Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 309/ШШ2025/01169

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 309/ШШ2025/01169

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч:  ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй,

            “Ажиллаж байсан байдлаа болон цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ховороо.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.******* нь тус шүүхэд “Ажиллаж байсан байдлаа  болон цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

*******ын ******* миний бие 1989.01.06-ны өдөр Барилгын цахилгаан сантехникийн засварын конторт засварчнаар ажилд орж улмаар 1990 онд Тамир компанид шилжин засварчнаар ажиллаж 1995.10.20-нд ажлаас чөлөөлөгдсөн. Дорнод Барилгын цахилгаан сантехникийн засварын конторын 1989.01.09-ний өдрийн 03 тушаалаар ажилд орж Дорнод аймгийн барилга засварын Тамир компанийн захирлын 1995.10.20-ны 22 тоот тушаалаар халагдсан болно. Нийтдээ 6 жил 9 сар ажилласан боловч контороос компанид шилжсэн буюу халагдсан, орсон тушаал нь олдохгүй байгаа тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай байна.

Мөн Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаагаар миний овог нэр ******* Цагаан гэж буруу гарсан тул 1981.06.13-ны өдрөөс 1984.06.19-ний өдрийг хүртэл ******* дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Дорнод аймаг Барилга цахилгаан сантехникийн засварын конторын даргын 1989 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай “Ажилд авах тухай”, Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2006.12.19-ний өдрийн 130 дугаартай албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 05 дугаар сарын 09ний өдрийн 08/1501 дугаартай лавлагаа, 377972 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхээс Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хуулийн этгээдийн лавлагаа гаргуулах, гэрчээр И.Энхтайван, Ц.Баярсайхан нарыг асууж мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.******* нь тус шүүхэд “Ажиллаж байсан байдлаа болон цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай” хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд энэхүү шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон.

Нэхэмжлэгч Т.******* нь хөдөлмөрийн дэвтрийн бичилт бүрэн биш, ажиллаж байх үеийн тушаалууд архивт байхгүй, цэргийн алба хаасан архивын лавлагаа нь овог нэрийн зөрүүтэй ирсэн байгаагаас зайлшгүй шүүхээр ажиллаж байсан байдлаа болон цэргийн алба хаасан болохоо тогтоолгохоос өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

1.  Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбар, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа,

            2. Т.*******гийн  377972 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,

            3. Дорнод аймаг Барилга цахилгаан сантехникийн засварын конторын даргын 1989 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай “Ажилд авах тухай” тушаал,

            4. Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2006.12.19-ний өдрийн 130 дугаартай албан бичиг,

            5.  Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 05 дугаар сарын 09ний өдрийн 08/1501 дугаартай лавлагаа,

            6. Гэрч И.Энхтайван, Ц.Баярсайхан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтын шаардлага хангасан бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Т.******* нь Дорнод аймгийн Барилга цахилгаан сантехникийн засварын конторт 1989 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл засварчнаар, “Тамир” ББХК-д 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл засварчнаар тус тус ажиллаж байсан болох нь, мөн 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ******* дугаар ангид цэргийн алба хаасан болох нь тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.3-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ын *******г Дорнод аймгийн Барилга цахилгаан сантехникийн засварын конторт 1989 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл засварчнаар, “Тамир” ББХК-д 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл засварчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ******* овогт *******ын ******* нь 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ******* дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.ПАГМА