| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/15847/И |
| Дугаар | 197/ШШ2025/12369 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 197/ШШ2025/12369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажилла*******ы анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, наран өргөө 36 дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, Ца******* Гэ******* овогт Тө******* Эн******* /РД:ПЗ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, То******* улааны дө******* овогт Со Ба /РД:ЦГ/-т холбогдох,
11,115,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Эн*******, хариуцагч С.Ба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 22,115,000 төгрөгийг эхлээд зээл хэлбэрээр өгч, хүүнд нь хариуцагчийн хашаанд амьдарч байсан, ингээд орон сууц худалдан авах зорилгоор урьдчилгаа мөнгөө бүрдүүлж, хадгалуулахаар тохиролцож, нийт 12 удаагийн гүйлгээгээр мөнгөө шилжүүлсэн, үүнээс нийт 13,000,000 төгрөгийг буцаан авсан тул үлдэгдэл 11,115,000 төгрөг гаргуулах гэж тайлбарлан шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нийт 15,000,000 төгрөг аваад буцааж өгсөн, Одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй, би мөнгө зээлээгүй, нэхэмжлэгч өөрөө өгч хадгалуулсан гэж маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажилла*******ы явцад хариуцагч нь 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагаа 9,115,000 төгрөг болгон тодруулсан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Нэхэмжлэгч Т.Эн******* нь өөрийн эзэмшлийн Хаан банк дахь дугаартай данснаас 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 15 удаагийн шилжүүлгээр 8,500,000 төгрөгийг хариуцагч С.Баын Хаан банк дахь дугаартай дансруу шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтаар, хариуцагч С.Ба нь 6,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар, мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /хх 59-66/
4. Хариуцагч нь зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчийн орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэх зорилгоор хадгалж байсан гэж маргасан боловч өөрийн эзэмшлийн хашаандаа 6,000,000 төгрөгийн хүүнд байлгахаар анх тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар үгүйсгээгүй, 6,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан асуудлаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
4.1. Тайлбарлавал, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь 8,500,000 төгрөгийг банк дахь харилцах дансаар, 6,000,000 төгрөгийг бэлнээр зээлдэгч буюу хариуцагчид хүлээлгэн өгсөн байх тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
4.2 Талууд харилцан тохиролцож орон сууцны урьдчилгаа бүрдүүлэх зорилгоор нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 8,500,000 төгрөгийг 15 удаагийн шилжүүлгээр хариуцагч С.Баын Хаан банк дахь дугаартай дансруу шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон. /хх 59-66/
4.3. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ. гэж заасан.
Тодруулбал, нэхэмжлэгч нь орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөр бүрдүүлэх зорилгоор тодорхой дүн бүхий мөнгөн хөрөнгийг хариуцагчийн эзэмшлийн дансруу ижил утгаар хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн байх тул талуудын хооронд хадгалалтын гэрээний харилцаа давхар үүсчээ.
4.4. Хадгалуулагч орлуулан сольж болох нэг төрлийн эд хөрөнгийг чанар, тоо ёсоор нь буцаан авах нөхцөлтэйгөөр хадгалагчийн өмчлөлд шилжүүлэн хадгалуулсан гэрээнд зээлийн гэрээний журмыг баримтална.
4.5. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардахын тулд хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байх ёстой. Зээлдүүлэгч нь нийт 8,500,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч нийт 1,110,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 22, 2023 оны 12 дугаар сарын 30, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрүүдэд нэхэмжлэгчид буцаан төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажилла*******ы явцад буюу 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар болон Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтаар тогтоогдсон. /хх 17, 65/
4.6. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. зааснаар хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй нийт дансаар шилжүүлсэн 8,500,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 3,110,000 төгрөгийг хасч, хариуцагчаас нийт 5,390,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
5.Зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь зээлдэгч буюу хариуцагчид 22,115,000 төгрөг шилжүүлсэн гэх тайлбараа, зээлдэгч буюу хариуцагч нь 15,000,000 төгрөгийг авч, бүрэн буцаан өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар нотлоогүй, харин нэхэмжлэгч хариуцагчаас 13,000,000 төгрөгийг 2024 оноос 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрүүдэд буцааж авсан талаар, хариуцагч 15,000,000 төгрөгийг буцаан өгсөн талаар зохигч маргаагүй боловч хэрэгт авагдсан баримтаар уг үйл баримт тогтоогдсонгүй.
Иймд хариуцагч С.Бааас 5,390,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Эн*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,721,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 192,790 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 101,190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Бааас 5,390,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Эн*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,721,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 192,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 101,190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Эн*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР