| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
| Хэргийн индекс | 120/2026/0026/з |
| Дугаар | 120/ШШ2026/0033 |
| Огноо | 2026-07-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 120/ШШ2026/0033
Нэхэмжлэгч: “Өнөд түнш” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлгч: *******
Хариуцагч: Өмнөговь аймгийн ******* сумын Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Өнөд түнш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Засаг даргад холбогдуулан “Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/382 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/382 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Өмнөговь аймгийн Засаг даргад гомдол гаргаж, уг гомдлыг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/1035 дугаар албан бичгээр шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан.
3. 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 120/ШЗ2026/0182 дугаар шүүгчийн захирамжаар Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/382 дугаар захирамжийн биелэлтийг тус хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
үндэслэлдээ: “...2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын www.egazar.gov.mn системээс шалгахад 4615006964 нэгж талбарын дугаартай 15 га газрыг бидэнд мэдэгдэлгүйгээр хүчингүй болгосон байсан. Тухайн өдөр сумын газрын даамалтай очиж уулзахад "танайд тухайн газрыг шилжүүлсэн компанитай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газарт үүссэн тул цуцалсан, холбогдох бичиг баримтыг танилцуулах боломжгүй" гэх тайлбарыг өгсөн. 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт биечлэн очиж уулзахад мөн адил холбогдох баримт бичгийг танилцуулаагүй бөгөөд сумын Газрын албанаас мэдээлэл авах шаардлагатай гэсэн.
Улмаар 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ******* сумын Засаг даргад хандахад 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/39 тоот албан бичгээр "Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 06/15337 тоот албан бичгийг үндэслэн сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/382 дугаар захирамжаар газар эзэмших эрх дуусгавар болсон" гэж хариу ирүүлсэн.
Авлигатай тэмцэх газраас Өмнөговь аймгийн Засаг даргад ирүүлсэн албан бичигт "******* сумын Засаг даргаар ажиллаж байсан Г.Гангамаа нь "Нарийнсухайт повер" ХХК-ийн эзэмшиж байсан 259.4 га газраас 20 га газрыг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/12 дугаар захирамжаар "Дээд Очир" ХХК-д эзэмшүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, газрын даамалд дарамт, шахалт үзүүлэн, хууль бусаар нөлөөлөн бусдад давуу байдал олгосон нөхцөл байдал тогтоогдсон" гэж дурдсан байна. Иймд, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 болон Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дотор холбогдох арга хэмжээг авч, хариу ирүүлэхийг Өмнөговь аймгийн Засаг даргад даалгасан байдаг.
Үүний дагуу Өмнөговь аймгийн Засаг даргаас ******* сумын Засаг даргад 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичгээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу "Дээд очир" ХХК-д газар эзэмших эрх олгосон 2022 оны А/12 тоот захирамжийг хүчингүй болгох чиглэл өгсөн байна.
******* сумын Засаг даргаас 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/382 дугаартай "Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай" захирамжаар Авлигатай тэмцэх газрын бичгийг үндэслэн, "2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/12 дугаар захирамжаар "Дээд Очир" ХХК-д олгогдсон 20 га газрын эрх шилжүүлсэн нь давуу байдал бий болгосон нөхцөл байдал гэж эрх бүхий байгууллагаас дүгнэгдсэн тул "Дээд очир" ХХК- ийн 20 га газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгож" шийдвэрлэсэн байна.
Уг захирамжийн дагуу "Дээд Очир" ХХК-аас хууль ёсоор шилжүүлэн авсан манай компанийн нэгж талбарын 4615006964 дугаартай 15 га газрын газар эзэмших эрх хүчингүй болсон.
******* сумын Засаг даргын А/382 захирамжийн тэргүү хэсэгт "Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай" гэсэн байх боловч захирамжлах хэсгийн 1 дэх заалтад газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан байна.
Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.139.1.5 дахь хэсэгт "газар эзэмших эрх дуусгавар болох", 40 дүгээр зүйлийн 40.1.1 - 40.1.6 дахь хэсэгт "...сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох" эрх зүйн үндэслэлүүдийг тодорхой заасан байдаг.
Гэтэл Засаг дарга А/382 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон эсэх, эсхүл газар эзэмших эрхийг дуусгавар болгосон эсэх нь тодорхойгүй бөгөөд Газрын тухай хуулийн холбогдох заалт бус, харин Авлигатай тэмцэх газрын албан бичгийг үндэслэсэн байна.
Авлигатай тэмцэх газар нь авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах чиг үүрэг бүхий байгууллага болохоос гэм буруутайг тогтоох эрх бүхий субъект биш юм.
Түүнчлэн, манай компанид газар эзэмшүүлэх тухай Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/341 дүгээр захирамж хүчин төгөлдөр, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан ямар ч үндэслэл бүрдээгүй байхад газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаа "хуульд үндэслэх", мөн 4.2.5-д заасан "шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчмуудыг зөрчсөн байна.
Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хүлээнэ. Мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тайлбар, санал гаргах боломж олгож, сонсох ажиллагааг явуулах үүрэгтэй.
Түүнчлэн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 17.2-д Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 болон 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг зохион байгуулсны үндсэн дээр шийдвэр гаргахыг тусгайлан заасан байдаг.
Гэтэл Засаг дарга 2025 оны А/382 тоот захирамжийг гаргахдаа хуульд заасан дээрх журмыг огт хэрэгжүүлээгүй.
Тухайлбал, "Дээд очир" ХХК-д 20 га газрыг эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргах ажиллагаанд зайлшгүй тогтоох ёстой байсан бодит нөхцөл байдал бол уг газрын 15 га газрын эзэмших эрх 2023 онд манай компанид хууль ёсоор шилжсэн явдал юм. Манай компани 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр "Дээд очир" ХХК-тай Эрх шилжүүлэх гэрээ байгуулан, холбогдох бүх татвар, хураамжийг бүрэн төлж, хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан.
Өөрөөр хэлбэл, "Дээд очир" ХХК-ийн эзэмшлийн газар гэж одоо байхгүй бөгөөд тус компанийн өмнө эзэмшиж байсан 15 га газрын эзэмших эрхийн гэрчилгээ болон 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/163 дугаар захирамж нь манайд газар эзэмшүүлэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/341 дүгээр захирамжаар хүчингүй болсон. Харин анх "Дээд очир" ХХК-д 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/12 дугаар захирамжаар 20 га газрыг эзэмшүүлсэн нь хууль бус эсэх асуудал одоог хүртэл Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа бөгөөд шүүхэд эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
Засаг даргын захирамж нь хэдийгээр "Дээд очир" ХХК-д хаяглагдсан байх боловч уг шийдвэрийн үйлчлэл нь манай компанид чиглэж, манай газар эзэмших эрх хүчингүй болсон байна. Зүй нь, Засаг дарга эдгээр ач холбогдол бүхий нөхцөл байдлыг судлан тогтоож, мөн биднийг урьдчилан тайлбар, санал өгөх, үзэл бодлоо илэрхийлэх, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаж, хууль тогтоомжид заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулах ёстой байсан.
Гэвч Засаг дарга эдгээр ажиллагааг огт хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" зарчмыг ноцтой зорчсон явдал юм.
Манай компани газар эзэмших хугацаанд газрын төлбөрийг тогтмол төлж, газрыг зориулалтын дагуу ашиглаж, газар эзэмшигчийн үүргээ бүрэн биелүүлж ирсэн бөгөөд хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зөрчил огт гаргаагүй болно. Гэтэл уг шийдвэрийн улмаас манай компанийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, газар эзэмших эрх шилжүүлэн авснаас хойш хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үр өгөөжийг хүртэх, газраа зориулалтын дагуу ашиглан үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдаж, улмаар их хэмжээний эдийн засгийн хохирол учрах нөхцөл байдал үүсээд байна.
Иймд, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24-27 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан ******* сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/382 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү...” гэв.
хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “.... Манай компанийн захирал 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Газар зохион байгуулалтын www.egazar.gov.mn системээс шалгахад 4615006964 нэгж талбарын дугаартай 15 га газрыг бидэнд мэдэгдэлгүйгээр хүчингүй гэсэн төлөвт шилжүүлсэн байсан.
Тухайн өдөр сумын газрын даамалтай очиж уулзахад "танайд тухайн газрыг шилжүүлсэн компанитай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газарт хэрэг үүссэн тул цуцалсан, бичиг баримтыг танилцуулах боломжгүй" гэх тайлбарыг өгсөн.
2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт биечлэн очиж уулзахад холбогдох баримт бичгийг танилцуулах боломжгүй гэсэн хариу өгсөн.
Улмаар 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ******* сумын Засаг даргад албан ёсоор хандахад 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/39 дугаар албан бичгээр "Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 06/15337 тоот албан бичгийг үндэслэн сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/382 дугаар захирамж гарч, энэхүү захирамжаар танай газар эзэмших эрхийг дуусгавар болгосон" гэж хариу ирүүлсэн.
Энэ захирамжийг хүлээж авсны дагуу бид нар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Захирамжийн үндэслэл болоод байгаа Авлигатай тэмцэх газраас Өмнөговь аймгийн Засаг даргад ирүүлсэн албан бичигт "******* сумын Засаг даргаар ажиллаж байсан Г.Гангамаа нь "Нарийнсухайт повер" ХХК-ийн эзэмшиж байсан 259.4 га газраас 20 га газрыг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/12 дугаар захирамжаар "Дээд Очир" ХХК-д эзэмшүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, газрын даамалд дарамт, шахалт үзүүлэн, хууль бусаар нөлөөлөн бусдад давуу байдал олгосон нөхцөл байдал тогтоогдсон" гэж дурдсан байна.
Иймд, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 болон Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дотор холбогдох арга хэмжээг авч, хариу ирүүлэхийг Өмнөговь аймгийн Засаг даргад даалгасан албан бичиг болон хувийг Засаг даргад хүргүүлж, ******* сумын Засаг даргаас 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/382 дугаартай "Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай" захирамжийг гаргахдаа “Өнөд түнш” ХХК-д огт мэдэгдээгүй.
А/382 дугаартай захирамж дээр “Өнөд түнш” ХХК-ийн газрыг цуцалсан талаар агуулга байдаггүй. Гэхдээ Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 09 сарын 08-ны өдрийн шийдвэрийг үндэслэн захирамжлах нь гэж заасан байдаг.
Мөн захирамж дээр 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/12 дугаар захирамжаар "Дээд Очир" ХХК-д олгогдсон 20 га газрын эрх шилжүүлсэн нь давуу байдал бий болгосон нөхцөл байдал гэж дүгнэгдсэн тул гэж заасан байдаг.
Гэхдээ Авлигатай тэмцэх газрын 2025 оны 09 сарын 08-ны өдрийн 06/15337 тоот албан бичиг нь шийдвэр биш, зүгээр албан бичиг байсан.
Авлигатай тэмцэх газар дүгнэлт хийх эрх бүхий байгууллага биш, Авлигын эсрэг хуулийн 15.1 дүгээр 15 дугаар зүйлийн 15.1-д бол “Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх бие даасан төрийн тусгай байгууллага” гэж байгаа.
Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 09 сарын 22-ны өдрийн 982 дугаарт прокурорын зөвшөөрлөөр хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл “Дээд Очир” ХХК-ийн эзэмшиж байсан 20 га газрыг бусдад шилжүүлж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул тухайн газрыг бусдад шилжүүлэх, бусдад шинээр олгохыг хязгаарлахыг холбогдох төрийн байгууллагуудад даалгах прокурорын зөвшөөрлийг Авлигатай тэмцэх газрын ахлах комиссарт олгосон.
Авлигатай тэмцэх газраас 2025 оны 09 сарын 22-ны өдрийн 06/16133 албан бичгийг ******* сумын Засаг даргад шилжүүлсэн байдаг.
Тус прокурорын зөвшөөрлөөс 2401000220196 дугаартай эрүүгийн хэргийг шалгаж дуусаагүй буюу гэм буруутай этгээдийг тогтоогоогүй байгааг харж болохоор байгаа.
******* сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 61.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, зөвтгөх боломжтой байсан бөгөөд сумын Засаг дарга нь Авлигатай тэмцэх газрын 09 сарын 08-ны өдрийн албан бичгийг үндэслээд А/382 дугаар тогтоолыг гаргасан.
Гэхдээ 09 сарын 22-ны өдөр Авлигатай тэмцэх газраас дахиад шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах боломжтой гэсэн агуулга бүхий албан тоотыг илгээсэн байхад ******* сумын Засаг дарга өөрийнхөө үйлдлийг зөвтгөх боломжтой байхад зөвтгөөгүй гэж үзэж байгаа.
А/382 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д хуульд үндэслэх, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бодит нөхцөлд тохирсон байх, зорилгодоо нийцсэн байх гэсэн зарчмуудыг хангаагүй гэж үзэж байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан байдаг.
Гэтэл ******* сумын Засаг дарга захирамж гаргахдаа манай компанид урьдчилж мэдэгдээгүй, бидний оролцоог хангаагүй. Дараагийн нөхцөл нь газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасныг үндэслэх ёстой байдаг. Гэвч хуульд заасан үндэслэл огт бүрдээгүй байхад “Өнөр түнш” ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон байдаг.
Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоод ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан байдаг.
******* сумын Засаг даргаас захирамж гаргахаас өмнө А/12 гэдэг захирамж аль хэдийн 2023 онд хүчингүй, нэгж талбарын 4615004518 дугаар 20 га газар нь байхгүй болчихсон байсан.
2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр А/163 дугаар захирамжаар “Дээд Очир” ХХК-аас 15 га газрын нэгж талбарыг нь хуваагаад, мөн 2023 оны 11 сарын 10-ны өдөр А/341 гэдэг захирамжаар 15 га газрын эзэмших эрх “Өнөд түнш” гэх компанид шилжсэн байсан гэдэг.
Энэ үйл баримтуудыг тогтоолгүйгээр шууд “Дээд Очир” ХХК-д холбогдох А/12 дугаар захирамжийг хүчингүй болгосон захирамж гаргасан нь хуульд нийцээгүй гэж үзэж байгаа.
Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох, сонсох ажиллагааг явуулах, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлох зэрэг үр дүнг заасан байдаг.
Гэвч ******* сумын Засаг дарга нь захиргааны шийдвэр гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа “Өнөд түнш” ХХК-д мэдэгдээгүй, тайлбар аваагүй, сонсох ажиллагаа огт явуулаагүй. Бидний хувьд өөрсдөө хөөцөлдөж байж энэ талаар олж мэдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 13, 15 дугаар зүйлд заасан захиргааны ажиллагаанд оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэж байгаа.
Ийм учраас ******* сумын Засаг даргын 2025 оны 09 сарын 22-ны өдрийн А/382 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа...” гэв.
ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий захиргааны акт гарсан үндэслэл нь тодорхой байгаа. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 09 сарын 08-ны өдрийн 06/15337 дугаартай зөрчил арилгуулах хууль хэрэгжилтийг хангах тухай гэсэн албан бичгийн дагуу Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Энхбат руу албан бичиг ирүүлсэн байдаг.
Энэ албан бичгийг үндэслээд Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Энхбат ******* сумын Засаг дарга Ц.Сумьяад чиглэл хүргүүлэх тухай албан бичгээр зөрчлийг арилгаж эргүүлээд мэдэгдье гэсэн байдаг.
Үүний дагуу ******* сумын Засаг дарга Ц.Сумьяа нь маргаан бүхий 2025 оны 09 сарын 22-ны өдрийн А/382 дугаар газар эзэмших эрх дуусгавар болгох тухай захирамжийг гаргасан.
Нэхэмжлэгчийн зүгээс сонсох ажиллагаа явуулаагүй, бид нарын эрхийг маань зөрчлөө гэсэн агуулга ярьдаг. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл дээр сонсох ажиллагаа явуулах, 28 дугаар зүйл дээр сонсох ажиллагааг хийхгүй байх нөхцөлүүдийг заачихсан байгаа.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийхгүй байх 28.1.6-д заасан нөхцөл байгаа учраас үүнийг заавал хийх шаардлага байгаагүй гэх үндэслэлийг гаргаж байгаа.
Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах хууль тогтоомжоор хамгаалагдсан, бусдад дамжуулах боломжгүй мэдээлэлд хамаарна гэж үзсэн байгаа.
Өөрөөр хэлбэл тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Г.Гангамаа нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шалгагдаад энэ хүнтэй холбоотой хувийн мэдээлэл, дээрээс нь байгууллагын төрийн нууцтай холбоотой мэдээллүүд байгаа гэж үзсэн учраас заавал сонсох ажиллагаа явуулахгүй 28.1.6-д заасныг үндэслээд сонсох ажиллагааг хийгээгүй.
Дээрээс нь хийлээ ч гэсэн “Өнөд түнш” ХХК гэх компанид ямар ч мэдэгдэх шаардлага байхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3 дээр нэхэмжлэгч гэж хэнийг хэлэх талаар тодорхой заагаад өгчихсөн байгаа. Мөн маргаан бүхий захиргааны акт дээр тодорхой дурдаад өгчихсөн.
2022 оны 02 сарын 22-ны өдрийн А/12 дугаар захирамжаар “Дээд Очир” ХХК-д 20 га газрын эрх олгож шилжүүлсэн нь давуу байдал бий болгосон нөхцөл байдал гэж эрх бүхий байгууллагаас дүгнэгдсэн тул “Дээд Очир” ХХК-тай холбоотой 20 га газар эзэмших эрхийг хүчингүй болгосугай гэсэн байгаа.
Тэгэхээр захирамж дээрээ “Дээд Очир” ХХК гэдэг компанийн 20 га газрыг эзэмших эрхийг нь хүчингүй болгочихсон болохоос “Өнөд түнш” ХХК гэдэг компанитай холбоотой нэг үг, үсэг ч байхгүй.
Ийм учраас маргаан бүхий захиргааны акт дээр хэрвээ гомдол гаргалаа гэж үзэх юм бол “Дээд Очир” ХХК нь өөрөө гомдол гаргах эрхтэй гэж үзэж байгаа.
“Өнөд түнш” ХХК өөрөө нэхэмжлэл гаргах эрхтэй субъект мөн эсэх нь эргэлзээтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж байгаа.
Тэгэхээр энэ маргаан бүхий 2025 оны 09 сарын 22-ны өдрийн А/382 гэсэн захирамж нь “Өнөд түнш” ХХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдэг нь нотлогдохгүй, үндэслэл болохгүй байгаа учраас хариуцагч талаас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзээд байгаа.
Шүүхэд гаргасан “Өнөд түнш” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх, нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, нэхэмжлэлийг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.2.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.“ гэж заасан бөгөөд маргаан бүхий акт нь “…******* сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/12 дугаар захирамжаар “Дээд очир” ХХК-д 20 га газрыг шилжүүлсэн нь бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдсон гэж уг газар эзэмших эрхийг хүчингүй болгосон…” агуулгатай шийдвэр байна.
2.1. ******* сумын Засаг даргын 2023 оны А/163 дугаар захирамжаар уг газрын 5 га газрыг “Хамтын зам” ХХК-д шилжүүлснээр “Дээд очир” ХХК-ийн эзэмшилд 15 га газар үлдсэн болох нь хэрэгт авагдсан газрын хувийн хэрэг, кадастрын бүртгэлийн мэдээлэл, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2026 оны 266 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
2.2.Улмаар сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/341 дүгээр захирамжаар үлдсэн 15 га газрын эзэмших эрхийг “Өнөд түнш” ХХК-д шилжүүлсэн.
2.3.Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн эх сурвалж нь 2022 оны А/12 дугаар захирамж бус, харин 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/341 дугаар захирамж байна.
2.4.Өөрөөр хэлбэл, ******* сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/12 дугаар захирамжаар өмнөх эзэмшигчийн эрхийг “Дээд очир” ХХК-д шилжүүлэх зохицуулалттай байх бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь бие даасан захиргааны актаар (2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/341 дүгээр захирамж) шинээр үүссэн, маргаан бүхий захирамжид “Өнөд түнш” ХХК-ийн нэр огт дурдагдаагүй бөгөөд 2023 оны А/341 дүгээр захирамжийг хүчингүй болгосон, өөрчилсөн талаар ямар нэгэн зохицуулалт агуулаагүй байна.
3. Дээрх байдлаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь 2023 оны А/341 дүгээр захирамжаар бие даан үүссэн бөгөөд тухайн захиргааны акт хүчин төгөлдөр хэвээр байгаа тул нэхэмжлэгчийн “… эзэмших эрхээ шилжүүлсэн хуулийн этгээдийн эрхийг хүчингүй болгосон тул манай компанийн эрх зөрчигдөж байгаа…” гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
3.1. Учир нь захиргааны актын хууль зүйн үр дагаврыг тухайн актын зохицуулалтын хүрээгээр тодорхойлдог бөгөөд уг актын агуулгад тусгагдаагүй эрх зүйн үр дагаврыг тайлбарын журмаар бий болгох үндэслэлгүй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасан.
4.1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байх, уг хууль ёсны эрхийг зөрчсөн гэх захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байх тохиолдолд шүүх эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлж зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүрэгтэй.
4.2. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд уг акт нь хуульд нийцээгүй байх, нэхэмжлэгчид хуулиар олгосон буюу түүнд хуулийн дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх урьдчилсан нөхцөлийг зэрэг хангасан тохиолдолд шүүхээс нэхэмжлэлийг хангах боломжтой бөгөөд нэхэмжлэгчийн хуулийн дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэж үзнэ.
5. Нэхэмжлэгч “…бодит байдал дээр манай газар эзэмших эрх газрын кадастрын цахим системд хүчингүй болсон төлөвтэй болсон, ******* сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/39 дугаар албан бичгээр манай газрыг хүчингүй болгосон гэж мэдэгдсэн…” гэж маргадаг боловч хэрэгт авагдсан баримтаар газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийн өөрчлөлтийг ямар байгууллага, ямар шийдвэрээр хийсэн нь тогтоогдоогүй, энэ асуудал нь нэхэмжлэлийн шаардлагын зүйл болоогүй байна.
5.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч шийдвэр гаргах эрхгүй тул уг асуудал нь энэ маргааны хүрээнд шийдвэрлэгдэх боломжгүй, нэхэмжлэгч үүний улмаас эрхээ зөрчигдсөн гэж үзвэл захиргааны байгууллагад гомдол гаргах, эсхүл шүүхэд шинээр нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй.
6. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хязгаарлагдах этгээдэд явуулах үүрэгтэй тул сонсох ажиллагаа хийгээгүй гэх нэхэмжлэгчийн маргаж буй асуудлаар шүүх дүгнэлт хийхгүй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий актаар шууд хөндөгдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Өнөд түнш” ХХК-ийн “******* сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/382 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРМАА