Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/15185

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, ******* давхарт байрлах ******* ББСБ ХХК /рд:*******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, ******* хороолол, ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох,

 

550,159 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч холбогдуулан 2110520 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 499,999 төгрөг, зээлийн хүү 24,580 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,580 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 550,158 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Б.******* зээлийн аппликэйшныг огт ашиглаагүй, дансанд мөнгө орж ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрсөн.

2. ******* ББСБ ХХК болон Б.******* нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн credit үйлчилгээний гэрээ гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр хэрэглэгч хүсэлт гаргасны дагуу хэтэвчинд кредит зээлийн төлбөрийг нэхэмжлэгч байршуулах ба, хэрэглэгч түүгээр худалдан авалт хийх, хэрэглэгч сар бүрийн 15-ний өдрийн дотор аппликэйшний нэхэмжлэхэд ирсэн төлбөрийг төлөх, зээлийн төлбөр сарын 4 хувь, шимтгэл 30,001 төгрөгөөс дээших зээлд 1,000 төгрөг байх, зээлийн төлбөрийг хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 1110520 тоот 2 гэрээгээр тогтоогдож байна.

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.

4. Хариуцагчаас зээлийг аваагүй гэж маргах боловч татгалзлаа баримтаар нотлоогүй.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн дээрх тайлбартай холбогдуулан худалдан авалтын түүхийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн ба үүнд 2024 оны 06 дугаар сарын 26-ний өдөр 16:56 цагт 499,999 төгрөгийн кредит үйлчилгээг ашиглаж, төлбөрийг mongol id хүлээн авсан болох нь нотлогдож байна.

Хариуцагч шүүх хуралдаанд оролцож дээрх баримтыг үгүйсгэх, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй болно.

5. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, зээлийн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасанд тус тус нийцэж байх тул 499,999 төгрөг, зээлийн хүү 24,580 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,580 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 550,158 төгрөг төгрөг шаардсан нь үндэслэлтэй.

6. Иймд хариуцагч Б.*******гээс нийт 550,158 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

7. Хариуцагчид шүүх хуралдааны товийг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

8. Шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******гээс 550,158 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХКолгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,155 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс 17,155 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН