| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/15039/И |
| Дугаар | 197/ШШ2025/11092 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/11092
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, ******* давхарт байрлах ******* ББСБ ХХК /рд:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол ******* байр ******* тоотод оршин суух *******ын ******* /рд:*******/-д холбогдох,
4,498,288 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* оролцож, хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхзаяа хөтлөв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч А.*******д холбогдуулан тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2,819,873 төгрөг, зээлийн хүү 1,126,497 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,061 төгрөг, 2097820 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 3*******1,042 төгрөг, хүү 147,482 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1*******,234 төгрөг, шимтгэл 2,000 төгрөг, нийт 4,498,288 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн оршин суугаа гэх хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас 202******* оны 06 дугаар сарын 10-ний өдөр хүргүүлснийг 202******* оны 06 дугаар сарын 12-ний өдөр ээж хэмээн хүлээн авсан боловч хариуцагч шүүхэд хүрэлцэн ирээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******3.2-т зааснаар 202******* оны 08 дугаар сарын 12-ний өдөр нэхэмжлэлийн хувийг, эрх үүрэг, шүүхэд дуудан ирүүлэх хуудас зэрэг баримтуудын хамт хариуцагчид Монгол шуудан ТӨХК-ийн шуудан хүргэгчээр хүргүүлснийг А.******* өөрөө хүлээн авсан боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
2. ******* ББСБ ХХК болон А.******* нарын хооронд 2024 оны 03 дугаар сарын 2-ний өдрийн бүтээгдэхүүн зээлээр худалдан авах тоот гэрээ байгуулагдаж, 2,888,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, нэмэгдүүлсэн хүү 20 хувь байхаар, гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч төлөх үүрэг хүлээсэн болох нь тус зээлийн гэрээ, түүний хавсралтаар тогтоогдож байна.
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
3.1 Хариуцагч А.******* нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, төлбөрийг төлсөн болохоо нотлоогүй тул нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй.
3.2 Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заажээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, зээлийн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1, 4*******3 дугаар зүйлийн 4*******3.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасанд тус тус нийцэж байх тул дээрх гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2,819,873 төгрөг, зээлийн хүү 1,126,497 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,061 төгрөг, нийт 3,982,431 төгрөг шаардсан нь үндэслэлтэй.
4. ******* ББСБ ХХК болон А.******* нарын хооронд 2024 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн 1097820 тоот toki credit үйлчилгээний гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр бэлэн мөнгөний зээл авах боломжгүй ба токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахдаа төлбөрөө үйлчилгээ үзүүлэгчээс олгосон кредит эрхээ ашиглан зээлээр төлөх, төлбөр нь сарын 4 хувийн хүүтэй, гэрээний хугацаа хуанлийн 730 хоног байхаар тохиролцжээ.
*******. Нэхэмжлэгч талаас дээрх гэрээний дагуу А.******* 2024 оны 08 дугаар сарын 13-ний өдөр 3*******1,042 төгрөгийн кредит эрх ашиглан худалдан авалт хийсэн буюу зээл үүссэн гэх боловч түүнийгээ баримтаар нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул 2097820 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 3*******1,042 төгрөг, хүү 147,482 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1*******,234 төгрөг, шимтгэл 2,000 төгрөг, нийт *******1*******,8*******7 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй. /нэхэмжлэгч талаас цахимаар нотлох баримт судлуулах болон үзлэг хийлгэх зэрэг хүсэлт гаргаагүй болно/
6. Иймд хариуцагч А.*******ос нийт 3,982,431 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх *******1*******,8*******7 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
7. Хариуцагчид шүүх хуралдааны товийг хуульд заасан журмаар 202******* оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
8. Шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд тохирох тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******9 дүгээр зүйлийн 7*******9.1, 11******* дугаар зүйлийн 11*******.2.2, 7*******9 2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1, 4*******2 дугаар зүйлийн 4*******2.1, 4*******3 дугаар зүйлийн 4*******3.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч А.*******ос 3,982,431 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх *******1*******,8*******7 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,923 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******ос 78,669 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******11 дүгээр зүйлийн 7*******11.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН