Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/13120

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 13 197/ШШ2025/13120

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдуламыг суулцуулан, төлөөлөн нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: дүүргийн 42 дугаар хороо, 23 дугаар , 110а тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:*******64101602/, ******* овогт *******ийн *******г /итгэмжлэл БД 0617/ төлөөлж,

Төлөөлөн нэхэмжлэгч: ******* дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар, 41 дүгээр ны 57 тоотод оршин суух хаягтай, /РД:УС84043006, ИБД:111674061409/, ******* овогт *******гийн *******гийн гаргасан

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар, 41 дүгээр , М9 тоотод оршин суух, /РД:97121902/, овогт *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ******* алдсаны улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1.234.863 төгрөг /нэг сая хоёр зуун гучин дөрвөн мянга найман зуун жаран гурав/ гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Төлөөлөн нэхэмжлэгч Б.******* нь өөрийн оршин суух, иргэн Т.*******гийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009321 дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар, 41 дүгээр ны 57 тоот дахь 39 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцанд ус алдсанаас үүссэн хохирлыг арилгуулахад шаардлагатай засвар үйлчилгээний зардалд 1.234.863 төгрөг /нэг сая хоёр зуун гучин дөрвөн мянга найман зуун жаран гурав/-ийг хариуцагч Г.*******-с гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шаардлагын үндэслэлээ:

- ... Миний бие ******* дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар, 41 дүгээр ны 57 тоотын 3 өрөө орон сууцанд гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд уг орон сууц нь манай ээж *******гийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн. Уг анд би гэр бүлийн хамт 10 гаран жил амьдарч байна. 2025 оны 03 сарын 16-ны өдрийн 19:00 цагийн үед манай том өрөө, жижиг өрөөний таазнаас хана дагаж ус урсаж байгааг анх мэдсэн даруйд дээд давхрын М9 тоотын айлын хаалгыг тогшиж ус алдаж байгаа талаар мэдэгдэхэд уг айлын хүн нь манайхаас ус алдаагүй, хамаагүй хүн гэртээ оруулахгүй гээд хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд Хэрэглэгчдэд үйлчлэх 2 дугаар дуудлага өгч, дуудлагаар ирсэн сантехникчтэй амт оройн 20:00 цагийн үед нөхөр бид хоёр хариуцагчийн гэрт ороход тухайн айл нь ил харагдаж байх ёстой сантехникийн хэвтээ шугамыг далдалж шалны хүрээ хийсэн байсан ба шалан дээр ил урссан ус байгаагүй. Тэгээд сантехникч нь өнөөдөр бүтэн сайн өдөр тул хариуцсан инженер техникийн ажилчид нь амарч байгаа, маргааш өглөө 9 цагийн үед танайд ирж гэмтлийг тодорхойлж, засвар хийнэ гэж хэлээд шалны дээр ил харагдах нэг халаалтын паарыг нь хаагаад явсан. М9 тоот нь манай ны дээврийн давхарт давхар нэмж барьсан мансардын давхарт ладаг.

Гэтэл М9 тоотын айл нь маргааш нь 03 сарын 31-ны өдөр сантехникийн хүмүүс ирэхэд хариуцагч нь гэртээ хүн байлгаагүй, сантехникийн гэмтлээ тухай үед засуулах арга хэмжээ аваагүй. Мөн 2025 оны 04 сарын 14-ний өдөр манай харалдаа доод 3 давхрын 49 тоотын айлаас хүн орж ирээд танайхаас ус алдаад байна гэж орж ирсэн. Тухайн М9 тоот айлын гал тогооны өрөөний сантехникийн хэвтээ шугамыг далдалж шалны хүрээ хийсэн байсныг ил гаргаж шалгахад нэлээн хөгцрөл үүсээд ус алдаж нэвчсэн байдалтай, тогтсон ус нь доод айлууд руу нэвчиж ус алдсан байсныг илрүүлсэн. Тухайн үед хоёр талаасаа ярилцаж байгаад засварлая гэхэд хариуцагч нь хүлээн зөвшөөрөөгүй, шүүхээрээ яв гэсэн хариу өгсөн. Засварын зардал, хохирлын талаар эрх бүхий үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэхэд 1.101.473 төгрөг гэж тогтоосон, мөн үнэлгээний ажлын хөлс 100.000 төгрөг төлсөн. Орон сууцны контороос техникийн дүгнэлт бас гарсан байгаа. Иймд хариуцагчаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд тооцон 1.201.473 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэж тайлбарласан.

2. Хариуцагч Г.******* нь ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байна. Би ******* дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар, 41 дүгээр ны мансардын давхрын M9 тоотын 3 өрөө анд ганцаараа амьдардаг. Уг орон сууцыг 2023 онд худалдаж авсан бөгөөд сангийн шугам нь далд, шалны хүрээний доор лаж байсан гэдгийг худалдан авах үед мэдээгүй байсан. 2025 оны 03 сарын 16-ны өрийн орой гэртээ унтаж байхад манай хаалгыг гэнэт хүчтэй балбахад нь хаалганы дурангаар харахад 2-3 хүн байсан ба намайг хаалгаа нээ, доод айлд чинь ус алдаад байна гэсэн. Тэгэхэд нь би тэр даруйд орон сууцны контор луу залгаж, дуудлага өгөхөд 30-аад минутын дараа сантехникч ирэхэд нэхэмжлэгч нь нөхрийн хамт манай гэр лүү зөвшөөрөлгүй дайрч орж ирсэн. Мөн хоёулаа нийлээд намайг хэл амаар доромжилж дайрч, давшилсан. Доод айлын том өрөө болон залгаа жижиг өрөөний таазны булангаас нь ус алдсан юм билээ. Сантехникч нь өрөөний пааруудыг хаагаад, одоо ус алдахгүй гэж хэлээд явсан.

Миний хувьд маргааш нь шууд засвар хийлгэх, материал авах мөнгө байхгүй байсан, мөн паар хаасан одоо ус алдахгүй гэсэн болохоор нь хэсэг хугацаанд хүлээсэн. Гэтэл 2025 оны 3 сарын 30-ны өдөр 4 давхрын Энхбаатар ах залгаад том өрөө, жижиг өрөөнийх нь таазнаас ус алдаж байна гэж хэлсэн. Тэр дор нь ажлаасаа ирж, 4 давхрын Энхбаатар ахыг гуйж байгаад ус алдсан харалдаа том өрөөний паркет шалыг хуулуулж харахад ус алдсан шинж байгаагүй.

Тухайн үед дуудлагаар ирсэн сантехникч нь дундын шугамаас ус алдсан байх гэж хэлээд ус алдсан шалтгааныг олж тогтоож чадаагүй, бүтэн 7 хоног болсон. Тэгтэл 4 сарын 14-ний үед 3 давхрын Эрдэнэчулуун ах бас том, жижиг өрөөнийх нь таазнаас ус алдаад байна орж ирэхэд нь би бүх зүйлээ үзүүлсэн, хаанаас ус алдаад байгааг нь мэдэхгүй байсан. Миний хувьд өөрийн чадах зүйлээ хийж, шалаа хуулуулсан, дулаан хаалгасан ч ус алдалтын шалтгааныг мэргэжлийн хүмүүс нь олоогүй хугацаа алдсан.

2025 оны 04 сарын 18-ны өдөр доод айлын хүн дахин үүд хаалга балбаж, ус алдаад байна гэсээр СӨХ-ийн дарга Одноотой хамт орж ирээд гал тогооны өрөөний шалыг хуулж байж ус алдалтыг олж илрүүлсэн. Ингээд 4 сарын 19-ны өдөр хүн гуйж шугам засах материал болон ажлын хөлсөнд 100.000 төгрөг зарцуулснаас гадна орон сууцны контороос засварын хөлс гэж 186.314,40 төгрөг өгч, нийт 286.314,40 төгрөгийг засвар үйлчилгээнд зарцуулж хохирсон. Мөн тухайн орон сууц нь насжилт өндөртэй, мансардын ууд чанаргүй стандарт бус баригдсан зэрэг шалтгаанаар ус алдалт үүссэн. Миний өөрийн хариуцлагагүй байдлаас болж ус алдалт үүсээгүй, дуудлагаар ирсэн орон сууцны конторын сантехникийн засварчин ус алдалтын шалтгаан нөхцөлийг зөв оношилж тогтоогоогүй хугацаа алдсан зэрэг шалтгаан нөхцөлүүд байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэсэн тайлбар өгч мэтгэлцсэн.

 

3. Шүүх, зохигчийн тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

3.1. Т.******* нь ******* дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар, 41 дүгээр ны 57 тоот дахь 39 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ баримтаар тогтоогдсон ба тэрээр уг орон сууцны өмчлөгчийн хувьд өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан журмын дагуу эдэлнэ.

3.2. Хариуцагч Г.******* нь ...******* дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар, 41 дүгээр ны мансардын давхрын М9 тоотын 3 өрөө орон сууцыг 2023 онд худалдан авсан, худалдан авах үедээ сантехникийн шугамыг шалны хүрээгээр далдалсныг нь мэдээгүй, тус нь төрсөн эгч Г.Баргужингийн эзэмшил өмчлөлд байдаг ч эгч маань гадаадад байдаг тул миний бие уг анд нь амьдардаг юм гэж тайлбарласнаас дүгнэхэд хариуцагч Г.Боргожин нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг тодорхой хугацаанд өмчлөгчийн зөвшөөрснөөр эзэмшиж, ашиглаж буй нөхцөл байдал зохигчийн талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтогдсон тул түүнийг өмлөгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх эрх бүхий шууд эзэмшигч гэж үзнэ.

3.3. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн Орон сууц, нийтийн аж ахуйн газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2-ын техникийн дүгнэлт, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан болон зохигчийн тайлбар баримтаас 2025 оны 03 сарын 16-ны өдрөөс гэмтлийг засварлаж дууссан 2025 оны 04 сарын 17-ны өдрийн хооронд ******* дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар, 41 дүгээр ны мансардын давхрын М9 тоотын орон сууцны халаалтын далд шугам цоорсон гэмтлийн улмаас ус алдсан, уг ус алдалтын улмаас тус ны 57 тоот орон сууцны гал тогоо, жижиг өрөө, том өрөөний тааз, ханаар ус нэвчин норж, улмаар гал тогооны өрөөний тааз норж хууларсан, хананы обой хуурсан, цонхны хүрээ нурсан, том өрөөний тааз шарлан, обой нь хууларсан, жижиг хүүхдийн өрөөний тааз шарлан обой хууларч, мөөгөнцөртсөн, паркет шал норж пэмбийсэн зэрэг эвдрэл гэмтэл үүссэн нөхцөл байдал нотлогдож тогтоогдсон байна.

3.4. Нэхэмжлэгч нь дээрх ус алдалтын улмаас орон сууцанд учирсан эвдрэл гэмтлийг засан сайжруулах засвар үйлчилгээний зардлыг хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн үнэлгээчний хохирлын үнэлгээний тайланд тусгагдсан дүн 1.101.473 төгрөгөөр тооцож, үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 100.000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн шаардлага хуулийн үндэслэл бүхий байна.

Учир нь: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д сууц өмчлөгч, түүний гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах үүрэгтэй гэж, мөн сууц өмчлөгч, эзэмшигч нь дангаар өмчлөх хэсэгт байгаа дундын өмчлөлийн зүйлийн хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийлгэх зорилгоор нэвтрэн орохыг зөвшөөрөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.4-т заасан.

Түүнчлэн Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэж, мөн бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорын арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан тул М9 тоотын халаалтын шугам задарч ус алдсаны улмаас учирсан ус алдсаны улмаас эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгуулахаар шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагчийн тайлбартаа дурдсан ...тухайн орон сууц нь насжилт өндөртэй, мансардын ууд чанаргүй стандарт бус баригдсанаас ус алдалт үүссэн, өөрийн хариуцлагагүй байдлаас болж ус алдуулаагүй, дуудлагаар ирсэн орон сууцны конторын сантехникийн засварчин ус алдалтын шалтгаан нөхцөлийг зөв оношилж тогтоогоогүй хугацаа алдсан болон нэхэмжлэгч тал үг хэлээр доромжилж бүдүүлэг харьцсан... гэх зэрэг үндэслэлүүд нь түүнийг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл болохгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г.*******-с орон сууцны засвар үйлчилгээ, засан сайжруулалтын зардлын 1.201.473 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д /Т.*******гийн төлөөлөн нэхэмжлэгч/ олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны маягт Б-3-т улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан тооцож, нэхэмжлэлийн шаардлагын дүнг 1.234.862 төгрөг гэж тодорхойлсон нь буруу бөгөөд улсын тэмдэгтийн хураамж нь шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж буй мөнгөн хөрөнгө учир энэ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд тус тус заасан журмын дагуу зохицуулагдах болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.*******-с 1.201.473 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д /Т.*******гийн төлөөлөн нэхэмжлэгч/ олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33.390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33.390 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД