Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 309/ШШ2025/00929

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 309/ШШ2025/00929

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5,881,872.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Эрдэнэ-Очир овогтой Оюунболд нь ******* ББСБ ХХК-тай 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ******* тоот гэрээний дагуу Iphone16 Pro 128GB маркийн гар утас, цаг, чихэвчийг нийт 5,088,000 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. ******* тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 5,088,000 төгрөг, үндсэн хүүнд 776,163.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,708.73 төгрөг, нотариатын төлбөрт 7,000 төгрөг, нийт 5,881,872.68 төгрөгийг хариуцагч ******* гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие 5,881,872.68 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,881,872.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 5,881,872.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 5,881,872.68 төгрөгийг нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,060 төгрөгийн 50 хувь болох 54,530 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 54,530 төгрөгийг, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 54,530 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК /РД: *******/-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ