Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 309/ШШ2025/01145

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 309/ШШ2025/01145

Дорнод аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч: ******* ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* овогт *******ийн *******т холбогдох,

13,416,340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Т.*******ээс гэрээний дагуу хүнсний дэлгүүрийн 13 сар 4 хоногийн түрээс 20,694,000 төгрөг өгөхөөс 7,034,000 төгрөг төлөөгүй, алданги 50 хувиар 3,517,000 төгрөг, нийтийн аж ахуйн түрээсийн хугацаанд төлөөгүй усны мөнгө 1,295,340 төгрөг, татварын хураамж төлөөгүй 360,000 төгрөг, барааны үнэ 1,210,000 төгрөг, нийт 13,416,340 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Т.******* нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэлийн шаардлага 13,416,340 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.******* нь тус шүүхэд хариуцагч Т.*******т холбогдуулан “Түрээсийн гэрээ болон барааны үнэ нийт 13,416,340 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.*******гийн нэхэмжлэлийн шаардлага болох 13,416,340 төгрөгийг хариуцагч Т.******* нь 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Т.******* нь нэхэмжлэгч П.*******д 13,416,340 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,032 төгрөгөөс 112,516 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 112,516 төгрөгийг, хариуцагч Т.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 112,516 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.        

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА