Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 197/ШШ2025/14516

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, ******* байр ******* тоот хаягт байрлах ******* ХХК /рд:5630215/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, ******* ХХК-ийн хашаанд байрлах ******* ХХК /рд:*******/-д холбогдох,

 

8,366,790 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч ******* ХХК-д холбогдуулан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр 8,366,790 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү хэмээн шаарджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийг гардан авсан, шүүхээс хуульд заасан хариуцагчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

2. ******* ХХК-с хариуцагч ******* ХХК-д 2023 оны 09 дүгээр сарын 05-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд нийт 9,324,289 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн, хариуцагч барааг хүлээн авсан ба түүнээс 957,499 төгрөгийн худалдан авалтын буцаалтыг хийсэн болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт, нэхэмжлэх, худалдан авалтын буцаалтын баримт зэргээр тогтоогдож байна.

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч ******* ХХК нь худалдан авсан барааны үнийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч ******* ХХК төлбөрөө шаардах эрхтэй.

3. Хариуцагч дээрх барааны төлбөр 8,366,790 төгрөгийг төлсөн болохоо нотлоогүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно, 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбараа шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр тус тус заасан.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч ******* ХХК-с худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8,366,790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******т хуульд заасан журмаар шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

5. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК8,366,790 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХКолгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,820 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК148,820 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН