| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/03915/И |
| Дугаар | 197/ШШ2025/14520 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 197/ШШ2025/14520
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, *******, ******* байрлах ******* ХК /рд:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, ******* гудамж, ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /рд:/-д холбогдох,
7,285,866 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч Г.*******д холбогдуулан тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 6,573,000 төгрөг, зээлийн хүү 660,335 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,531 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 7,285,866 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Г.*******н Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, ******* гудамж, ******* тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлснийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрөө хүлээн авсан боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй, түүний оршин суугаа бүртгэлийн лавлагааг Хур системээс тодруулахад дээрх хаягт байсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т зааснаар 2025 оны 06 дугаар сарын 05-ний өдөр нэхэмжлэлийг хувийг, хуульд заасан хариуцагчийн эрх, үүргийн хамт мөн хаягаар хүргүүлсэн боловч шууданг хүлээн авахаас татгалзсан болох нь Монгол шуудан ТӨХК-н шуудан хүргэгч ын тэмдэглэлээр тогтоогдож байна. Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.7-д зааснаар уг нөхцөл байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй, мөн 2025 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр нэхэмжлэлийг хувийг, хуульд заасан хариуцагчийн эрх, үүргийн хамт дахин хүргүүлснийг 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч хүлээн авсан боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.
2. ******* ХК болон Г.******* нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын *******-ний өдөр M00091320 дугаартай үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ, мөн өдөр дугаартай хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ болон дугаартай цахим зээлийн гэрээ тус тус байгуулагдаж, цахим зээлийн гэрээгээр 11,400,000 төгрөгийг жилийн 21,84 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу зээлийн төлбөрийг хариуцагч төлөх үүргийг хүлээсэн, мөн өдөр зээл 11,400,000 төгрөгийг хариуцагчийн 8734029408 тоот дансанд шилжүүлсэн болох нь зээлийн гэрээ, гүйлгээний баримт зэргээр тогтоогдож байна.
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч ******* ХК нь зээлийн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасанд тус тус нийцэж байна.
Хариуцагч Г.******* нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, төлбөрийг төлсөн болохоо нотлоогүй тул нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.17.8-д зааснаар нэхэмжлэгч тал гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж тус тус заасан тул нотариатын зардал 23,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно, 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбараа шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр тус тус заасан.
4. Иймд хариуцагч Г.*******гээс зээлийн үндсэн төлбөрт 6,573,000 төгрөг, зээлийн хүү 660,335 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,531 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 7,285,866 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн, хариуцагчийн хаягаар шүүх хуралдааны товийг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т зааснаар зохигчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно
6. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.*******гээс нийт 7,285,866 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оюун-Эрдэнээс 42,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН