| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/19491/И |
| Дугаар | 197/шш2025/15571 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 197/шш2025/15571
2025 11 12 197/ШШ2025/15571
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х****** дүүрэг, ** дүгээр хороо, ***** тоотод оршин суух, Б***** овогт О******** Р********* /рд:********/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Х***** дүүрэг, *** дүгээр хороо, С* тоотод ор**********шин суух, А*** овогт Б******** Г***** /рд:*/-д холбогдо******х,
6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч Б.Г******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч О.Р******* нь хариуцагч Б.Г******** гэм хорын хохиролд 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3. Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ ...Би 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хамтран амьдрагч Б.Г********* удаа дараа зодуулсны улмаас хамар ясны хугарал гэх гэмтэл авсан. Одоо хамрын хагалгаанд орох төлбөр 6,000,000 төгрөгийг гаргуулна... гэжээ.
3.2 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Би О.Р* зо*****дсон зүйл байхгүй. Надад холбогдуулж өргөдөл гаргасан ч шалгаад намайг буруугүй байна гээд гомдлыг нь хаасан байгаа. Нөхөртөө зодуулчихаад надаас мөнгө нэхээд байгаа юм. Тийм учраас би эмчилгээний төлбөр төлөх үндэслэлгүй, тийм төлбөр гараагүй... гэж маргасан.
3.3 Зохигчид хариуцагч гэмтэл учруулсан эсэх, нэхэмжлэгчид эмчилгээний төлөх эсэх үйл баримтууд дээр маргаж байна.
3.4 Шүүхээс нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дах хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ***** дугаарын утасруу мэдэгдэхэд за ойлголоо гэсэн болох нь шүүгчийн туслахын үйлдсэн утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байна.
Нэхэмжлэгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн гаргасан хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1 Хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ***** дугаартай шинжээчийн дүгнэлт, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Гомдлын хариу гэх баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгчийн биед хамар ясны хугарал гэмтэл учруулсан нь тогтоогдсон ч гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.
4.2 Хариуцагч Б.Г********* нь нэхэмжлэгчийг зодож, хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан нь эрх бүхий байгууллагын иргэнд ирүүлсэн гомдлын хариу гэх баримтаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүх хариуцагчийн гэм буруугийн талаар дахин нотлохгүй.
4.3 Нэхэмжлэгч нь хариуцагчийн үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахтай холбоотой хагалгааны зардлыг хариуцагчаас нэхэмжилж буй тул талуудын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотой харилцаа үүссэн байна.
4.4 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруугийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгасан болон арилгахтай холбоотой зардлыг шаардах эрхтэй.
Гэсэн ч хариуцагчийн гэм буруутай үйлдэл тогтоогдож байх хэдий ч нэхэмжлэгч О.Р***** нь хийлгэх шаардлагатай гэх хамрын хагалгааны зардал, төлбөртэй холбоотой баримтыг шүүхэд гарган өгөөгүй тул шүүхээс нэхэмжлэгчийн хагалгааны зардалд зайлшгүй 6,000,000 төгрөг шаардлагатай гэж дүгнэх боломжгүй байна.
4.5 Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэх хуульд заасан нотлох үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар О.Р******** нэхэмжлэлтэй, Б.Г******** холбогдох, 6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН