МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдуламыг суулцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******- дүүргийн 17 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, Ривер стрийт, ******* ******* д *******лах, /РД:991*******737/, ******* хиллс Сууц өмчлөгчдийн холбооны гаргасан,
Хариуцагч: ******* дүүргийн 2 дугаар хороо, ******* дугаар *******, 27 дугаар *******, 12 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо *******- дүүрэг, 17 дугаар хороо, ******* ******* ы *******33 дугаар *******, 1203 тоотод оршин сууж байгаа гэх, /РД:УК89011438/, овогт ын Жанцанд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийтийн зориулалтай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 9.741.114 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* хиллс Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч М.Жанцанд холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд зүйлсийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 9.741.114 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шаардлагын үндэслэлээ: ...******* хиллс СӨХ нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр албан ёсоор байгуулагдан, 18 ажилтантай үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд ******* хиллс ы гарааш, орц, давхар, гадна дотор талбайн цэвэрлэгээ, цахилгаан шатны ашиглалт, ы харуул хамгаалалт, хог ачилт, засвар үйлчилгээ болон урсгал засварыг хийж тус ы оршин суугчдад үйлчилгээг үзүүлсээр ирсэн. ******* хиллс ы оршин суугчид хаяг бүртгэлийнхээ дагуу сууц өмчлөгчдийн холбооноос тогтоосон тарифын дагуу нийтийн эзэмшлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардал төлбөрөө төлдөг. Төлбөрийн мэдээллийг СӨХ-д бүртгэлтэй утсанд нь сард 2 удаа илгээж мэдэгддэг. Мөн айлд нь мэдэгдэх хуудсаар мэдээллийг хүргүүлдэг.
******* хиллс ы *******33 дугаар ******* нь манай СӨХ-ийн харьяалалд байдаг бөгөөд тус *******ны 1203 тоотын айл нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардал төлбөрөө төлөхгүй, хуримтлагдсан өр үүсгэн, Сууц өмлөгчдийн холбооны үйл ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулах, оршин суугч бусад иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосоор байгаа тул СӨХ-ийн төлбөрийг тус *******33 дугаар *******ны 1203 тоотын оршин суугч М.Жанцангаас гаргуулахаар 9.741.114 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан. Энэ нь тус тоотын 2021 оны 01 сараас 202******* оны 04 сарын 30-ныг хүртэлх хугацаанд хуримтлагдсан төлбөр тооцоо юм. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэж тайлбарласан.
2. Хариуцагч М.Жанцан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Тус ******* хиллс ы *******33 дугаар *******ны 1203 тоотын орон сууцыг 2024 оны 07 сараас хойш нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байгаа. Гэрээний хугацаа нь 202******* оны 7 сарын 01-ний өдрөөр дуусах бөгөө сунгах эсэх асуудлаа ярилцаж байгаа. Түрээсийн сарын төлбөр 3.600.000 төлбөрийг орон сууцны өмчлөг нарт зохих журмын дагуу саадгүй төлсөөр ирсэн. Түрээсийн гэрээг шүүхэд гаргаж өгөөгүй хэдий ч тухайн орон сууцыг түрээслэх хугацаанд ашиглалтын зардал, *******, цахилгаан зэргийн төлбөрийг төлсөөр ирсэн. СӨХ-ийн төлбөрийн хувьд тус *******ны өмчлөгч нар нь СӨХ-тэй маргаантай байгаа гэж тайлбарласан тул түрээслэгчийн хувьд СӨХ-ийн төлбөрийг сар бүр өмчлөгчийн дансанд нь шилжүүлэн төлж байсан. Уг орон сууцны өмчлөгч нь Б.Батбаяр, Х.Алимаа, Б.Номингоо гэх хүмүүс байдаг, үл хөдлөхийн гэрчилгээ баримтыг нь тайлбарт хавсарган өгсөн байгаа.
Мөн Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээтэй холбоотой зардлыг тухайн орон сууцны өмчлөгч хариуцан төлөх ёстой. Жанцан нь тус СӨХ-ны холбооны гишүүн биш, орон сууцны өмчлөгч биш учир нэхэмжилж байгаа төлбөрийг хариуцах этгээд биш юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар өгч маргасан.
3. Шүүх зохигчийн тайлбар, татгалзал, шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1. Нэхэмжлэгч ******* хиллс Сууц өмчлөгчдийн холбоо нь *******- дүүргийн 17 дугаар хороо, ******* хиллс ы *******21, *******23, *******2*******, *******26, *******30, *******32, *******33, *******3******* дугаар *******уудын хамруулан үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан тус СӨХ-ны 18/162 дугаартай гэрчилгээ баримтаар тогтоогдсон бөгөөд 2017 оны 07 сарын 30-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр ******* хиллс ы цэвэрлэгээ үйлчилгээний тогтмол ашиглалтын зардлыг өрх бүрд 116.000 төгрөг, дундын талбайн засвар үйлчилгээний зардлыг айл өрхийн 1 м.кв тутамд 130 төгрөг, дундын ус, дулаан цахилгааны төлбөрийг 10.000-13.000 төгрөг, ай өрхийн авто зогсоол тутамд 1*******.000 төгрөг байхаар тус тус тогтоож шийдвэрлэжээ.
3.2. Нэхэмжлэгч ******* хиллс СӨХ-ны харьяалалд байх, тус ы *******33 дугаар *******ны 1 дүгээр орц, 12 дугаар давхар, 106 м.кв талбай бүхий 1203 тоотын өмчлөгч, эзэмшигч нь 2021 оны 01 сарын 31-нээс 202******* оны 04 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ажиглалт үйлчилгээний зардлын нийт 9.741.143,60 төгрөг /есөн сая долоон зуун дөчин нэгэн мянга нэг зуун дөчин гурван төгрөг 60 мөнгө/ төгрөгийн төлбөрийг төлөөгүй, хуримтлагдсан өр үүсгэсэн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн нэхэмжлэл баримт, зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
3.3. Нэхэмжлэгч ******* хиллс СӨХ нь дээрх төлбөрийг тус *******анд одоо оршин сууж байгаа гэх үндэслэлээр хариуцагч Д.аас бүхэлд нь гаргуулахаар нэхэмжилсэн боловч уг орон сууц нь Балдандагвын Батбаяр, Хосбаярын Алимаа, Батбаярын Номингоо нарын гурван иргэний өмчлөлийнх болох хариуцагчаас хэрэгт гаргасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ баримтаар нотлогдсон бөгөөд хариуцагч Д.Жанцан нь дээрх 3 өрөө орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрлөөр 2024 оны 07 сарын 01-нээс 202******* оны 07 сарын 01-нийг хүртэлх хугацаанд сар бүр 3.600.000 төгрөгийн төлбөр төлж, хөлслөн /эзэмшиж, ашиглаж/ амьдарч байгаа болох нь хэрэгт хариуцагчаас гаргасан Х.Алимаагийн Голомт банк дахь дансны хуулга баримтуудаар тогтоогдсон.
3.4. Монгол улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар Сууц өмчлөгч нь.., дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх, Орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй бөгөөд өмчлөгч нь дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг бусад этгээдийн ашиглалтад шилжүүлсэн тохиолдолд тухайн этгээдээс энэ хуулийн 148.2.1-148.2.3-т заасан үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үүргийг хамтран хариуцна гэж мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.6-д заасан.
Түүнчлэн хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол орон сууц хөлслөх гэрээний бие даасан зүйл болохгүй, орон сууцны дундын ашиглалтын талбай /гал тогооны болон ариун цэврийн өрөө, байшингийн орц, шат зэрэг/-г уг орон сууцанд сууж байгаа хөлслөгчид адил тэгш ашиглах эрхтэй бөгөөд орон сууц хөлсөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарахаар Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.2, 302.4-д тус тус зохицуулсан байна.
3.*******. Хариуцагчийн зүгээс хэрэгт орон сууц хөлсөх гэрээний хувийг шүүхэд болон хэрэгт гаргаж өгөөгүй тул тухайн орон сууцыг хөлслөн амьдрах хугацаанд ашиглалтын болон сөх-ийн зардал төлбөрийг хэрхэх эсэх талаар орон сууцны өмчлөгчтэй хэрхэн ямар нөхцөл, болзол тохирсон /түрээс гэж ярих/ эсэхэд шүүх дүгнэлт өгөх боломжгүй, мөн сөх-ийн төлбөрийг орон сууцны өмчлөгчид төлж байсан гэх тайлбар өгсөн хэдий ч энэ талаарх хэрэгт хариуцагчаас гаргаж өгөөгүй байна.
Иймээс хариуцагчийн хувьд өмчлөгчийн зөвшөөрөлтэй, хэлэлцэн тохирсны үндсэн дээр ******* хиллс ы *******33 дугаар *******ны 1 дүгээр орц, 12 дугаар давхар, 1203 тоот дахь 106 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг төлбөртэй эзэмшиж, ашиглаж байгаа тул тэрээр эзэмшиж, ашиглаж буй хугацаанд хамаарах 2024 оны 07 сарын 01-нээс 202******* оны 04 сарын 30-ны өдрийн байдлаарх орон сууцны байшингийн орц, шат, цахилгаан шат, хог хаягдал, харуул хамгаалалт, гэрэлтүүлэг цахилгаан зэрэг тус байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардлыг тогтоосон хэмжээгээр төлөх үүрэг бүхий этгээд гэж үзнэ.
Харин эзэмшигч ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа өмчлөгч нь гүйцэтгэх үүрэгтэй гэж Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн сууц өмчлөгчийн эрх, үүргийг тодорхойлсон 13 дугаар зүйлийн 13.2.6 дахь хэсэгт зааж зохицуулсан.
3.6. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М.Жанцангаас ******* хиллс ы *******33 дугаар *******ны 1 дүгээр орц, 12 дугаар давхар, 1203 тоот дахь 106 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан 2024 оны 07 сарын 01-нээс 202******* оны 04 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын 1.174.978 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэлээс үлдсэн 8.*******66.16******* төгрөгийг хариуцагч М.Жанцангаас гаргуулах үндэслэл тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл тэрээр уг шаардлагыг нь хариуцвал зохих этгээд биш тул хангахгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Энэхүү шүүхийн шийдвэр нь эрх бүхий этгээдээс үлдсэн хугацааны сөхийн төлбөрөө шаардан нэхэмжлэх нэхэмжлэгчийн эрхийг, мөн уг орон сууцны өмчлөгчид сөхийн төлбөрийг төлсөн гэх баримт нотолгоогоо бүрдүүлэн төлбөрөө буцаан шаардах хариуцагчийн эрхийг тус тус хязгаарлахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******9 дүгээр зүйлийн 7*******9 .1, 11******* дугаар зүйлийн 11*******.2.2, 7*******9 дүгээр зүйлийн 7*******9 .2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэг, 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан М.Жанцангаас 1.174.978 төгрөг гаргуулж ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс үлдэх 8.*******66.16******* төгрөгийн шаардлагыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, *******6 дугаар зүйлийн *******6.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 170.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 32.727 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******11 дүгээр зүйлийн 7*******11.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД