Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 197/ШШ2025/10281

 

 

 

 

 

 

202******* 08 29 197/ШШ202*******/10281

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 2******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах Марал 2******* СӨХ /РД:*******/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12-р хороолол, 2******* дугаар байр, 1******* тоот хаягт оршин суух Та******* овогт Ён******* Эн******* /РД:*******/-д холбогдох,

 

*******,310,*******12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр, хариуцагч Ё.Эн*******, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сараас 202******* оны 02 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт *******,310,*******12 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч тус байрны авто зогсоолын дулааны төлбөрийг эрх бүхий байгууллагад хүсэлт гаргасны дагуу 2018 оноос 202******* он хүртэл 7 жилийн хугацаанд чөлөөлүүлж СӨХ-нд 11,900,000 төгрөгийн хэмнэлт гаргасан, СӨХ-ны захирал н.Мөнхцэцэг нь удаа дараа хууль зөрчиж, ******* ХХК-ийн менежер хийж, оршин суугч нарт ажлаа тайлагнадагггүй тул түүнийг цалин хөлс болох СӨХ-ийн төлбөрийг төлөхгүй, Иргэний хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.2.3 дахь хэсэгт заасны дагуу тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдуулан шаардлага гаргах хугацааг 3 жил гэж заасан тул СӨХ-ноос 44 сарын төлбөр бус 36 сарын төлбөрийг шаардах эрхтэй, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн тоот захирамжаар зогсоолын төлбөрийг 1 сарын 1*******,000 төгрөгөөр тогтоосон, манай ам бүлийг 4 гишүүнтэйгээр тооцон нэхсэн боловч манайх 2 ам бүлтэй гэж татгалзлаа тайлбарлан маргасан.

 

3. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 2******* дугаар байрны оршин суугчдын хурлын тогтоол, өргөдөл, холбогдох материалыг хянан үзээд Марал 2******* сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж 197 дугаартай гэрчилгээ олгосон байна. /хх 7/

 

3.2. Нэхэмжлэгч Марал 2******* СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Н.Мөнхцэцэгийг тус холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2 дугаар тогтоолоор томилсон болохыг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр бүртгэж, сууц өмчлөгчдийн холбооны үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлтийг оруулан баталгаажуулжээ. /хх 7/

 

4. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ашиглалт, хамгаалалтыг хариуцдаг орон сууц өмчлөгчдөөс бий болгосон хуулийн этгээдийн эрхгүй байгууллага мөн.

 

4.1 Сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй боловч Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцох бөгөөд тус харилцаанд оролцогчийн хувьд гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн маргаанд уг хуулийн 149 дүгээр зүйлд зааснаар сууц өмчлөгч хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, зөрчил гаргасан тохиолдолд өөрийн төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцох эрхтэй.

 

4.2 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд холбооны гүйцэтгэх захирлын эрх хэмжээг зохицуулсан ба гүйцэтгэх захирал Н.Мөнхцэцэг нь тус хуулийн 12.4.4-т зааснаар уг хууль болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгч нараас шаардах, тухайн шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол уг хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, уг эрхээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулах хэрэгжүүлэх, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрийг үүрэг бүхий орон сууц өмчлөгчөөс буюу хариуцагчаас шаардах эрхтэй.

 

 *******. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Орон сууц өмчлөгч нь

дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-д орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж, мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Ё.Эн******* нь Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12-р хороолол, 2*******-р байр, 1******* тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч мөн эсэх дээр маргаагүй, өмчлөгч мөн болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

*******.1. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна. гэж заасан. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан бол тухайн орон сууцны өмчлөгч бүр хуулийн дагуу сууц өмчлөгчдийн холбооны гишүүн болно. Иймд хариуцагч Ё.Эн******* тухайн орон сууцны өмчлөгч учир Марал 2******* СӨХ-ны гишүүн, хуулийн дагуу төлбөр төлөх үүрэг бүхий этгээд гэж үзнэ.

*******.2. Хариуцагч нь 2021 оны 07 дугаар сараас 202******* оны 02 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт *******,310,*******12 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь Марал 2******* СӨХ-ны санхүүгийн тэмдэг дарагдсан төлбөрийн задаргаа, Төрийн банкны төлбөрийн баримтаар тус тус тогтоогдож байна. /хх 18-20/

 

6. Марал 2******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн 201******* оны 0******* дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор хогны мөнгө өрх бүрээс 3,*******00 төгрөг, засвар үйлчилгээ өрх бүрээс 3,000 төгрөг, жижүүрийн мөнгө өрх бүрээс 10,000 төгрөг, цэвэрлэгээний мөнгө өрх бүрээс 7,000 төгрөг, лифтний мөнгө ам бүлийн тоогоор 2,000 төгрөг, СӨХ-ны төлбөр м.кв 300 төгрөг, гражын төлбөр улирал харгалзахгүй өдрийн 1,000 төгрөг, баримтын үнэ 1*******0 төгрөг байхаар тогтоож, уг төлбөрийг бүх гишүүдийн хурлаар баталгаажуулсан баримтыг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийн баталгаажуулалт гэх баримтаар нийт 29 өрх, өмчлөгчид танилцуулж, 24 өрх, орон сууц өмчлөгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль-ийн 9 дүгээр зүйлийн 9.*******-д Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж, 16 дугаар зүйлийн 16.*******-д Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ. гэж тус тус заасантай нийцэх тул дээрх тарифаар тооцон СӨХ-ны төлбөр шаардсан нь үндэслэлтэй.

 

6.1. Хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийн баталгаажуулалт гэх баримтад гарын үсэг зураагүй байгаа нь СӨХ-ны төлбөрийг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй.

 

Тодруулбал, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д зааснаар заавал гишүүнчлэлтэй тус холбооны эрх барих дээд байгууллага болох бүх гишүүдийн буюу нийт өмчлөгчдийн хурлаар ийнхүү засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хувь, хэмжээг тодорхойлох асуудлыг хэлэлцэх бөгөөд тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хуралд оролцсон боловч эсрэг санал өгсөн гишүүн тухайн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул уг хувь, хэмжээгээр СӨХ-ны төлбөрийг хариуцагч төлөхөөс татгалзах эрхгүй.

 

6.2. Хариуцагч нь 2019 оны 4 дүгээр сараас 2021 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрийг төлөөгүйн улмаас нэхэмжлэгч Марал 2******* СӨХ нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Ё.Эн*******д холбогдуулан нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Марал 2******* СӨХ нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагынхаа *******40,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, тухайн шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь дээрх тогтоосон тарифын гражын төлбөр улирал харгалзахгүй өдрийн 1,000 төгрөг гэснийг сарын 1*******,000 төгрөг болгон бууруулж тогтоосон гэж үзэхгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. /хх *******4-*******9/

 

6.3. Нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сараас 202******* оны 02 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрийг хариуцагчаас шаардаж байгаа тул Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын 202******* оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 277 дугаартай тодорхойлолтыг үндэслэн СӨХ-ны төлбөрийг сар бүр 4,000 төгрөгөөр бууруулахгүй, энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

Учир нь, хариуцагч Ё.Эн******* нь хэдэн оноос эхэлж Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12-р хороолол, 2*******-р байр, 1******* тоот хаягт 2 ам бүлтэй аж төрж байгаа нь тодорхойгүй бөгөөд уг тодорхойлолтыг гаргаж өгөх өдрийн байдлаар 2 ам бүлтэй оршин суудаг гэж үзнэ. /хх 33/

 

6.4. Хариуцагч нь СӨХ-ны эзэмшлийн авто зогсоолын дулааны төлбөрт 11,900,000 төгрөгийн хэмнэлт гаргасан тул СӨХ-ны төлбөрөөс хөнгөлөгдөнө гэх, СӨХ-ны Гүйцэтгэх захирал нь үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэдэг учир эрх бүхий дээд шатны байгууллагад гомдол гаргасан гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотолж чадаагүй, шүүхэд холбогдох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлсэнгүй.

 

7. Иргэний хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох тохиолдол үүсээгүй, мөн хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой таталзал үндэслэлтэй.

 

7.1. Нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сараас 202******* оны 02 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ хэрхэн яаж шаардаж, мэдэгдэж байснаа үндэслэл бүхий тайлбарлаагүй, шаардах эрхээ зурвас илгээх, хаалганд мэдэгдэл наах зэргээр хэрэгжүүлж байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нотолсонгүй.

 

Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан 202******* оны 4 дүгээр сараас өмнөх 3 жилийн хугацааны төлбөрийг шаардах эрхтэй, түүнээс өмнөх хугацааны төлбөрийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж дүгнээд хариуцагчаас 2022 оны 03 дугаар сараас 202******* оны 02 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөр болох 4,366,328 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 944,184 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 99,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 84,811 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******9 дүгээр зүйлийн 7*******9.1, 11******* дугаар зүйлийн 11*******.2.2, 7*******9.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.2.3, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ё.Эн*******өөс 4,366,328 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Марал 2******* сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 944,184 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,920 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 84,811 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Марал 2******* сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******11 дүгээр зүйлийн 7*******11.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР