| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2026/0414/З |
| Дугаар | 128/ШШ2026/0635 |
| Огноо | 2026-06-25 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2026/0635
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Т н******* и*******” ХХК,
Хариуцагч: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба,
Маргааны төрөл: “Т н******* и*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргад уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоохтой холбоотой газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн Ц.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц*******/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“Т н******* и*******” ХХК-иас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргад уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулж, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2.“Т н******* и*******” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2000 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А-59 дугаар захирамж, түүний 2 дугаар хавсралтын 33 дахь баганад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо,Ч*******ийн өргөн чөлөөний замын урд 0,25 м.кв газрыг Үйлдвэрлэл худалдааны зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулах эзэмшүүлж, улмаар 2000 оны 05 дугаар сарын 10-ны өдөр газар ашиглах гэрээг байгуулсан.
3.Улмаар Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” 87 дугаар захирамж, түүний хавсралтын 98 дахь баганад “Т н******* и*******” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд Худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 1254 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар, мөн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” 324 дугаар захирамж, түүний хавсралтын 35 дахь баганад “Т н******* и*******” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд Аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн 1040 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар тус тус газар эзэмших эрхийг сунгажээ.
4.Нэхэмжлэгч “Т н******* и*******” ХХК-иас 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 32/2206 дугаар албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан “...Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 324 дугаар захирамжаар ...Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо/хуучнаар 2 дугаар хороо/ 1040 м.кв газрыг эзэмшиж ирлээ. Одоогоор тухайн газарт аж ахуйн склад байрлаж байгаа бөгөөд газар эзэмшилтийн төлбөрийн өргүй хугацаа хэтрүүлсэн анхааруулга, сануулгагүй ашиглаж байгаа болно.Тус захирамжийн хүчинтэй 15 жилийн хугацаа 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болох тул уг хугацааг сунгах хүсэлтийг гаргаж, холбогдох материалыг бүрдүүлэн хавсаргав...” гэх хүсэлтийг,
Мөн нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05/25 дугаар албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан “...2022 онд газрыг эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийн хамт гаргуулан өгч байсан. Харин 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмших эрхийг газрын мэдээллийн цахим системд бүртгэгдсэнийг цахим сайтаас авч манай хүсэлтийг шийдвэрлэсэн газар эзэмших эрхийн хугацаа сунгагдсан гэж андуу ойлгосон. ...Газрыг эзэмших эрхийг сунгаагүй болон бусад шалтгааны талаар огт мэдээлэлгүй өнгөрч 2023 оны газрын төлбөрийг бүрэн авч 2024 оны жилийн эцсийн тайланд төлөвлөгөөт зардлын зөрүүгээс 2024 оны газрын төлбөрийн нэхэмжлэлгүйгээс төлөгдөөгүй байсныг олсноор мөн Газрын төлбөрийн байцаагчтай холбогдсоноор сунгагдаагүй байна хэмээх шалтгааныг мэдсэн. Иймд дээрх газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах манай хүсэлтийг дахин илгээж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг,
2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 46/2507 дугаар албан бичгээр ...өнөөдрийн байдлаар танай алба нь нэгж талбарын 1780******* дугаартай 1039 и.кв газрыг ашиглах эрхийг сунгах ажиллагааг хууль, дүрмийн дагуу хийхгүй, манай эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна...” гэх агуулга бүхий хүсэлтийг тус тус гаргажээ.
5.Нийслэлийн газрын зохион байгуулалтын албанаас 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01-05/3462 дугаар албан бичгээр “...танай компани Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5 дахь заалтыг зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр илүү талбай ашиглаж байгаа зөрчил гаргасан байна. Мөн бусдын эзэмшил газраар дайран өнгөрч байгаа тул нэгж талбарын 1780******* дугаар бүхий газар эзэмшигчтэй Газрын тухай хуулийн 481 10 дахь хэсэгт заасны дагуу сервитут тогтоож, илүү талбайн зөрчлөө арилгасны дараа тус албанд хандана уу” гэх хариуг,
Мөн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01-05/5580 дугаар албан бичгээр ...Танай компани бусдын эзэмшил газраар дайран өнгөрч байгаа нэгж талбарын 1780******* дугаар бүхий газар эзэмшигчтэй Газрын тухай хуулийн 481 10 дахь хэсэгт заасны дагуу сервитут тогтоож, сервитут гэрээ байгуулсны дараа тус албанд хандана уу” гэх хариуг тус тус нэхэмжлэгчид өгчээ.
6.2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/24 дугаар албан бичгээр Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандан “...Хан-Уул дүүргийн газрын албан болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны хууль бус эс үйлдэхүйг таслан зогсоож, манай компанийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1780******* дугаартай, 1039 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг сунгаж эзэмшлийн эрхийг олгоно уу” гэх хүсэлтийг гаргасан ба тус зөвлөлөөс 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14/13 дугаар албан бичгээр ...Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01-05/5580 дугаар албан бичгийг илгээсэн байна. Иймд Засгийн газрын 2024 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 4.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул танай байгууллагаас ирүүлсэн гомдлыг хүлээн авахаас татгалзаж байна” гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.
7.Нэхэмжлэгч “Т н и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
“...Манай компанийн зүгээс Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 32/2206 дугаар албан бичгээр “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө гаргах” хуулийн заалтын дагуу холбогдох материалуудыг бүрдүүлэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлж байсан. Тухайн үед Газрын албаны цахим сайтаар манай газар эзэмших эрхийн Э-220******* улсын бүртгэлийн дугаар олгогдсон 000009******* дугаартай гэрчилгээ, нэгж талбарын 1780******* дугаартай гэрээ, кадастрын зураг 2022 оны 06 сарын 30-ны өдөр “QR” кодтой ирүүлсэн тул бидний хувьд газрын эрхийг сунган баталгаажуулсан хэмээн ойлгосон болно. Үүнээс хойш буюу 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2023 он дуустал манай компанийн хувьд газрын төлбөрийг нэхэмжлэлийн дагуу цаг хугацаанд нь төлсөөр явсан бөгөөд ямар нэгэн газартай холбоотой албан мэдэгдэл бидэнд ирж байгаагүй. Манай компани 2024 оны жилийн эцсийн тайланг гаргах үед (2025 оны 2-р сард) газрын төлбөрийн нийт төлөлтөөс 1.329.900 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл ирээгүй, төлбөр төлөлт хийгдээгүй байдал илэрснээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай холбогдож, үүссэн нөхцөл байдлын мэдээллийг анх авсан байдаг.
Улмаар 2025 оны 02 сарын 19-ний өдөр 01/02 дугаартай албан тоотоор Газар эзэмшлийн эрх сунгах хүсэлтээ дахин илэрхийлсэн. Энэ хүсэлтийн дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Хан-Уул дүүргийг хариуцсан мэргэжилтэнтэй уулзахад “Танай компани 1-рт: Газар эзэмших эрх сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаандаа гаргаагүй байна. 2-рт: “М Н” ХК-тай газрын сервитутын гэрээ байгуулан ир" гэдэг шаардлагыг амаар тавьсан юм. Манай компанийн зүгээс 2025 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр 23/2504 албан тоотоор өмнө өгч байсан газрын эрх сунгуулах хүсэлтээ нотлох баримтаар баримтжуулан, мөн “М Н” ХК-тай сервитутын гэрээ байгуулах шалтгаан нөхцөл байхгүй тухай тайлбарыг гарган өгсөн юм. Үүний дараа Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 06 сарын 06-ний өдөр 01-05/3462 дугаартай “Хариу хүргүүлэх тухай" албан тоотоор “Газар эзэмших нөхцөл болзлыг биелүүлэх буюу газрын албанаас өгч байгаа үүрэг даалгавар биелүүл, бусдын газартай давхцалгүй байх буюу илүү талбайн зөрчлөө арилга, газрын сервитут тогтоох гэрээ байгуулж ирээд дахин хүсэлтээ гарга” гэсэн утгатай албан тоотыг хүлээн авсан.
Манай компаниас 2025 оны 06 сарын 16-ны өдөр 37/2506 дугаар албан бичгээр өөрийн эзэмшил газрын эргэлтийн цэгийг “Г с" ХХК нэртэй мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулж ямар нэгэн байгууллагатай давхцалгүй болохыг бататган талбайн хил, заагийг бэхэлсэн цэг (анх олгосон газарт өөрчлөлт ороогүй, илүү талбай эзэмшээгүй, кадастрын давхцалгүй гэх)-ийг хүлээлгэн өгсөн актын хамтаар гарган өгсөн.
Гэвч бидэнд ямар нэгэн хариуг бичгээр гаргаж өгөөгүй харин амаар “М Н” ХК-тай сервитутын гэрээ байгуулж ир” гэдэг шаардлага тавьсан. 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 46/2507 дугаар албан бичгээр “...яагаад манай компанийг зөвшөөрөлгүй илүү талбай ашигласан зөрчил гаргасан болгож, мөн бусдын эзэмшил газраар дайран өнгөрдөг тул тухайн байгууллага (М Н ХК)-иас сервитутын гэрээ байгуулан авч ир” гэж шаардлагатай газрын эрхийг сунгуулахгүй байгаа явдал нь хуульд нийцэхгүй байна. Харин эсрэгээрээ 2000 он******* хойш эзэмшин ашиглаж байгаа газрын эзэн (Т н******* и******* ХХК)-ний эрх ашиг сонирхлыг хохироож, түүнээс хойш газар олголт хийхдээ тухайн компанийн орох гарах орц, гарцыг хааж “М Н” ХК-нд газар олгочхоод одоо тухайн компаниас зөвшөөрөл авчрахыг шаардаж байгаа байдал нь илтэд хууль бус байна.
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 болон 37.2-т зааснаар нэхэмжлэгч “Т н*******и*******” ХХК-иас ирүүлсэн хугацаа сунгуулах хүсэлтийг үндэслэн Нийслэл, дүүргийн Засаг даргаас шийдвэр гаргахаар журамлагдсан байдаг ба Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгчийн хүсэлтийг эрх мэдэн буцааж байгаа явдал бол хууль зөрчсөн үйлдэл юм. /Газрын тухай хуулийн 37 дугаар зүйл 37.2.Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна./
Энэ илт хууль бус үйл ажиллагааны золиос болж манай компани 2022 он******* хойш өнөөдрийг хүртэл эзэмшин ашиглаж байгаа газрынхаа эрхийг сунгуулж чаддаггүй, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2024 онд гэрээний хугацааг дуусгасан гэх боловч 2023 оныг дуустал газрын төлбөрийн нэхэмжлэлээ илгээж бид төлсөн байдаг. Харин 2024 он******* оны жилийн эцсийн тайлангийн дүнгээр олж мэдэж цаашид нэхэмжлэлгүй учраас газрын газрын төлбөрийн нэхэмжлэлээ ямар нэг сануулга мэдэгдэлгүйгээр зогс*******ныг 2024 төлбөрөө төлөх боломжгүй болсон байдалтай байна. Иймд манай компани 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 01/24 дугаар албан бичгээр Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд энэ нөхцөл байдлыг уламжлан гомдол гаргасан буюу шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэсэн юм. Гэтэл Нийслэлийн газрын эрхийн Маргаан таслах зөвлөлөөс 2026 оны 02 сарын 27-ний өдөр 14/13 дугаар албан бичгээр “...Засгийн газрын 2024 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 4.1-д “Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь маргаан бүхий захиргааны актыг гардаж авснаас хойш Газрын тухай хуулийн 60.3-т зааснаас бусад тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 94.1-д заасан хугацаанд гомдол гаргана." гэж заасны дагуу гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул танай байгууллагаас ирүүлсэн гомдлыг хүлээн авахаас татгалзаж байна” гэсэн хариуг ирүүлсэн.
Манай байгууллагатай холбоотой буюу маргаан бүхий 1780******* нэгж талбарын дугаартай 1039 м.кв газрын талаар захиргааны байгууллагаас ямар нэгэн эрхийн акт гаргаагүй юм. Өөрөөр хэлбэл Захиргааны байгууллага (Нийслэлийн Засаг дарга)-аас тус газрын эрхийг хүчингүй болгосон цуцалсан талаар ямар нэгэн захиргааны акт байхгүй, зөвхөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдох “эс үйлдэл” буюу “М Н” ХК-иас сервитутын гэрээ байгуулан авч ирж дахин газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуул” гэсэн хууль бус шаардлагатай өнөөдрийг хүргэж байгаа үйл явдлыг таслан зогсоолгох хүсэлтэй байна. Энэ хууль бус шаардлагын улмаас манай байгууллагын газар эзэмших эрхийн хугацаа сунгагдахгүй байх буюу Нийслэлийн Засаг даргад уламжлагддаггүй мөн газрын төлбөр төлөх нэхэмжлэл үүсгүүлэх боломжгүй болсон явдал бол манай байгууллагын газар эзэмших эрх ашиг сонирхолд нөлөөлж байна. Энэ байдал даамжирч удвал тус газрын гэрээ, гэрчилгээг цуцлах үндэслэл болох буюу манай байгууллагын газар эзэмших, ашиглах эрх ашиг сонирхолд хохирол учруулж байгаа тул нэхэмжлэл гаргаж байна.
...Нийслэлийн газар зохион байгуулалтын алба бол Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд газрын эрх сунгуулах хүсэлтийг албан ёсоор уламжилж шийдвэрлүүлдэг байгууллага юм. Манай байгууллагын эзэмшил газрын эрх сунгуулах албан ёсны хүсэлтийг зохих журмаар Нийслэлийн Засаг даргад уламжлаагүй эрх мэдэн шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг таслан зогсоолгож, хариуцагчид даалгаснаар манай нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх бөгөөд газар эзэмших эрхийн хугацааг сунгаж зөрчигдсөн эрхийг сэргээнэ гэж үзэж байна.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Нийслэлийн газрын алба нь энэ хуулийн 23.3-т зааснаас гадна иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ” гэж заасан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогт*******он, эсхүл татгалзсан үйлдэхүйг ойлгоно”, 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, үйлдэл, эс Хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тус тус зааснаар Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэхгүй, засаг даргад уламжлахгүй байгаа буюу хугацаа сунгуулах захирамжийг гаргуулахгүй авч үлдэж байгаа явдлыг таслан зогсоолгож, хариуцагчид даалгах буюу ажлыг нь хийлгэх шаардлага гаргаж байгаа болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйл 52.5.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч “Т Н******* и******* ХХК”-ийн Хан-Уул дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах газар эзэмших эрхийн Улсын бүртгэлийн Э-220******* дугаартай, нэгж талбарын 1780******* дугаартай 1039 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэхгүй, Нийслэлийн Засаг даргад уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулж, гэрээ байгуулахыг хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
Нийслэлийн Засаг даргын 2000 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн А/59 дүгээр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар “Т н******* и*******” ХХК-д Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Ч*******ийн өргөн чөлөөний замын урд байрлах газрыг үйлдвэрлэл, худалдааны зориулалтаар 2500 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулж шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай" захирамжаар “Т н******* и*******” ХХК-д Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1780 дугаартай 1254 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар сунгаж эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны 324 дүгээр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” захирамжаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1780******* дугаартай 1040 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар сунгаж эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1780******* дугаар бүхий 1040 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтээ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2022 оны 06 дугаар сарын 08, 2025 оны 02 дугаар сарын 25, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүсэлт гаргасан.
Үүний дараа нэхэмжлэгч нь захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхээр Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд 2026 оны 02 дугаар сарын 24-ны өдөр гомдол гаргасан байна. Тус гомдлын хариуг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14/13 дугаар албан бичгээр "... Засгийн газрын 2024 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 4.1-д “Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь маргаан бүхий захиргааны актыг гардаж авснаас хойш Газрын тухай хуулийн 601.3-т зааснаар бусад тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 94.1-д заасан хугацаанд гомдол гаргана” гэж заасны дагуу гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн...” хариу хүргүүлсэн нь үндэслэлтэй байна.
...2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй нь эс үйлдэхүй гэж үзэж байгаа бол тухайн бичгийг шийдвэрлээгүйг мэдсэн хугацаанаас хойш 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллага, Нийслэлийн Засаг дарга, шүүхэд хандах боломжтой байсан хэдий ч нэхэмжлэгчийн хувьд маргаагүй. Мөн тухайн хүсэлтүүдийн агуулга нэг учир хамгийн сүүлийн хүсэлт дээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны зүгээс сервитутын гэрээ байгуулах шаардлага хүргүүлэн шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлага болох газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулж гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах шаардлагын хүрээнд тайлбар хэлье. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албыг тодорхойлсон. Тухайн гэрээ байгуулах эрх нь Нийслэлийн Засаг даргын бүрэн эрх тул хариуцагчийг буруу тодорхойлсон байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн эхний шаардлагын хүрээнд эс үйлдэхүй гэж маргах эрх байхгүй буюу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Эс үйлдэхүйг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд яригддаг. Тиймээс 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хүсэлтийн хариуг 2025 оны 05 дугаар сард хүргүүлсэн тул уг асуудалд даалгах нэхэмжлэлийн шаардлага яригдах бөгөөд эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед “М н” ХХК-ийн газар эзэмших эрхийг дурдаж байна. “М н” ХХК-ийн газар эзэмших эрх 2004 онд үүссэн. Нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2000 оны захирамж дээр Ч*******ийн өргөн чөлөөний замын урд байрлах хэсэг л гэж зааснаас одоогийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо гэж байршлыг тодорхой заагаагүй. Нийслэлийн Засаг даргаас 2006 болон 2007 онд газар эзэмших хугацааг сунгасан захирамж гаргахдаа хоёр хэсэг хувааж салгасан байдаг. “М н” ХХК-ийн газар эзэмших эрх “Т н******* и*******” ХХК-ийн газар эзэмших эрхээс өмнө үүссэн тул өмнө үүссэн газар эзэмших эрхтэй маргах эрхгүй. Тиймээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны зүгээс нэхэмжлэгчид газрын сервитутын гэрээ байгуулж ирсний дараа газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай албан бичиг өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргад уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтож, хүсэлтийг Засаг даргад уламжлахыг даалгах шаардлагын тухайд,
2.Анх “Т н******* и*******” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2000 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А-59 дугаар захирамж, түүний 2 дугаар хавсралтын 33 дахь баганад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Ч*******ийн өргөн чөлөөний замын урд 0,25 м.кв газрыг Үйлдвэрлэл худалдааны зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар эзэмшүүлж, улмаар 2000 оны 05 дугаар сарын 10-ны өдөр газар ашиглах гэрээг байгуулсан.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” 87 дугаар захирамж, түүний хавсралтын 98 дахь баганад “Т н******* и*******” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд Худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 1254 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар, мөн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” 324 дугаар захирамж, түүний хавсралтын 35 дахь баганад “Т н******* и*******” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд Аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн 1040 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар тус тус газар эзэмших эрхийг сунгажээ.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-т “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” гэж тус тус заасан.
3.Нэхэмжлэгч “Т н******* и*******” ХХК-иас 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 32/2206 дугаар албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан “...Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 324 дугаар захирамжаар ...Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо/хуучнаар 2 дугаар хороо/ 1040 м.кв газрыг эзэмшиж ирлээ. Одоогоор тухайн газарт аж ахуйн склад байрлаж байгаа бөгөөд газар эзэмшилтийн төлбөрийн өргүй хугацаа хэтрүүлсэн анхааруулга, сануулгагүй ашиглаж байгаа болно.Тус захирамжийн хүчинтэй 15 жилийн хугацаа 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болох тул уг хугацааг сунгах хүсэлтийг гаргаж, холбогдох материалыг бүрдүүлэн хавсаргав...” гэх хүсэлтийг,
Мөн нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05/25 дугаар албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан “...2022 онд газрыг эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийн хамт гаргуулан өгч байсан. Харин 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмших эрхийг газрын мэдээллийн цахим системд бүртгэгдсэнийг цахим сайтаас авч манай хүсэлтийг шийдвэрлэсэн газар эзэмших эрхийн хугацаа сунгагдсан гэж андуу ойлгосон. ...Газрыг эзэмших эрхийг сунгаагүй болон бусад шалтгааны талаар огт мэдээлэлгүй өнгөрч 2023 оны газрын төлбөрийг бүрэн авч 2024 оны жилийн эцсийн тайланд төлөвлөгөөт зардлын зөрүүгээс 2024 оны газрын төлбөрийн нэхэмжлэлгүйгээс төлөгдөөгүй байсныг олсноор мөн Газрын төлбөрийн байцаагчтай холбогдсоноор сунгагдаагүй байна хэмээх шалтгааныг мэдсэн. Иймд дээрх газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах манай хүсэлтийг дахин илгээж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг,
2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 46/2507 дугаар албан бичгээр “...өнөөдрийн байдлаар танай алба нь нэгж талбарын 1780******* дугаартай 1039 и.кв газрыг ашиглах эрхийг сунгах ажиллагааг хууль, дүрмийн дагуу хийхгүй, манай эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна...” гэх агуулга бүхий хүсэлтийг тус тус гаргажээ.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Нийслэлийн газрын алба нь энэ хуулийн 23.3-т зааснаас гадна иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэнэ”, хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэж тус тус заажээ.
4.Нийслэлийн газрын зохион байгуулалтын албанаас 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01-05/3462 дугаар албан бичгээр “...танай компани Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5 дахь заалтыг зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр илүү талбай ашиглаж байгаа зөрчил гаргасан байна. Мөн бусдын эзэмшил газраар дайран өнгөрч байгаа тул нэгж талбарын 1780******* дугаар бүхий газар эзэмшигчтэй Газрын тухай хуулийн 481 10 дахь хэсэгт заасны дагуу сервитут тогтоож, илүү талбайн зөрчлөө арилгасны дараа тус албанд хандана уу” гэх хариуг,
Мөн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01-05/5580 дугаар албан бичгээр “...Танай компани бусдын эзэмшил газраар дайран өнгөрч байгаа нэгж талбарын 1780******* дугаар бүхий газар эзэмшигчтэй Газрын тухай хуулийн 481 10 дахь хэсэгт заасны дагуу сервитут тогтоож, сервитут гэрээ байгуулсны дараа тус албанд хандана уу” гэх хариуг тус тус нэхэмжлэгчид өгсөн үйл баримт хэрэгт авагдсан.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хариуцагч газрын сервитутын гэрээ байгуул гэж хууль бус шаардлагыг тавьж газрын эрхийг сунгахгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид газрын сервитутын гэрээ байгуулж ирсний дараа газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай албан бичгийг өгсөн..., “М н” ХХК-ийн газар эзэмших эрх 2004 онд үүссэн, нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2000 оны захирамж дээр байршлыг тодорхой заагаагүй, “М н” ХХК-ийн газар эзэмших эрх “Т н******* и*******” ХХК-ийн газар эзэмших эрхээс өмнө үүссэн...” гэж тус тус тайлбарлан маргасан.
6.Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуулийн 481 дүгээр зүйлийн 48110-т “Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй этгээдүүд хоорондоо хувийн сервитут тогтоох гэрээ байгуулан бүртгүүлэх хүсэлтээ сервитут тогт*******он газрын хил заагийг кадастрын зургийн хамт аймаг, нийслэлийн газрын албанд гаргана” гэж зааснаар нэхэмжлэгчийг бусдын эзэмшил газраар дайран өнгөрч байгаа нэгж талбарын 1780******* дугаар бүхий газар эзэмшигчтэй сервитут тогтоож, сервитутын гэрээ байгуул гэх шаардлагыг тавьж газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэхгүй татгалзсан нь хуульд нийцээгүй байна.
7.Учир нь Нийслэлийн Засаг даргын 2000 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А-59 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх анх үүссэн ба нэхэмжлэгчийг сервитут тогтоохыг шаардаж буй хуулийн этгээд болох “М н” ХК-д Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 захирамжаар газар эзэмших эрх үүссэн нь хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
8.Дээрх үйл баримтаас үзэхэд, анх Нийслэлийн Засаг даргын 2000 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “А-59 дугаар захирамжаар нэхэмжлэгчид Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Ч*******ийн өргөн чөлөөний замын урд 0,25 м.кв газрыг Үйлдвэрлэл худалдааны зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх үүсэж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд Худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 1254 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар, мөн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 324 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд Аж ахуйн зориулалтаар 1040 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар тус тус сунгаж эзэмшүүлж, ашиглуулахаар шийдвэрлэсэн атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газрын байршил тодорхойгүй гэж “Т н******* и*******” ХХК-ийг “М н” ХК-тай сервитут тогтоож, сервитут гэрээ байгуулахыг шаардах нь үндэслэлгүй, захиргааны байгууллагын гаргасан шийдвэртэй холбоотойгоор нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.
9.Түүнчлэн нэхэмжлэгч болон “М н” ХК-иуд нь хөрш зэрэглэлдээ болох нь нийтэд илэрхий бөгөөд хэргийн оролцогчдын хэн аль нь энэ талаар маргаагүй.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг дуусахаас өмнө буюу 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 32/2206 дугаар албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан газар эзэмших эрхийг хугацааг сунгах хүсэлтийг гаргасан нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.
10.Хариуцагч захиргааны байгууллага холбогдох хуульд заасан өөрийн чиг үүрэгт хамааралтай асуудлаар шийдвэр гаргах боломжтой байхад нэхэмжлэгчийн гаргасан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр сервитут тогтоож, сервитут гэрээ байгуулахыг шаардах нь хуульд нийцээгүй байх тул Газрын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэж, зохих журмаар Нийслэлийн Засаг даргад уламжлах нь зүйтэй гэж үзлээ.
Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулж, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд,
11.Харин Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэж заасан.
12.Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл газар эзэмшигчээс ирүүлсэн хүсэлтийн дагуу гэрээний хугацааг сунгах эсэх нь хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал, тухайлбал хариуцагч нь хүсэлт гаргаж буй этгээд гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, хангасан тохиолдолд сунгах шийдвэр, захирамж гаргахаар байх тул шүүхээс газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгахыг хариуцагч захиргааны байгууллагад шууд даалгах боломжгүй.
13.Учир нь газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгагдаж Засаг даргын захирамж гарсны үндсэн дээр гэрээ байгуулах гэрчилгээ олгох эрх үүсэх тул нэхэмжлэгчээс гаргасан “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулж, гэрээ байгуулах”-ыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг тус тус баримтлан “Т н******* и*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргад уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэж Нийслэлийн Засаг даргад уламжлахыг даалгах шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулж, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ