| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/04117/И |
| Дугаар | 197/ШШ2025/14519 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 197/ШШ2025/14519
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, ******* оффис ******* тоотод байрлах ******* ХХК /рд:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо,*******, ******* тоотод байрлах ******* ХХК /рд:*******/-д холбогдох,
400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч ******* ХХК-д холбогдуулан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр 400,000 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү хэмээн шаарджээ.
Хариуцагч ******* ХХК нь төлбөрийг борлуулалт хариуцан ажилтанд хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан
2. ******* ХХК-с хариуцагч ******* ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 510,080 төгрөгийн үнийн дүн бүхий электрон тамхи нийлүүлсэн, хариуцагч барааг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн зарлагын баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр бөгөөд дээрх барааны үнээс ******* ХХК нь 110,080 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр төлсөн хэмээн нэхэмжлэгч тал тайлбар гаргасан.
3. Хариуцагч гэрээний төлбөрийн үлдэгдэл 400,000 төгрөгийг нэхэмжлэгчийн борлуулалтын ажилтан д хүлээлгэн өгсөн гэх тайлбараа нотлохоор шүүхэд мөнгө хүлээлгэн өгсөн дэвтэр /дансны хар дэвтэр/-г баримтаар гарган өгчээ.
3.1 Уг дэвтэр 2024.08.23-ний өдөр гэж эхлэх бөгөөд 2 дугаар хуудас, 8.27 зарлага гэсэн хэсэгт nex pop 200,000 200,000 бэлэн авав гээд гарын үсэг зурсныг хариуцагч татгалзлаа нотолсон баримт гэж үзэхээр байна.
Учир нь борлуулалт буюу тараалт хийж байгаа ажилтан барааг дэлгүүрүүдэд хүлээлгэн өгдөг, мөн төлбөрийг хүлээн авч өөрсдөө ******* ХХК-д тушааж, хасалт хийдэг байсан талаар зохигч хэн аль нь хуралдаанд гаргасан тайлбараар зөвшөөрдөг.
3.2 Нэхэмжлэгч талаас ...борлуулалтын дээрх төрлийн ажилтан ажлаас чөлөөлөгдөх үед санхүүтэй тооцоо тулгаж дуусгадаг, авлагатай байгууллагуудтай холбогддог, ажлаас гарах үед хариуцагчтай хэн холбогдсон гэдгийг сайн мэдэхгүй байна гээд тухайн цаг үед ******* ХХК-н борлуулалт, тооцоог гэх хүн хариуцаж байсанд маргаагүй.
Тодруулбал Баян интерпрайз ХХК-с хариуцагчийн татгалзлыг няцаасан баримтыг шүүхэд гарган өгөөгүй байна.
Иймд худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлсөн гэх үндэслэлээр Баян интерпрайз ХХК-н нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох 400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болсон тул шүүхийн зардлыг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан ******* ХХК-д холбогдох 400,000 төгрөг гаргуулах тухай Баян интерпрайз ХХК-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,820 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-с 148,820 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Баян интерпрайз ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН