| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/08151/И |
| Дугаар | 197/ШШ2025/14884 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/14884
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч ******* дүүрэг, ******* хороолол, ******* хороо, ******* байрны *******од байрлах РД:*******, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* дүүрэг, ******* хороо, ******* байрны *******од оршин суух РД:, овогт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1.567.750 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхцолмон
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч холбогдуулан 1.567.750 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхцолмон нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов.Манай компаниас иргэн зайрмаг зээлээр худалдан авч зарсны дараа төлбөрөө шилжүүлдэг бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 880.500 төгрөгийн зайрмагийн үнийг 2 хувааж төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зайрмагийн үнэ 687.250 төгрөгийг нэхэмжилж байна. Компани зээлээр бараа бүтээгдэхүүн авдаг борлуулагч нартаа авсан зайрмагиийг нэр төрлийг бичээд санхүүгийн тамга дарсан баримтыг өгдөг гэж тайлбарлав.
4.Хариуцагч дээрх саруудад бараа аваагүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
6.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
7. Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч нарын хооронд 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 880.500 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 687.250 төгрөг нийт 1.567.750 төгрөгийн зайрмагийг зээлээр худалдан авч борлуулах аман хэлцэл хийгдсэн нь бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
8.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
9.Зохигчид хэдийгээр бичгээр гэрээ байгуулаагүй боловч Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүсэл зоригоо илэрхийлж зайрмагийг худалдаж, худалдан борлуулж төлбөрийг эргэн төлдөг үйл баримтад хэн аль нь маргаагүй.
10.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч маргаан үүсгэхдээ тухайн саруудын зайрмагийг хүлээн аваагүй гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй мөн нэхэмжлэлийн шаардлага 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зайрмагийн төлбөр 880.500 төгрөгийг 2 хувааж төлсөн нь хариуцагчийн дансны хуулгаар тогтоогдож харин 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 687.250 төгрөгийн зайрмагийг аваагүй гэдгээ нотлох баримтаар нотлож чадахгүй байна.
11.Иймээс Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн багасгасан шаардлага 687.250 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 21.044 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч 687.250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.034 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 21.044 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА