Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 453

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго, 

иргэдийн төлөөлөгч Ц.Баярмөнх,

улсын яллагч Б.Уранчимэг,  

шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Ө.Болормаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Туулын Хос-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1811007310189 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Т.Х, 1991 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Дорнод аймаг Халх гол сум, 1 дүгээр баг, Сүмбэр 36 дугаар байрны 14 тоотод оршин суух хаягтай боловч Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, тэнэмэл байдлаар амьдардаг гэх,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 344 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 capын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр эдлээгүй үлдсэн 3 жил 7 cap 13 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн, регистрийн дугаар ЖИ91071611.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Т.Х нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 12-13 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн 7 дугаар хэсгийн 705 тоотод Х.Сүхбаатарын хүзүүний баруун талд болон хэвлийн зүүн талд хутгалж хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай ах хороололд амьдардаг. Архи уухаараа хоногоор явдаггүй, хааяа л уудаг. Нарантуул худалдааны төв дээр өглөө гараад орой ирдэг. 2018 оны 3 дугаар сарын 9-ний орой гараад 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас над руу утсаар тодруулах зүйл байна хүрээд ир гэхээр нь би ажлаасаа очтол тийм зүйл болсон талаар мэдсэн. Бодьбуян ХХК-ийн баримтууд, гараар бичсэн хоол ундны зардал болох мөнгийг нэхэмжилж байна. Нийт дүнгээр нь хохирол төлбөрийг бодож амжсангүй. Би хөдөөнөөс шүүх хуралд шууд хүрээд ирлээ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ганзориг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 10-ны орой намайг гэртээ байхад манай гэрт цагдаагийн ажилтнууд ирээд манай ахыг бусдад алагдсан талаар хэлсэн. Ингээд манай ахыг 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт үл таних хүн хутгалж амь насыг нь хохироосон байх тул гэр бүлээрээ зөвлөлдөж байгаад би энэ хэрэгт талийгаачийн төрсөн дүүгийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр нь тогтоогдож байгаа юм. Манай талийгаач ах Х.Сүхбаатар эхнэр хүүхэдтэйгээ хамт хороололд амьдарч байгаад 2017 оны 11-р сард эхнэр хүүхдээсээ салаад сая нас барах хүртлээ манай гэрт амьдарч байсан юм. Манай талийгаач ах маань 1975 оны 10 дугаар сарын 27-нд Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн. Бага насандаа Говь-Алтай аймагт эцэг эхийн гар дээр хүмүүжээд мөн аймгийнхаа сургуульд элсэн орж суралцаад 5-р ангиасаа сургуулиас гарч мал маллах болсон юм. Ингээд ах маань 2010 онд Улаанбаатар хотод орж ирээд Нарантуул зах дээр дүү нартайгаа нийлж 2015 он хүртэл гэр ахуйн бараа зардаг байсан. Тэгээд 2015 оноос өөрөө зах дээр наймаа хийхээ болиод дүү нарынхаа наймааны ажилд тусалдаг байсан. Талийгаач ах маань 2012 онд Хишигээ гэдэг эмэгтэйтэй гэр бүл болоод хамт амьдарч байгаад тэр эмэгтэйгээсээ 2017 онд буюу өнгөрсөн жил салсан юм. Ингээд эхнэрээсээ салаад ер нь архи их уух болсон юм. Манай талийгаач ах маань архи дарс уусан ч гэсэн хүнд гэм хоргүй агсам согтуу тавиад байдаггүй байсан. Зан байдлын хувьд хүнд тусархуу цагаан цайлган сэтгэлтэй нийтэч нөхөрсөг хүн байсан юм. Мөн ах маань ямар нэгэн өвчин зовлон хэлдэггүй архаг хууч өвчингүй хүн байсан. Бид нар эхээс зургуулаа бөгөөд ээж маань 2006 онд нас барсан, харин аав маань 2000 онд ээжээс маань салаад өөр хүнтэй хамт амьдрах болсон юм. Талийгаач ах маань нэг эгч доороо 4 дүүтэй хүн байсан. ...Би энэ хэрэгт хийгдсэн бүх шинжилгээ болон шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцлаа. Надад дээрх шинжээчийн дүгнэлтүүдтэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Би шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. Манай ахын амь насыг хохироосон Т.Х гэгч нь орон гэргүй тэнэмэл хүн болохоор надад уг хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Манай ахын ажил явдал олон хүмүүсийн тус дэмээр болж өнгөрсөн. Би ахыгаа бусдын гарт алдсандаа гомдолтой байна…” гэжээ /хх-34-38/.

Гэрч Т.Болат мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Даваасүрэн, Хос-Эрдэнэ, Хос-Эрдэнийн найз гэх хүнтэй хамт дөрвүүлээ 2 шил архи хувааж уусан. Тэгээд маргааш нь 14 цагийн үед Даваасүрэн, Хос-Эрдэнэ, нэрийг мэдэхгүй Хос-Эрдэнийн найзын хамт 2, 3 шил архи аваад Бөмбөгөр орж автобусанд сууж Шадивланд очсон гудамжаар явж байгаад эзэнгүй хашаанд орж архиа уусан, ...тэгтэл Хос-Эрдэнэ нөгөө найзтайгаа маргалдаад байсан. ...Хос-Эрдэнэ биедээ хар бор өнгийн иштэй 20-25 см урттай хутга авч явдаг. Надад 3 долоо хоногийн өмнө хэлэхдээ дургүй хүрсэн пиздаагаа энүүгээр шаана гэж хэлж байсан...” гэжээ /хх-54-56/.

Гэрч Д.Даваасүрэн /Г.Дарийсүрэн/ мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хос-Эрдэнэ, Зоригоо /Х.Сүхбаатар/ хоёр архинаас болж маргалдсан, ...Хос-Эрдэнэ надад бага аягалаад байна адилхан лааз түүж олсон мөнгөөр авсан байж гээд маргалдсан. Тэгтэл Зоригоо нь Хос-Эрдэнийн мөр рүү 2, 3 удаа цохисон. Тэгээд Хос-Эрдэнэ хутга гаргаж ирээд Зоригоогийн хүзүү хэсэгт нэг удаа дүрсэн, ...би хутга гаргаж ирж байхыг хараагүй боловч хутга бариад Зоригоогийн хүзүү хэсэгт дүрж байхыг харсан. Би тэр үед айгаад нэрээ худлаа хэлчихсэн юм. Миний жинхэнэ нэрийг Г.Дарийсүрэн гэдэг ба хүмүүс Дариа гэж дууддаг юм...” гэжээ /хх-49-53/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №646 дугаартай дүгнэлт:

“1. Талийгаачид шарх №1 хүзүүний баруун хажуу хэсэгт баруунаас зүүн хөндлөн чиглэлтэй, 10 см орчим гүн, хүзүүний зүүн хажуу хэсэгт арьсан дор мухар төгссөн, 2 талын гүрээний дотор хураагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, шарх №2 цээжний баруун хажуу доод хэсэгт 9-р хавирганы түвшинд суганы дунд шугамаар зүүнээс баруун доош чиглэлтэй, 9,10-р хавирга завсраар цээжний хөндийг нэвтэрч, өрцөөр хэвлийн хөндийг нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх. шарх №3 хөлийн шилбэний дотор гуяа хэсэг дэх шарх, шарх №4 баруун сарвуун ядам хурууны хумсны толиог ховхолсон зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шархнууд нь ир үзүүртэй багаж зэвсгийн тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтээгч багажны ажлын хэсгийн өргөн 6 см-с доошгүй, урт нь 10 см-с доошгүй байна.

3. Талийгаачийн хүзүүний шарх, гүрээний том хураагуур судасны гэмтлийн улмаас цочмог их хэмжээгээр гадуур цус алдаж цус алдалтын шокоор нас баржээ.

4. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

5. Цусны 4-р бүлэгтэй байна.

6. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шархнууд нь амьд үед үүсгэгдсэн байна.

7. Баруун хурууны ядам хурууны хумсны толиог ховхолсон зүсэгдсэн шарх нь тэмцэлдэх үед үүссэн байж болох юм.

8. Гэмтэл авснаас хойш хэсэг хугацаанд амьд байх боломжтой.

9. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдахыг үгүйсгэхгүй.” гэжээ /хх-62-64/.

Шүүх шинжилгээний хүрээлэн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №3069 дугаартай дүгнэлт:

“ Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх хувцаснууд дээр цус илэрсэн. АВО системээр АВ/lV/ бүлгийн харъяалалтай хүний цус байна.” гэжээ /хх-74/.

Шүүх шинжилгээний хүрээлэн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №3068 дугаартай дүгнэлт:

“1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цус илэрсэн. АВО системээр АВ/lV/ бүлгийн харъяалалтай хүний цус байна.” гэжээ /хх-76/.

Шүүх шинжилгээний хүрээлэн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №3066 дугаар дүгнэлт:

“1. Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ толбон дээр цус илэрсэн. АВО системээр АВ/lV/ бүлгийн харъяалалтай хүний цус байна.” гэжээ /хх-81/.

 Шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №313 дугаар дүгнэлт:

“1. Т.Х нь “Архины хараат байдлын хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна.  

2. Т.Х нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. Т.Х нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэжээ /хх-84-87/.

2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр иргэн Г.Туяагийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-8/.

2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-17х/.

2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-23х/.

2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-28, 30-31х/.

2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-27, 29х/.

              Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-135/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-131/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Х нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 12-13 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн 7 дугаар хэсгийн 705 тоотод Х.Сүхбаатарын хүзүүний баруун талд болон хэвлийн зүүн талд хутгалж хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч Д.Даваасүрэн /Г.Дарийсүрэн/-ийн “...2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хос-Эрдэнэ, Зоригоо /Х.Сүхбаатар/ хоёр архинаас болж маргалдсан, ...Хос-Эрдэнэ надад бага аягалаад байна адилхан лааз түүж олсон мөнгөөр авсан байж гээд маргалдсан. Тэгтэл Зоригоо нь Хос-Эрдэнийн мөр рүү 2, 3 удаа цохисон. Тэгээд Хос-Эрдэнэ хутга гаргаж ирээд Зоригоогийн хүзүү хэсэгт нэг удаа дүрсэн, ...би хутга гаргаж ирж байхыг хараагүй боловч хутга бариад Зоригоогийн хүзүү хэсэгт дүрж байхыг харсан...” гэх мэдүүлэг, Шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №313 дугаар дүгнэлт дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №646 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Хос-Эрдэнийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Ингэхдээ тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол зэргийг харгалзан уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгч Т.Х-д ял шийтгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ганзориг нь баримтаар 1.390.000 төгрөг нэхэмжилж байх тул шүүгдэгч Т.Хэс гаргуулан олгох нь зүйтэй байна.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “...27 см урттай хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хүрэм, 2 ширхэг цамц...” зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч Т.Х-ийн цагдан хоригдсон нийт 94 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Т.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар шүүгдэгч Т.Х-ийг 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 94 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 см урттай хар өнгийн иштэй 1 ширхэг хутга, хүрэм, 2 ширхэг цамц, 2 ширхэг өмд, дотоож, оймс, 1 хос гутал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн тамгын газарт даалгаж,  хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Х нийт 1.390.000 төгрөгийг гаргуулан хохирогч хууль ёсны төлөөлөгч Боржигон овгийн Хувшарын Ганзориг /РД: ДМ80042615/-т олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Хд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

                               ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                Ё.ЦОГТЗАНДАН

                                                                                     Б.ХАЛИУН