| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
| Хэргийн индекс | 120/2026/0060/з |
| Дугаар | 120/ШШ2026/0038 |
| Огноо | 2026-08-10 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 120/ШШ2026/0038
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярмаа би, Өмнөговь аймгийн *******ын газрын ахлах прокурорын дүгнэлттэй, ******* байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдох зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Өмнөговь аймгийн *******ын газрын ахлах прокурорын гаргасан дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан байна.
Хариуцагч ******* байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь “2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0615410 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Өмнөговь аймгийн *******ын газрын 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “...шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасан үр дагаврыг тайлбарлаж, баримт үйлдсэнийг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Өмнөговь аймгийн *******ын газрын ахлах прокурорын 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаар дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, ******* байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар *******ын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРМАА