| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/10742/И |
| Дугаар | 197/ШШ2025/13777 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 197/ШШ2025/13777
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******5 дугаар хороо, махатма ганди гудамж, ******* байр, ******* тоотод оршин суух Сонгинохайрхан дүүрэг, *******8 дугаар хороо, ******* хороолол, 8 байр, ******* тоотод оршин суух ******* овогт *******ы ******* /рд:УП9405065*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, *******3 хороолол, гудамж, давхарт байрлах ХХК /рд:/-д холбогдох,
4,386,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
*******. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч ХХК ХХК-д холбогдуулан авто машинд учирсан хохирол 3,792,000 төгрөг, 2 авто машинд үнэлгээ хийлгэсэн төлбөр 594,000 төгрөг, нийт 4,386,000 төгрөгийг даатгалын гэрээний дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү хэмээн шаардсан.
Хариуцагч ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ даатгуулагч даатгалын тохиолдлыг санаатайгаар, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бий болгосон тул даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэжээ.
2. Зохигч 2023 оны ************** дүгээр сарын *******3-ний өдрөөс 2024 оны ************** дүгээр сарын *******3-ний өдөр хүртэл ******* жилийн хугацаатай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, тус гэрээгээр нэхэмжлэгчийн улсын дугаартай, lexus rx маркийн тээврийн хэрэгслийг 62,000,000 төгрөгөөр үнэлсэн болох нь хэрэгт авагдсан **************7625 дугаар гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 43******* дүгээр зүйлийн 43*******.*******-д зааснаар даатгалын гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээг цахимаар байгуулсан талаар зохигч тайлбараа гаргаж түүний хүчин төгөлдөр байдал, даатгалын төлбөрийг төлсөн эсэхэд хэн аль нь маргаагүй.
3. Нэхэмжлэгч Б.******* нь 2024 оны 08 дугаар сарын 22-ний өдөр *******9:00 цагийн үед Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, УБИС-н уулзвар, *******03 баруун замд *******-р эгнээний зүүн гарц замд улсын дугаартай, lexus rx450 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа улсын дугаартай Toyota prius4******* маркийн авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан байна. Б.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн *******0.9 Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтын зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн *******4-7.5******* дэх заалт зөрчиж *******00,000 төгрөгөөр торгуулсан зэрэг нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсийн Зам тээврийн ослын даатгалын тохиолдлын тодорхойлолт, 0840786 дугаар шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
4. Хариуцагч талын ...Б.******* нь үргэлжилсэн цагаан шугам давж, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, даатгалын зүйлд санаатайгаар хохирол учруулах орчин нөхцөл бүрдүүлсэн гэх татгалзал үндэслэлтэй.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.******* болон талуудын хооронд байгуулсан **************7625 дугаар даатгалын гэрээний 3.*******.*******-т даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн нь тогтоогдсон гэж даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлийг тус тус заажээ.
Тодруулбал нэхэмжлэгч Б.*******ын дээрх үйлдлийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, мөн Зөрлийн тухай хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл хэмээн эрх бүхий этгээд тогтоосон тул даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлд хамаарахаар байна.
5. Иймд Б.*******ын нэхэмжлэлтэй 4,376,000 төгрөг гаргуулах тухай ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул шүүхийн зардлыг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.*******, **************5 дугаар зүйлийн **************5.2.3, 759 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн 43******* дүгээр зүйлийн 43*******.*******, 439 дүгэр зүйлийн 439.*******, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.*******.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч ХХК-с 4,386,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,*******6 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75************** дүгээр зүйлийн 75**************.******* дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН