| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/03575/И |
| Дугаар | 197/ШШ2025/12683 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2025/12683
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, ******* байрлах ******* ХХК /рд:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ******* байрлах ******* холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг *******, өөрийн байранд байрлах ******* ХК /рд:*******/,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2025 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн ,, Замын булаг гэх газарт байрлах 115 гектар талбайтай, дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлсэн үнэлгээ нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлэхдээ баримтлах хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.3.10, 8.3.12, 12.1.3 зэргийг зөрчсөн, зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэгдсэн тул хүчингүй болгож өгнө үү гэж тодорхойлсон.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргасан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХК хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцсон.
2. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 845 дугаар шийдвэр, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн 2015 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн дугаар тогтоолоор ******* ХХК-иас 2,624,614,140 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.
2.1 Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 33612 дугаар захирамж, 3852 дугаартай гүйцэтгэх хуудас олгогдож, түүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгө болох ,, Замын булаг гэх газарт байрлах 115 гектар талбайтай, дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны 1/38 шинжээч аар үнэлүүлэхээр шинжээч томилсон зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасантай нийцсэн байна, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотойгоор зохигч маргаагүй.
3. Мэргэшсэн үнэлгээчин аас 2025 оны 02 дугаар сарын 03-ний өдөр дээрх тусгай зөвшөөрлийг 2,915,681,105 төгрөгөөр үнэлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч үнэлгээчин манай компаниас, надаас ямар нэгэн нөөцийн мэдээлэл, уурхайтай холбоотой бичиг баримт, техник эдийн засгийн үндэслэл зэрэг бодит үнэлгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг аваагүй хэмээн шаардлагын үндэслэлээ тайлбарлах Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-д шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт материал цуглуулахыг шинжээчид хориглосон тул тайлбар үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч тал зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж маргах боловч тайлбараа баримтаар нотлоогүй.
5.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1-т Хөрөнгийн үнэлгээний тайлан нь үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдэд уг үнэлгээний зүйлийн үнэ цэний талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байна, 8.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх бөгөөд 8.3.9-т хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тусгахаар тус тус заасан.
Гэтэл шинжээчийн дүгнэлтийн хүснэгт 4 хэсгийн уурхайн зардал өсөлтийг хэрхэн тооцсон эсэх нь тодорхойгүй, бөгөөд 12 жил тутмын 5 хувийн өсөлтийг ямар тооцооллоор гаргасан нь ойлгомжгүй, энэ талаар дүгнэлтдээ тусгаагүй байна.
Тодруулбал дүгнэлтийн 23 дугаар талд техник эдийн засгийн үндэслэлийн тайлангийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийн тайланд тусгасан тооцоололд тулгуурласан олборлолтын хувь хэмжээ 80 хувь байна гээд зардлыг цаашид жил бүр тогтмол 5 хувиар өсөхөөр таамаглав гэсэн нь дээрх хуулийн заалтуудад нийцэхгүй буюу дүгнэлтийн үнэ цэнэ зохих үндэслэлтэйгээр гаргах ёстой бөгөөд таамаглалд тулгуурлан гаргах боломжгүй юм.
6. Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* холбогдох хэрэгт 2025 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн ,, Замын булаг гэх газарт байрлах 115 гектар талбайтай, дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН