| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2409010810991 |
| Дугаар | 2025/ДШМ/65 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | - |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/65
2025 01 09 2025/ДШМ/65
А.Б, Ё.М нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Д.Ганбаатар,
шүүгдэгч Ё.М-ынөмгөөлөгч А.Буянжаргал,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/926 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Б, Ё.М нарт холбогдох эрүүгийн 2409010810991 дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ..... оршин суух, /РД: ........../,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 610 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт
зааснаар 1 жилийн хугацаагаар ял хойшилсон,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт
зааснаар 3 жилийн хорих ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгййн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт
зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 828а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
2. .... тоотод оршин суух, /РД:................./,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 645 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 14 хоног хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 3 жил 2 сар 14 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 9 сар 26 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан.
Шүүгдэгч Ё.М, А.Б нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг Төрийн ордны чанх хойно замын эсрэг талд “Fresh Flowers" цэцгийн дэлгүүрийн хажууд 2024 оны 03 дугаар сарын 11-нээс 12-ны шилжих шөнө хохирогч Т.Т-ын “Самсунг нөте 10” загварын гар утас, түрийвч зэргийг дээрэмдэн авч 496.440 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ё.М, А.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ё.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Б-той бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ё.М-тай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ё.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж эдлээгүй үлдсэн 9 сар 26 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 жил 9 сар 26 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.М, А.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.М-ынцагдан хоригдсон 103 хоног, шүүгдэгч А.Б-ийн цагдан хоригдсон 102 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Ё.М-тай үгсэн тохирч үйл хөдлөлөөрөө хамтран дээрэм хийсэн зүйл байхгүй бөгөөд гар утсыг нь авсан гэдгийг сүүлд мэдсэн гэдгээ шүүх, прокурорын байгууллагад удаа дараа хэлсэн боловч хүлээж аваагүй. Хуулинд хэргээ үнэн зөвөөр хүлээвэл хуульд заасан бага ялыг өгнө гэж заажээ. Гэсэн хэдий ч хийгээгүй хэргээр зүйлчлүүлж байгаад гомдолтой байна. Намайг хийгээгүй гэдгийг нотлох хяналтын камерын бичлэг байгааг онцгой анхаарч үзэхийг хүсэж байна.
Миний бие бүх зүйл дээр би буруугүй, надад хамаагүй гэж хэлээгүй. Надад шударга үнэн зөвөөр нь харж ял шийтгэл оногдуулвал гомдох зүйл байхгүй. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Д.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх А.Б-ийг гэм буруу дээрээ маргасан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлах боломжгүй болсон. Камерын бичлэгт Ё.М халдаж байгаа үйл баримт бичигдсэн байдаг. Харин хоёр дахь бичлэгт Ё.М, А.Б нар нь хэргийн газраас холдсон үедээ хохирогчийн эд зүйлийг үзэж шалгаж байгаа дүр зураг харагддаг. А.Б тухайн үед хохирогчийн эд зүйлийг дээрэмдсэн эсэхийг мэдээгүй. Дээрэмдэх гэмт хэрэг болсны дараа Ё.М хохирогчийг дээрэмдсэнийг мэдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу мөнгө угаах гэмт хэргээр зүйлчлүүлэхээр анхан шатны шүүх хурал дээр маргасан. Иймд А.Б-ийн гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, шүүгдэгчийн гомдлыг хүлээн аваагүй нөхцөлд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ё.М-ын өмгөөлөгч А.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч оролцоод Ё.М, А.Б нар хоёулаа дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэдгийг тодорхой мэдүүлдэг. Ё.М-ын хувьд анхан шатны шүүхээс түүнийг гэм буруугаа хүлээсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хохирол төлбөрөө төлсөн. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлж 1 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ё.М, А.Б нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг Төрийн ордны чанх хойно замын эсрэг талд “Fresh Flowers" цэцгийн дэлгүүрийн хажууд 2024 оны 03 дугаар сарын 11-нээс 12-ны шилжих шөнө хохирогч Т.Т-ын “Самсунг нөте 10” загварын гар утас, түрийвч зэргийг дээрэмдэн авч 496.440 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-9/,
хохирогч Т.Т-ын “... Би 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн үед ажлын байран дээр ажлын газрын хүмүүсийн хамт 2-3 шил архи хувааж уугаад тэндээс нэг ажлын газрын хүний гэр болох Баянзүрх дүүрэг, Натур дахь гэрт нь очоод хэсэг сууж мөн нэг шил архи уусан. Ингээд би гэртээ харилаа гэж хэлээд 23 цагийн үед гараад явсан. Тухайн үед таксины унааны мөнгө байхгүй байсан учир алхаад явсан. Ойролцоогоор 30 орчим минут алхаад төрийн ордны хойд талд харалдаа ирсэн ба нэг цэцгийн дэлгүүрийн гадаа ирсэн энэ үед миний санаж байгаагаар хоёр залуу байсан, ахаа гар утсаараа яриулаач гэсэн ба утас байхгүй цэнэг дууссан гэж хэлснийг бол санаж байна, тэгээд маргаан болоод надаас зүгээр юмаа өгөх юм уу? янз бүр болох юм уу гэх яриа болоод би барилцаж авсан. Тэгээд ер нь санахгүй байна намайг цохисон гэж бодож байна. Тус байрны жижүүр цагдаа дуудсан. Миний гар утас “Самсунг Нөт 10 плас” загварын гар утас, хэтэвч 2 банкны карт, цахим үнэмлэх, сиди карт байсан. ...” /хх 15-16/ гэсэн мэдүүлэг,
“Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 18-20/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 27-30/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Б, Ё.М нарын үйлдлийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч А.Б, Ё.М нарын хохирогч Т.Т-ын “Самсунг нөте 10” загварын гар утас, түрийвч зэргийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Ё.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж эдлээгүй үлдсэн 9 сар 26 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 жил 9 сар 26 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь тэдгээрийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Шүүгдэгч А.Б-оос “...Миний бие Ё.М-тай үгсэн тохирч үйл хөдлөлөөрөө хамтран дээрэм хийсэн зүйл байхгүй бөгөөд гар утсыг нь авсан гэдгийг сүүлд мэдсэн гэдгээ шүүх, прокурорын байгууллагад удаа дараа хэлсэн. Намайг хийгээгүй гэдгийг нотлох хяналтын камерын бичлэг байгааг онцгой анхаарч үзнэ үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч А.Б, Ё.М нарыг бүлэглэн хохирогч Т.Т-ыг бүлэглэн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн үйлдэл хийсэн талаар шүүгдэгч Ё.М-ын“...Засгийн газрын ордны ард талын байрны ойролцоо бид 2 халамцуу 100 айл чиглэлтэй алхаж явж байсан. Туушингаас хойшоо өгсөж явах зам дагуу 1 өндөр залуу бид 2-ын замын эсрэг талд алхаж байсан бөгөөд байцаа хочит Б надад хандаж согтуу залуу байна, гар утсаа барьсан алхаж согтуу гуйваад, урагшаа хойшоо алхаж байна гар утсыг нь шүүрээд авчих уу гэж хэлэхэд, би хариуд нь лай юм биш үү зүгээр явж унтах мөрөөрөө унтъя гэж хэлсэн ба чи зүгээр хол байж бай би өөрөө яахаа мэдэж байна гэж надад хэлсэн. Би байцаа хочит Бийн хойноос нь дагаад алхсан бөгөөд нөгөө залуу засгийн газрын ордны арктай байраар чигээрээ гараад Чингис хааны музей зүг алхаж явсан. Бид хоёр араас нь дагаад цэцгийн дэлгүүрийн урд барьж аваад гар утсыг нь аваад зугтсан. Тэгээд бид хоёр 100 айлын буудал ороод нэг шил архи хувааж уугаад маргааш өдөр нь салсан. ...” /хх 62-63/ гэсэн мэдүүлэг, хохирогч Т.Т-ын /хх 15-16/ мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 27-30/ зэргийг харьцуулан дүгнэхэд, шүүгдэгч А.Б, Ё.М нарыг бүлэглэн хохирогч Т.Т-ын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч А.Б, Ё.М нарын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 84 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/926 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Ё.М нарын цагдан хоригдсон 84 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ЕРӨНХИЙ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР