Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 197/2025ШШ/12249

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         09           29                                       197/2025ШШ/12249          

           

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдуламыг суулцуулан, нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* нарыг оролцуулан  тус  шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 5 дугаар , 6 дугаар лол, Л.******* *******, ******* *******, 8 давхарт байрлах, /РД:2573091/, “******* *******” ХХК-ийн гаргасан

Хариуцагч: дүүрэг, 9 дүгээр , 7 дугаар лол, 77-17 тоотод байрлах, /РД:6902057/, “ ” ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгө ашигласны төлбөрт 7.219.350 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд

                                                                                                                         

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч "******* *******" ХХК нь “ ” ХХК-д холбогдуулан өөрийн өмчлөлийн дүүрэг, 1 дүгээр , 5 дугаар лол, Чингисийн өргөн чөлөө /14251/, 106 байр төвийн 6 дугаар давхрын 604 тоот хаягт байрлах 27.8 м.кв бүхий оффисын зориулалттай талбайг оффисын зориулалттай ашиглуулсан 2022 оны 10 сарын 01-ны өдрөөс 2023 оны 01 сарын 31-ны өдрийг хүртэлх 3 сарын төлбөр 4.812.900 төгрөг, алданги 2.406.450 төгрөг, бүгд 7.219.350 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд: “...1 м.кв-ыг 50.000 төгрөг, сар бүр 1.390.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлын байрны түрээсийн гэрээ гэх эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулсан болно. Хариуцагчийн зүгээс тус оффисын зориулалттай талбайг 3 сар 29 хоногийн хугацаанд ашиглаж 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр оффисын талбайг хүлээлгэн өгсөн, хариуцагчийн тайлбарт дурдсан 886.500 төгрөг нэхэмжлэлийн тооцоонд ороогүй, анхнаасаа нь хасаж тооцон нэхэмжлэлээ гаргасан. Мөн Баярмөнх гэж манай компанийн өмнөх захирлын дансанд төлсөн гэх 500.000 төгрөг баримт нь байгаа бол нэхэмжлэлээс хасаж тооцож болох юм. Хариуцагч нь өнөөдрийн байдлаар 3 сарын үлдэгдэл төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн. "******* *******" ХХК-ийн зүгээс гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна.” гэв.   

2. Хариуцагч “ ” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Цолмон автомоно” ХХК гэж нэр өөрчилсөн бүртгэлтэй/-ний захирал Ч.Цолмон нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, манай компани нь зуучлан борлуулах үйлчилгээ явуулдаг бөгөөд анх тус төвийн 309 тоотын өрөөг түрээсэлдэг байж байгаад 6 давхрын 604  тоотын 27 м.кв өрөө лүү шилжин орохоор болж гэрээ байгуулан  2022 оны 10 сарын 01-ны өдөр нүүж орсон. Сарын түрээсийн төлбөрийг 1.350.000 төгрөг гэж тохирсон бөгөөд түрээсийн төлбөрт 886.500 төгрөгийг 2022 оны 9 сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн Хаан банк дахь дансанд шилжүүлэн төлсөн, зөрүү үлдэгдэл 463.500 төгрөгийг хүлээн зөвшөөрч орсон. Мөн 2023 оны 01 сарын 14-ны өдөр Баярмөнх гэдэг хүний дансанд түрээсийн төлбөрт 500.000 төгрөг шилжүүлэн төлсөн. 

Гэвч тухайн оффисын байр нь гадна талбайн орчинд  ы зогсоолын хүрэлцээ муутай, мөн зочид үйлчлүүлэгчид маань буудлын хаалгаар дамжин ордог байснаас төөрөгдөл үүсэх зэрэг компанийн үйл ажиллагаанд хүндрэл учирч байсан, байсан, мөн бага насны хүүхдүүдээ харж гэрээр ажиллах шаардлага нөхцөл үүссэн зэрэг шалтгаанаар гэрээг цуцлах хүсэлтээ илэрхийлж байсан, цаашид 604 тоот өрөөг түрээслэн ажиллах боломжгүй тухайгаа тус төвийн  оффисын ашиглалт хариуцсан менежер н.Даваа-д  утсаар болон амаар мэдэгдэж, 2022 оны 10 сарын сүүлээр тухайн 604 тоотын өрөөг нь суллаж, дотор нь байсан тавилга, эд зүйлээ авсан байгаа. Харин тухайн үедээ өрөөг хүлээлцсэн талаар акт баримт үйлдээгүй, гарын үсэг зураагүй.

2022 оны 11 сараас хойш нэхэмжлэлд дурдсан 609 тоотын өрөөг манай компани ашиглаагүй учир нэхэмжилж байгаа түрээсийн төлбөр, алданги гэх 7.219.350 төгрөгийг төлөх үндэслэлгүй.” гэсэн тайлбар бичгээр гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байгаа байр суурийг нь дэмжиж байна, нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж хариуцагчтай гэрээ байгуулсан Даваасүрэнд 604 тоотыг цаашид түрээслэхгүй талаар мэдэгдсэн, энэ талаар тэр хүнтэй цахимаар харилцаж байсан баримт болон 500.000 төгрөг Баярмөнх гэдэг хүний данс руу шилжүүлсэн баримтуудыг хэрэгт өгсөн байгаа. ******* ******* компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

3.1. Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан 2022 оны 10 сарын 01-ний өдрийн  “Ажлын байрны түрээсийн гэрээ” зэргээс дүгнэхэд зохигчийн хооронд  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

3.1.1.  Нэхэмжлэгч ******* ******* ХХК болон ХХК /нэр өөрчлөгдөж Цолмон автомоно ХХК болсон/ нар нь 2022 оны 10  сарын 01-ны өдөр ажлын байрны түрээсийн гэрээг бичгээр байгуулж, гэрээнд хуулийн этгээдийн тамга дарж, компанийн удирдлагууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон байна.  

Энэхүү гэрээний дагуу түрээслэгч “ ” ХХК нь түрээслүүлэгч ******* ******* ХХК-ийн дүүргийн 1-р , 5-р лол, Чингисийн өргөн чөлөө /14251/ хаягт байрлах  10б байр “ ” төвийн 6 давхрын 604 тоот дахь 27.8 м.кв талбайг оффисын зориулалтаар, 2022 оны 10 сарын 01-нээс 2023 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай ашиглахаар, 1 м.кв талбайн үнийг 50.00.0 төгрөгөөр тооцон сард 1.390.000 төгрөг төлөх, уг түрээсийн төлбөрт түрээсийн өрөө, барилгын нийтийн ус, дулаан, цахилгаан, харуул хамгаалалт, 00 ашиглалт болон ашиглалтын бусад зардлыг оруулан тооцохоор, түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор урьдчилан төлөх, түрээслүүлэгч буюу ******* ******* ХХК нь гэрээний хугацаанд түрээслэгч тал түрээсийн байраа эзэмшиж, ашиглахад нь элдэв саад учруулахгүй, ажиллах ая тухтай нөхцөлийг бүрэн хангаж харуул хамгаалалт, аюулгүй байдал, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцах,  гэрээний хугацаанд түрээсийн үнэд өөрчлөлт оруулахгүй байх зэрэг эрх, үүргийг харилцан хүлээсэн байна.

3.1.2. Түүнчлэн “Б тал буюу түрээслэгч гэрээг цуцлах тухай 30 хоногийн өмнө А тал буюу түрээслүүлэгчид заавал бичгээр мэдэгдэнэ, бичгээр мэдэгдээгүй буюу гэнэт гарах тохиолдолд А тал нь нэг сарын төлбөрийг бүтнээр нь Б талаас нэхэмжлэн авч хохирлоо барагдуулах эрхтэй” гэж, мөн “түрээсийн сарын төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги тооцох өдрөөс эхлэн 20 хоног хэтэрвэл А талын зүгээс албан мэдэгдэлгүйгээр гэрээг цуцлах эрхтэй” талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2, 3.3-т тус тус хэлэлцэн тохирсон байна.

3.1.3. Тухайн хэргийн хариуцагч “ ” ХХК-ийн /“Цолмон автомоно” ХХК гэж нэр өөрчлөн бүртгүүлсэн/ захирал Ч.Цолмон нь төвийн 6 давхрын 604  тоотын 27 м.кв өрөөг түрээслэхээр 2022 оны 10 сарын 01-ны өдөр нүүж орсон, сарын түрээсийн төлбөрийг 1.350.000 төгрөг гэж тохирсон боловч тухайн оффисын байрны гадна талбайн ы зогсоол хүрэлцээ муутай, мөн зочид үйлчлүүлэгчид маань буудлын хаалгаар дамжин ордог байснаас төөрөгдөл үүсэх зэргээр компанийн үйл ажиллагаанд хүндрэл учирч байсан, мөн бага насны хүүхдүүдээ гэртээ харах зэрэг шаардлагаар цаашид 604 тоот өрөөг түрээслэн ажиллах боломжгүй тухайгаа тус төвийн оффисын ашиглалт хариуцсан менежер н.Даваа-д  утсаар болон амаар мэдэгдэж, өрөөг нь сулласан, 2022 оны 11 сараас тухайн 604 тоотын өрөөг ашиглаагүй” гэх  үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан хэдий ч талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2 дахь заалт, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д тус тус заасан журмын дагуу гэрээнээс татгалзах болон цуцлах талаар бичгээр мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгч нь тус 604 тоот өрөөг суллаж чөлөөлсөн 2023 оны 01 сарын 31-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг гэрээний 4.12-т зааснаар шаардан нэхэмжилснийг буруутган дүгнэх үндэслэлгүй юм.

Гэрээний 5.17-д түрээсийн байрыг ашигласан эсэхээс үл хамааран түрээсийн төлбөрийг Б тал төлнө гэж, гэрээний хүчинтэй хугацаанд Б тал түрээсийн байрыг ашигласан эсэхээс үл хамааран А тал нь түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байхаар мөн гэрээний 4.12-т тус тус зохицуулсан байх ба талуудын энэхүү тохиролцоо гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг хөндөөгүй гэж үзнэ.

Иймд 2022 оны 10 сарын 01-нээс 2023 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэлх 3 сар 29 хоногт тооцогдох түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн  нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Ингэхдээ баримтаар нотлогдож буй Сэнгээ Баярмөнх харилцах дансанд үйлчилгээний төлбөр гүйлгээний утгаар 2023 оны 06 сарын 14-ний өдөр хариуцагчийн төлсөн 500.000 төгрөгийг гэрээний үлдэгдэл төлбөрт нэхэмжилсэн 4.812.900 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 4.312.900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн.  

3.1.4. Харин нэхэмжлэлээс алдангид тооцож нэхэмжилсэн 2.406.450 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь 2022 оны 10 сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан  дээрх “Ажлын байрны түрээсийн гэрээ” нь 2023 оны 01 сарын 31-ний өдрөөр хугацаанаас өмнө дуусгавар болсон гэж үзэх тул үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх /нэмэгдэл үүрэг/ мөн адил дуусгавар болох тул алдангид нэхэмжилсэн 2.406.450 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар тодорхойлогдсон “ ” ХХК нь /РД:6902057/ нь “Цолмон автомоно” ХХК /РД:6902057/ гэж оноосон нэрээ өөрчилсөн, 2024 оны 04 сарын 16-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000298692 дугаартай гэрчилгээ авсан нь тогтоогдсон тул тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 сарын 23-ны өдрийн 197/ШЗ2025/35082 дугаартай захирамжаар “ ” ХХК-г “Цолмон автомоно” ХХК-аар сольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлуулан оролцуулсныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1,  115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759 .2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний Хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, 232 дугаар  зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч  “Цолмон автомоно” ХХК-/ ХХК/-аас 4.312.900 /дөрвөн сая гурван зуун арван хоёр мянга есөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.906.450 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.       

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 83.956 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАЗАРХАНД