Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/05948

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 29 дүгээр хороо, *******/7 дугаар байр, ******* тоотод оршин суух хаягтай, /РД:*******/, ******* овогт *******ийн *******ыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******ын гаргасан

Хариуцагч: дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж-15, “” цамхагт байрлах, /РД:474/, “******* ” ХХК-д холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: Илүү цаг ажилласны хөлс нийт 8.764.976 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн  2025 оны 01 сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/00424 дугаартай захирамжаар тус шүүхэд шилжүүлснийг хүлээн авч хянаад энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагч “******* ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, хариуцагчийн өмгөөлөгч С., З. нарыг оролцуулан, нарын бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.*******ыг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******оос хариуцагч “******* ” ХХК-д холбогдуулан 2024 оны 05, 06, 07 саруудад тус тус илүү цаг ажилласан 56 цагийн нэмэгдэл хөлс 8.764.976 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлахдаа:

“...Нэхэмжлэгч П.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. 2024 оны 5, 6, 7 дугаар сарын илүү цагийн хөлсийг шаардаж байгаа. 2024 оны 5 дугаар сард 192 цаг, 6 дугаар сард 204 цаг, 7 дугаар сард 192 цаг тус тус ажилласан байгаа. Ажил олгогч байгууллагаас 168 цагаас дээш олгосон илүү цагийн хөлсийг олгож байсан учраас үүнд маргаан байхгүй. Харин 168 цагаас 112 цагийн хооронд буюу 56 илүү цагийн хөлсийг шаардаж нэхэмжлэл гаргасан. 2024 оны 5 дугаар сарын нэг цагийн хөлс 45.460,47 төгрөг, 6 дугаар сарын  нэг цагийн хөлс 30.238,49 төгрөг, 7 дугаар сарын нэг цагийн хөлсийг 28.646 төгрөг гэж тус тус тодорхойлсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 109.1-д заасны дагуу цагийн хөлсийг тус бүр 1.5 дахин нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг гаргасан

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор, нэхэмжлэгчийн ажлын хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кемп дээр ажиллаж, 14 хоног амарч байгаа буюу өдөрт дунджаар 12 цаг ажиллаж байгаа учраас 8 цаг ажиллах байснаас 4 цаг илүү ажилласан гэж үзэх юм. Мөн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу дараах урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн. Үүнд нэхэмжлэгч нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр "******* Толгой"-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргаж, тус комисс нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хурлын тэмдэглэл гарсан байдаг. Тухайн тэмдэглэлийг тус өдөр гардаж аваад 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан. дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хурал 2024 оны 11 сарын 08-ны өдөр болж, талууд эвлэрч, харилцан тохиролцоогүй учир урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон ба 2024 оны 12 сарын 02-ны өдөр 109 дугаартай хурлын тэмдэглэлийг гардаж аваад дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлээд явж байгаа.” хэмээн тайлбарласан.  

2. Хариуцагч “******* ” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас: “...Нэхэмжлэгч П.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. П.******* нь ******* ХХК-тай 2013 оны  11 дүгээр сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оноос эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт болон Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод зааснаар 14 хоног ажиллаад 14 хоног амрахаар, өдөрт 12 цагаар ажиллана гэх хөдөлмөрийн нөхцөлийг харилцан тохирч, хүлээн зөвшөөрсөн ба сарын үндсэн цалинг 168 цагаар тооцож олгоно гэж заасныг  зөвшөөрөөд ажиллаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 5, 6, 7 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлсийг дутуу олгосон гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.

П.******* нь илүү цагийн нэмэгдэл хөлсийг дутуу олгосонтой холбоотой гомдлыг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ******* ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан байдаг. 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гаргасан гомдлын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эдгээр 84 ажилтан нэхэмжлэл гаргасан. Тухайн 84 ажилтны нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар  хүлээн авахаас татгалзсан. Үүний дараа эдгээр 84 ажилтнаас 50 ажилтны нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Үлдсэн 34 ажилтан үүнтэй холбоотой дахин шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаагүй ажилтнуудын дунд нэхэмжлэгч П.******* байсан. Тэгэхээр илүү цагийн нэмэгдэл хөлсийг дутуу олгож, эрх нь зөрчигдсөн гэх асуудлыг 2023 оны 3 дугаар сард мэдсэн талаарх үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдаж байгаа. 

Тухайн үедээ илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохгүй байгаа гэдгийг мэдэж байсан атлаа одоо 2024 оны 5, 6, 7 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлс олгоогүй гэж маргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаар гомдол гаргах 90 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч П.******* нь 2024 оны 5 дугаар сард 192 цаг, 6 дугаар сард204 цаг, 7 дугаар сард 192 цаг тус тус ажилласан ба 168 цагаас дээш хугацаагаар ажилласан илүү ажилласан цагийн нэмэгдэл хөлсийг тухайн үеийн үйлчилж байсан цалингийн журмын дагуу тухай бүрд нь  бодож олгосон. Одоо 112-168 цаг хүртэл 56 цагт нь огт цалин хөлс аваагүй мэтээр 1.5 дахин нэмэгдүүлж илүү цагийн хөлс авна гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь алдаатай байна. 168 цагаар тооцож цалин хөлсөө авсан атлаа одоо 112-168 хүртэл цаг гэж огт цалин хөлс аваагүй мэт үндэслэл гаргаад 112-168 цаг илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж авна гэж байгаа нь үндэслэлгүй байна. Бидний зүгээс 1 хувьд ногдох цалинг өгсөн. Тэгэхээр одоо маргаантай байгаа асуудал байгаа бол үндэслэл нь 0.5 болж байж зөв болно гэж үзэж байна. Тодруулбал нэхэмжлэгчийн нийт нэхэмжилсэн 8.764.976 төгрөгийг гуравт хуваавал үндсэндээ 0.5 хувь гарч болно. Эсвэл сар бүрийг цагийн хөлсийг нэмээд ажилласан цагаар үржүүлээд 3/1 хуваахад мөн адилхан, гуравт хуваагаад үзвэл нэхэмжлэгчид 5 дугаар сард 1.272.802 төгрөг, 6 дугаар сард  876.277,72 төгрөг, 7 дугаар сард 802.000,88 төгрөг, нийт 2.951.080,6 төгрөг илүү цагийн хөлс гэсэн тооцоолол гарах ба үүнийг зөв тооцоолол гэж үзэж байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэсэн тайлбар хийж маргасан.

 

3. Шүүх нэхэмжлэгч П.*******ын нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

3.1. Нэхэмжлэгч П.******* нь 2014 оны 11 сарын 24-ны өдрийн “******* ” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тус компанид анх өрөм, тэсэлгээний туслах ажилтан ажлын байранд, сарын 860 ам доллартой тэнцэх хэмжээний үндсэн цалинтай ажиллаж эхэлсэн ба өрмийн операторын ажлын байранд 14 хоног ажиллаад 14 хоног амрах нөхцөлөөр талууд 2022 оны 03 сарын 01-ний өдрийн нэмэлт гэрээгээр ажил амралтын хуваарийг өөрчилсөн өөрчлөлт оруулсан, ажил олгогчийн зүгээс  ажилтны нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллыг холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, ажил олгогчийн дотоод бодлого журмын дагуу тооцон олгох нөхцөлөөр талууд тохирч хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажил, амралтын хуваарийг өөрчлөн баталсан шийдвэр, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдсон.

 

3.2. “******* ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 сарын 31-ний өдрийн 72/21 дугаартай тушаалаар баталсан “Ажлын цагийн тухай журам”-ын 8.1.4-д “нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл 8 цагаас илүүгүй байна”, 8.1.7-д “уртын ээлжийн ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна”, 9.2.3-т “уртын ээлжээр ажиллах ажилтны сарын нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно, уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг цалин хөлсний журамд заасны дагуу олгоно” гэж:,

- мөн тус компанийн цалин хөлсний журмын 14.1.2-ын “А” заалтад “Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно, ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1.5 нэмэгдүүлж олгоно” гэж, мөн зүйлийн “В”заалтад “Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтны хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан өдөр тутамд нэмэлт нэг цаг илүү ажилласнаар тооцох ба ба тухайн илүү цагийн нэмэгдэл хөлсийг нэмэгдэл илүү цаг = (1 цаг * цагийн дундаж цалин *1.5)-(1 цаг * үндсэн цагийн үнэлгээ) гэсэн аргачлалаар бодож тооцон олгохоор тус тус зохицуулсан хэм хэмжээг “******* ” ХХК-ийн бүх ажилтнууд дотооддоо дагаж мөрдөн ажиллахаар үйлчлэх хүрээг нь тогтоосон байна. 

 

3.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэгт “нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна”, 87.3 дахь хэсэгт “ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу нэмж олгоно” гэж, мөн хуулийн 92 дугаар зүйлийн  92.3, 92.4 дахь хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно, уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж тус тус зааж хуульчилсан. 

 

3.4. Нэхэмжлэгч П.******* нь 2024 оны 05 сард 192 цаг ажилласнаас 40 цагт, 6 дугаар сард  204 цаг ажилласнаас ******* цагт, 7 дугаар  сард 192 цаг ажилласнаас 124 цагт тус тус илүү цагийн нэмэгдэл хөлсийг авсан болох нь хэрэгт хариуцагчаас гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хамрах хугацааны ажилласан цагийн бүртгэл, цалингийн тооцоолол зэрэг баримтаар тогтоогдсон ба энэ талаар зохигч маргаагүй.

Иймд нэхэмжлэгч 2025 оны 07 сарын илүү цаг ажилласны хөлсийг бүрэн авсан гэж дүгнэх үндэслэлтэй ба харин 2025 оны 05 сард нийт 80 цаг илүү ажилласан гэж тооцон үлдсэн 40 цагт, 2024 оны 06 дугаар сард нийт 92 цаг ажилласны үлдсэн 39 цагт тус тус тооцогдох илүү цагийн хөлсийг тухайн саруудын цагийн хөлсний дундаж 5 сарынх 45.460,47 төгрөг, 6 сарынх 30.238,40 төгрөгийг тус тус 1.5 дахин нэмэгдүүлэн тооцож 2024 оны 05 сарын илүү цагийн нэмэгдэл хөлс 2.727.600 төгрөг, 2024 оны 06 сарын илүү цагийн нэмэгдэл хөлс 1.768.951 төгрөг, нийт 4.496.579 төгрөгийг хариуцагч “******* ” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь  зүйтэй гэж дүгнэв.

 

3.5. Нэхэмжлэгч нь нэр бүхий бусад 34 ажилтны хамтаар 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “******* ” ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд тус тус гомдол гаргаж, талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон баримттай байх ба  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд  2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр  нэхэмжлэлээ  гаргасан байх тул нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн эрхийн зөрчлийн талаарх гомдол маргааныг шийдвэрлүүлэх талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсгийн 154.2.2 дахь заалт, мөн зүйлийн 154.6, 154.7, 154.8 дахь хэсэгт тус тус заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам болон гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэл  хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

 Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “******* ” ХХК-аас 4.496.579 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.*******ад олгож, түний нэхэмжлэлээс үлдэх 4.268.397 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хариуцагч “******* ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 86.895 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлэх нь зүйтэй.   

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1,  759 .2 дахь хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон          

                                                               ТОГТООХ  НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ” ХХК-аас 4.496.579 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.*******ад олгож, түний нэхэмжлэлээс үлдэх 4.268.397 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “******* ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 86.895 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БАЗАРХАНД