Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/11096

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоотод байрлах ******* ББСБ ХХК /рд:*******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, ******* гудамж ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /рд:, ибд:111*******2834*******19/-д холбогдох,

33*******,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч С.*******д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 100,000 төгрөг, зээлийн хүү 190,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,400 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, нийт 33*******,900 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн оршин суугаа гэх хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас 2025 оны 0******* дугаар сарын 2*******-ний өдөр хүргүүлснийг 2025 оны 07 дугаар сарын 05-ний өдөр хариуцагч өөрөө гардан авсан боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753.2-т зааснаар 2025 оны 08 дугаар сарын 12-ний өдөр нэхэмжлэлийн хувийг, эрх үүрэг, холбогдох баримтуудын хамт хариуцагчид Монгол шуудан ТӨХК-ийн шуудан хүргэгчээр хүргүүлснийг мөн С.******* өөрөө хүлээн авсан боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

2. ******* ББСБ ХХК болон С.******* нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 1*******-ний өдрийн 1*******730 тоот цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдэгч цахимаар хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгч 3,000,000 төгрөг хүртэлх хэмжээнд зээл олгохоор тохиролцжээ.

3. Хэдийгээр нэхэмжлэгч талаас хариуцагч С.*******д 100,000 төгрөг зээлүүлсэн болохоо баримтаар нотлоогүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан тул үндсэн зээлийн төлбөр гаргуулах шаардлага үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 1*******-ний өдрийн 1*******730 тоот цахим зээлийн эрх нээх гэрээгээр С.*******гийн гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр 100,000 төгрөг зээлдүүлж, хариуцагч зээлийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байна.

4. Нэхэмжлэгч талаас С.*******гийн хүсэлтээр дээрх гэрээг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр 88178 дугаартай зээлийн гэрээгээр 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 100,000 төгрөг зээлсэн хэмээн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Хуульд хүү, нэмэгдүүлсэн хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар заасан.

Гэтэл дээрх 88178 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулагдсан талаар ******* ББСБ ХХК нь баримтаар нотлоогүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй, нэхэмжлэгч талаас цахимаар нотлох баримт судлуулах болон үзлэг хийлгэх зэрэг хүсэлт гаргаагүй болно.

4.1 Нэхэмжлэгч нотариатын зардал 2,500 төгрөг хэмээн шаардсан боловч энэ талаарх баримт мөн хэрэгт авагдаагүй тул шаардлага үндэслэлгүй.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...шимтгэл 5,000 төгрөгийг хасаад С.*******д 95,000 төгрөг шилжүүлсэн... гэжээ.

*******. Иймд хариуцагч С.*******гээс нийт 95,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 241,900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

7. Хариуцагчид шүүх хуралдааны товийг хуульд заасан журмаар буюу 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэрийн хаягаар, 2025 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр түүний 944580*******7 дугаарт тус тус мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

8. Шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд тохирох тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг баримтлан хариуцагч С.*******гээс 95,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХКолгож, нэхэмжлэлээс үлдэх 241,900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,757 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******гээс 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН