Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 309/ШШ2025/01130

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 309/ШШ2025/01130

Дорнод аймаг

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч:  “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* овогт *******ийн *******,

Хариуцагч: ******* ******* овогт *******ы ******* нарт холбогдох,

            “Зээлийн гэрээний үүрэгт 44,404,168.50 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч З.*******, Б.******* нарт 50,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 20.40% хувийн хүүтэйгээр, үндсэн хөрөнгийн зориулалтаар олгохоор 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1220092895 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нь хариуцагч З.Солонгын ******* дахь 5001947244 дугаартай дансанд Зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. 

Хариуцагч нар нь 2024 оны 04 сарын 05-ны өдрөөс 2025 оны 03 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 8,333,333,30 төгрөг, хүүгийн төлбөрт 8,224,890.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17,033.14 төгрөг төлсөн. .... Зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Зээлийн гэрээний дагуу хариуцагч төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 41,666,666.70 төгрөг, хүүгийн төлбөр 2,717,393.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 20,108.47 төгрөг, нийт төлбөр 44,404,168.50 төгрөгийг хариуцагч З.*******, Б.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.*******, Б.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: З.******* миний бие *******ны зээлийн гэрээний дагуу 44,404,168.50 төгрөгийг төлнө. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

            Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч *******” ХК нь хариуцагч З.*******, Б.******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 44,404,168.50 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.*******, Б.******* нар нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч *******” ХК-ийнЗээлийн гэрээний үүрэгт 44,404,168.50  төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.*******, Б.******* нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,971 төгрөгөөс 50 хувь болох 189,985.5 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, 189,985.5 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос 189,985.5 төгрөгийг хариуцагч З.*******, Б.******* нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч *******” ХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА