг төлөх боломжтой билээ. Иймд бидний гаргасан гомдлыг хүлээн авч хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хохирогч Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгий хэргийн анхан шатны шүүх шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Учир нь тус шүүхийн шийтгэх тогтоолд тухайн гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршиг, эмчилгээний зардал зэргийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг маань хэвээр үлдээж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Миний бие холбогдогчтой тохиролцсон гэх бичигтээ ч иргэний журмаар нэхэмжлэх эрхийг маань нээлттэй үлдээж өгөхийг хүссэн байгаа болно. Гэтэл анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийдвэрээ гаргасан байна.

Тухайн хэргийн улмаас миний биед учирсан гэмтэл одоо ч бүрэн эдгэрээгүй цаашид эмчилгээ сувилгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа болно. Нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх цаашид зардал мөнгө гаргах зэрэг зайлшгүй шаардлагатай байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг хийхгүй. Хорих ялыг өөрчилж, зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. Би хохирогчийнхоо бүх төлбөрийг төлж барагдуулна гэв.

Хохирогч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Цаашид эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэхэд зардал мөнгө зөндөө хэрэгтэй байх тул эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөг И.Олонмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулж өгсөн 3,580,000 төгрөгийн үлдэгдлийг 02 дугаар сарын 25-ны дотор Н.******* төлөхөө илэрхийлсэн байдаг. Үүнийг Э.******* хүлээн зөвшөөрсөн. Энэ хүн “******* ” ХХК-д жолоочоор ажилладаг. Тээврийн жолооч хийж байгаа явцдаа 14/14 хоногоор ажиллахад энэ үлдэгдэл мөнгийг тодорхой хугацаандаа төлөх боломжтой байсан. Ингээд цагдан хоригдох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан учраас мөнгөө төлөх хугацаандаа төлөх боломжгүй болсон байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэсэн саналтай байна. Нөгөө талаар хохирогч Э.*******, Н.******* нар энэ хэргийн нөхцөл байдлын талаар хоорондоо тухайн үедээ сайн дураараа эвлэрсэн гэдгээ илэрхийлсэн байгааг анхаарч үзнэ үү гэж хүсэж байгаа юм. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа ухамсарлан ойлгож байгаа. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан буюу тусгай ангид заасан зүйл ангиуд нь зорчих эрхийг хязгаарлах ял, торгуулийн ял, хорих ялтай зүйл ангиуд байгаа учраас дээрх хоёр зүйл ангиар Н.*******д оногдуулах ял шийтгэлийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Ингээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх буюу сая хоёр зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах шийдвэрийг гаргаж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж, давж заалдах гомдлоо гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Дөлгөөн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Үйлдлүүдээ өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрдөг. Ийм учраас гэм буруу болоод гэмт хэргийн зүйлчлэлээр анхан шатны шүүх дээр маргаж мэтгэлцэж оролцоогүй. Хохирол төлбөрийн хувьд И.Олонмөнх өмгөөлөгчийн дэлгэрэнгүй тайлбар хэлчихлээ. Ямар нэгэн нотлох баримт байхгүй. Хоорондын тохирцоогоор эвлэрлийн гэрээ байгуулаад сайн дурын ямар нэгэн шахалт дарамт байхгүйгээр аль аль талынх нь өмгөөлөгч нар аль аль талынх нь хохирогч холбогдогч нар бүгдээрээ байж байгаад энэ асуудлыг эвлэрлийн гэрээг байгуулж шийдсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дээр хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гээд тус тус заагаад өгчихсөн. Тэгэхээр өнөөдөр Н.Бат-Эрдэнийг цагдаад хохирсноороо хохирогчийн учирсан хохирол өөрөө төлөгдөөд байгаа асуудал ерөөсөө байхгүй. Өөрөөр хэлбэл Э.******* ч гэсэн өөрөө давж заалдах гомдол гаргаж байна гэдэг нь өөрөө Н.Бат-Эрдэнийн хориод энэ хүний гомдол арилсан, ямар нэгэн санал гомдол байхгүй гэсэн утгыг илэрхийлэхгүй байна гэж ойлгоод байгаа юм. Тэгэхээр Н.Бат-Эрдэнийг хорьсноороо энэ асуудал шийдэгдэхгүй юм. Тэгэхээр Эрүүгийн хуулийн болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зорилтын хүрээнд үүнийг хангахын тулд Н.Бат-Эрдэнийг өмгөөлөгчийн давж заалдах гомдол дээрээ дурдсан шиг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиод, энэ хүн өөрөө ажил хийнгээ нийгэмшээд, мөн давхар Э.*******ын гаргаад байгаа гомдол цаашид гаргах эмчилгээний зардал, дутуу байгаа үлдэгдэл 3,580,000 төгрөгийг төлөх, мөн дараа дараагийн хохирол төлбөрийн асуудлууд шийдэгдэж байгаа нь өөрөө хуулийн зорилго, зорилт нь өөрөө биелж байгаа гэдэг утгыг илэрхийлж байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр Н.******* хоригдсоноороо энэ зорилго, зорилт маань хэрэгжих нөхцөл боломж бүрдэхгүй байх нөхцөл байдал үүсэж байгаа. Тэгэхээр өмгөөлөгч нарын зүгээс хорих ялыг өөрчилж хөнгөрүүлээд зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Э.*******ын хувьд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, өөрөөр хэлбэл энэ хэргийг шийдвэрлэснээс хойш цаашид гаргах зардал, учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд оруулан нэмж буюу өөрчлөлт оруулж өгнө үү гэх гомдлыг гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс энэ гомдлыг бүрэн дүүрэн дэмжиж байна. Э.*******ын хувьд хүндэвтэр гэмтэл гарсныг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тодорхой хэмжээнд тогтоогдсон учраас энэ гомдлыг нь хүлээн авч шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. И.Олонмөнх өмгөөлөгчийн хувьд Н.Бат-Эрдэнийн ялыг өөрчлүүлэх, өөрөөр хэлбэл хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү гэх гомдлыг гаргасан байна. Тухайн шүүхээс оногдуулах ял шийтгэл, тухайн шийтгэх тогтоолд ялыг нь өөрчлөх асуудал дээр тусгайлан гаргах санал, хүсэлт, хэлэх зүйл байхгүй гэж хэлмээр байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх, хохирогч Э.******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

       Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "******* *******" ХХК-ний кемпийн амрах байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.*******ыг үл ялих зүйлээр шалтаглан хөлөөрөө нуруу, бөгс рүү нь өшиглөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь ахар сүүл ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн шүүгдэгч Н.******* нь 2024 оны 05 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Малчны хорооллын ******* тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.*******ыг үл ялих зүйлээс шалтаглан нүүр, хацар, гуя хэсэгт гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь тархины доргилт, хамар яс, дух, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Малчны хорооллын ******* тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.*******ыг үл ялих зүйлээс шалтаглан нүүр, хацар, гуя хэсэгт гараараа цохиж зодсон, 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлах "*******" машин угаалгын газарт хэл амаар доромжилж, өөрийнх нь эзэмшлийн гар утсыг булааж авч явж хуваарьт эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

          Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын О.Батнасан нь шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

         

          Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,3-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хуваарьт эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх нь “шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан ял  шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү”, хохирогч Э.******* нь “шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж, иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

 

          Шүүгдэгч Н.******* нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 20-ний өдөр,  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "******* *******" ХХК-ний кемпийн амрах байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.*******ыг үл ялих зүйлээр шалтаглан хөлөөрөө нуруу, бөгс рүү нь өшиглөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь ахар сүүл ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

          2024 оны 05 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Малчны хорооллын ******* тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.*******ыг үл ялих зүйлээс шалтаглан нүүр, хацар, гуя хэсэгт гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь тархины доргилт, хамар яс, дух, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

        2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Малчны хорооллын ******* тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.*******ыг үл ялих зүйлээс шалтаглан нүүр, хацар, гуя хэсэгт гараараа цохиж зодсон,

 

           2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлах "*******" машин угаалгын газарт хэл амаар доромжилж, өөрийнх нь эзэмшлийн гар утсыг булааж авч явж хуваарьт эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.*******ын: ...2024 оны 05 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө ...миний зүүн талын хөмсөгний дээд талд нэг удаа цохиж аваад дахиад гараараа миний 2 хацар хэсэгт 3 удаа гараараа алгадаад, миний зүүн хөлийн гуяны хэсэгт гараараа нэг удаа цохиж авсан. ...2023 оны 12 дугаар сарын 20-ны үед ************** ХХК-нд хамт ажилладаг байхад намайг түлхэж унагааж байгаад хөлөөрөө миний нуруу хэсэгт 2, 3 удаа өшиглөж зодож байсан. ...2024 оны 01 дүгээр сарын 20-ны үед ************** ХХК-нд ажиллаж байхад ирээд миний нүүрний хэсэгт гараараа 2 удаа цохиж аваад миний нүүрний хэсэгт гэмтэл учруулж байсан. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Даланзадгад сумын төвд Н.******* гэх хүний гэрт байхад шөнийн цагаар архи уусан үедээ зүүн талын хацар хэсэгт 3 удаа цохиж авч миний нүүрний хэсэгт гэмтэл учруулж байсан. Тухайн үед авсан зураг бол байгаа. Би одоо тусдаа амьдарч байгаа ба 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ******* гэх угаалгын газарт байхад ******* ирж хэл амаар доромжпон миний гар утсыг булааж аваад явсан. Би эмчилгээний зардал, мөнгө авч биеэ эмчлүүлмээр байна. /хавтаст хэргийн 14-20 дахь тал/

Гэрч Г.Отгонбаярын: Би 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед ...******* эхнэрээ нууцаар пиво уулаа гээд эхнэр *******ыг гараараа 2-3 удаа нүүрний хэсэгт цохиж авахаар нь би босоод тэр хоёрыг салгасан... /хавтаст хэргийн 25-28 дахь тал/

Гэрч Б.Батмөнхийн: Би 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт цагдаа жолоочоор жижүүрт гарч байсан. ******* авто угаалгын газарт хүн утас авчихаад өгөхгүй байна гэсэн дуудлага ирлээ очоодох гэж жижүүрээс утсаар хэлэхэд ******* гэх эмэгтэй ******* гэж манай хамт амьдарч байсан хүн миний гар утсыг булааж аваад явчихлаа гэсэн ******* гэж хүн гэртээ байж байсан. Би авсан юм гээд утсыг нь гаргаж өгсөн... /хавтаст хэргийн 31-32 дахь тал/ гэх мэдүүлгүүд,

 

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 273 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.*******ын биед тархины доргилт, хамар яс, дух, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, зүүн гуяны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

 

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 294 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.*******ын биед ахар сүүл ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Э.*******ын биед учирсан дээрх гэмтлийг 2023.12.20-ний өдөр учирсан эсэхийг тогтоох боломжгүй. Э.*******ын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Э.*******ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 40-41 дэх тал/ гэх дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

           Шүүгдэгч Н.******* нь 4 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Э.*******ын эрүүл мэндэд халдаж, шүүгдэгчийн 2 удаагийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр гэмтэл тус тус учирсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Э.*******ын тухайн хэргийн улмаас миний биед учирсан гэмтэл одоо ч бүрэн эдгэрээгүй цаашид эмчилгээ сувилгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа болно. Нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх цаашид зардал мөнгө гаргах зэрэг зайлшгүй шаардлагатай байгаа гэх гомдлыг үндэслэн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл буюу ахар сүүл ясны хугарал бүхий гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлсгэсэн тохиолдолд гарсан зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь түүний хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хөнгөн хохиролтой холбогдуулан цаашид эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхийн “...зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж уг ялыг торгох ялаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.” гэх гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг дараах байдлаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж зааснаас үзэхэд давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эрхийг олгосон байна.

Шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн боловч дахин энэхүү хүндрүүлэх шинжүүдийг нь нэмж “ байнга шинжтэй” буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэв. 

 

        Иймд шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан , мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, хөнгөрүүлөн зүйлчилж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогч Э.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолын

1 дэх заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” гэж, мөн хуулийн “11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг” гэснийг “11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” гэж,

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял” гэж, мөн хуулийн “11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял” гэснийг “11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 180 хоног буюу 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1.200.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 80 хоног буюу 2 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар оногдуулсан 6  сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялын төрөл, хэмжээг 1 жил 2 сар 20  хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял дээр “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн эдлэх торгох ялын нийт хэмжээг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгийн торгох ялаар тогтоож”, шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг торгох ялаас тусад нь эдлүүлэхээр тогтож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хорих ял эдэлж дууссанаас хойш 3 сарын дотор төлөхийг мэдэгдэж, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж,

4 дэх заалтын “...1 жил 2 сар 20 хоногийн...” гэснийг “...6 сарын...” гэж,

5 дахь заалтад “Хохирогч Э.******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй” гэх нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийг  түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

          4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.УГТАХБАЯР

 

 

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                              

 

                                                                                            Т.ДЭЛГЭРМАА