| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/06350/И |
| Дугаар | 197/ШШ2025/11364 |
| Огноо | 2025-09-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 197/ШШ2025/11364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, ******* тоотод оршин суух ******* овогт ******* овогт *******гийн ******* /рд:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 43 дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овогт ын /рд:/-д холбогдох,
2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч О., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
1.Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч О.д холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, тохиролцсон ажлыг нэхэмжилсэн үнийн дүнгийн хэмжээнд гүйцэтгэсэн хэмээн маргасан.
2. 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Ч.******* нь 7 иргэнд холбогдуулан иргэний шүүхэд нэхэмжлэл гарган итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа 1 хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус тус хариуцагч О.г ажиллуулахаар харилцан тохиролцсон байна. Ажлын нийт хөлс, хугацааг тохиролцоогүй, мөн яг ямар ямар ажил гүйцэтгэхийг нарийвчлан тодорхойлоогүй аман гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
3. Ажлын хөлс 2,500,000 төгрөгийг Ч.******* нь О.д өгсөн талаар зохигч маргаагүй, зөвшөөрсөн. Талууд ажлын хөлсийг хэрэг материал тутамд хэрхэн тохиролцсон болон, нийт гүйцэтгэсэн ажлын үр дүн, түүнийг хэрхэн тооцох зэрэг тодорхойгүй байдал нь маргааны зүйл болжээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй.
Хариуцагч хүлээн авсан төлбөртөө дүйцэх ажил гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлийг татгалзах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй тул татгалзал үндэслэлгүй. Тодруулбал яг ямар ажил хэдий хэмжээнд гүйцэтгэсэн, түүний үр дүнгийн талаар нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хэдэн төгрөгийн ажил хөлсөөр хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдохгүй байна. Хөлсөөр ажиллах гэрээнд ажил гүйцэтгэж, үр дүн бий болсноор ажлын хөлсийг төлөх үүрэг үүсдэг. Гэтэл үр дүнг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.
Мөн Нэхэмжлэгчийн ....Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байсан хэрэгт О. шүүх хуралдаа очоогүйн улмаас нэхэмжлэлийг буцаах тухай захирамж гарсан, мөн нэг хэрэгт хариуцагч гадаад улс явсны улмаас шүүх хуралдаан зарлагдаж оролцоогүй хохирсон... гэх тайлбарыг хариуцагч шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
4. Харин ...Ж.Мөнхтуяа гэх иргэнд холбогдуулж Ч.*******аас надад итгэмжлэл олгосон хугацаанд нэхэмжлэгчид өгөх төлбөрийг барагдуулсан, нийт 1,800,000 төгрөг нэхэмжлэгч хүлээн авсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч ...Ж.Мөнхтуяа өөрөө төлбөрөө төлнө гээд төлсөн, хариуцагчийн оролцоо байгаагүй, ажил дээр нь очиж О. хэл ам хийж явсан байсан гэж татгалзах боловч Ж.Мөнхтуяагаас өр төлбөрөө хүлээн авсан болохоо үгүйсгээгүй, Хаан банк ХК-иас ирүүлсэн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1,000,000 төгрөгийн орлогын дансны хуулгаар дээрх тайлбар тогтоогдож байна.
4.1 Хэрэгт авагдсан /х.х 87 тал/ 2024 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаартай захирамж нотлох баримтын шаардлага хангахгүй боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас баримтыг хүлээн зөвшөөрсөн. Уг захирамжид ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. хариуцагч нарыг албадан ирүүлж шүүх хуралдааныг яаралтай товлож өгнө үү гэх хүсэлтийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн буюу дээрх 2 үйлдлээр хариуцагч О.г тодорхой ажил гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.
Уг ажлуудыг хэдэн төгрөгөөр үнэлэх эсэхийг талууд тохиролцоогүй тул хэргийн нөхцөл байдалд уялдуулан нэхэмжлэлийг шаардлагаас 500,000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.
5. Иймд хариуцагч О.гаас 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6.Нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан үнийн дүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 799 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч О.гаас 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгож, нэхэмжлэлээс 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.гаас 46,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН